Австралийн Квинслендэд Артур нэртэй гэрийн тэжээвэр муур хоёр хүүхдийг хорт могойноос аварсан талаар LADbible мэдээлжээ. Хэвлэлд мэдээлснээр, тэрээр голын эрэг орчим бяцхан эзэдтэйгээ тоглож байхдаа могой ойртож буйг олж харсан байна. Муур хорт могойг хөнөөсөн боловч түүнд хатгуулсан байжээ.
Маргааш өдөр нь Артур ухаан алдан унаж, эзэд нь түүнийг шууд мал эмнэлэгт хүргэсэн байна. Харамсалтай нь, эмч нар эрэлхэг мууранд нь туслах ямар ч боломжгүй болсныг дуулгаад, дорнын хорт могой хатгасан болохыг мэдэгджээ.
Тухайн гэр бүлийн гишүүд хүүхдүүдийнх нь амийг аварсан Артур муурандаа талархаж, цаг үргэлж санан дурсах болно хэмээн өгүүлсэн байна.
Дорнын хорт могой нь Автралид байдаг хэдэн арван хорт могойны нэг ажээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ