Сургуулийн өмнөх боловсролд 142 мянган хүүхэд хамруулна

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Сургуулийн өмнөх боловсролд 142 мянган хүүхэд хамруулна

Энэ жил улсын хэмжээнд 814 цэцэрлэгт 142 мянган хүүхэд хамрагдах урьдчилсан судалгааг БСШУЯ-наас гаргажээ. Эдгээрээс 19 мянга 927 нь малчдын, хүүхэд 1156 нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх аж. Цэцэрлэгт  хамрагдах насны хүүхэд нийслэлд хамгийн их буюу 50854 байна. Харин орон нутгийн хувьд хамгийн бага нь Говьсүмбэр аймагт 1015, хамгийн их нь Хөвсгөл аймагт 8146 хүүхэд бүртгэгджээ. Цэцэрлэгийн үндсэн багш 4465, туслах багш 3885 байгаа гэнэ. Нэг багшид ногдох хүүхдийн тоо ойролцоогоор 25 байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж