Баянхошуу бүсийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Баянхошуу бүсийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана

Баянхошуу бүсийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 94000 өрхийг хамруулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр дуусч байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдрийн байдлаар 70000 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Өнөөдөр Covid-19-ийн илрүүлэг шинжилгээний байнгын 18, явуулын 50 цэг Баянхошуу бүсийн 16 хорооны 24000 өрхийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж буй юм.
Шинжилгээний сорьцыг 09.00-13.00, 14.00-17.00 цагийн хооронд цуглуулна. Сонгинохайрхан дүүргийн 54000 өрхөөс 2021 оны хоёрдугаар сарын 14-нөөс 16-ны хооронд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авахад төвийн таван дүүрэг болох Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар болон Автобус баазын 50 явуулын баг ирж, бидэнд туслалцаа үзүүлж байгаад гүнээ талархал илэрхийлье.
ӨНӨӨДӨР PCR ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН СУУРИН БАЙРШИЛ:
  • 4-р хороо – 226-р цэцэрлэг
  • 5-р хороо – 269-р цэцэрлэг
  • 6-р хороо – 9-р сургууль
  • 7-р хороо – 227-р цэцэрлэг
  • 8-р хороо – 67-р сургууль
  • 9-р хороо – 76-р сургууль
  • 10-р хороо – 38-р цэцэрлэг
  • 11-р хороо – 105-р сургууль
  • 24-р хороо – 134-р сургууль
  • 25-р хороо – 104-р сургууль
  • 26-р хороо – 253-р цэцэрлэг
  • 28-р хороо – 264-р цэцэрлэг
  • 36-р хороо – 263-р цэцэрлэг
  • 40-р хороо – 117-р цэцэрлэг
  • 41-р хороо – 124-р сургууль
  • 42-р хороо – 170-р цэцэрлэг
Шинжилгээний баг 13.00-14.00 цагийн хооронд цайндаа орох тул иргэд та бүхэн цагаа зөв тооцоолон ирэхийг хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж