Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүдийн үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Эдгээр худалдааны төвүүд нь хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй. Зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд үйлчлэх юм.
Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтыг энэ сарын 16, 18, 20, 22-ны өдрийн хооронд хийх боломжтой. Хүнсний татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай. Үүнд:
-Ажлын үнэмлэх
-PCR шинжилгээний хариу
-Цахим үнэмлэх
-Жолооны үнэмлэх
-Улсын бүртгэлийн гэрчилгээ
-Байгууллагын тодорхойлолт
Иргэн танд өөрт ойрхон хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, зах худалдааны төвүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ