Орхон аймгийн Баян-Өндөр суманд тоглоомын талбайн төмөр хийцэд хүүхэд хуруугаа хавчуулсан тухай дуудлага өчигдөр (2021.02.15) 15.23 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очиж, иргэн М (11 настай, эмэгтэй) тоглоомын талбайн савлуурны төмөр цагирганд нэг хуруугаа хавчуулсан байсныг аюулгүй болгон ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ