Ховд болон Хөвсгөл аймагт дахин газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Ховд болон Хөвсгөл аймагт дахин газар хөдөллөө

Ховд болон Хөвсгөл аймагт дахин газар хөдөллөө

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр өчигдөр (2021.02.15) Хөвсгөл болон Ховд аймагт дахин газар хөдөлжээ.

Тодруулбал, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн “Шар хөтөл” гэдэг газар өчигдөр 21.14 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй аж.

Мөн Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Долоон уул” гэдэг газар өчигдөр 22.23 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж