Covid-19-ийн тархалтыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод хөл хорио тогтоож, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулж байгаа билээ. “Нэг өрх, нэг шинжилгээ”-гээр өнөөдөр (2021.02.16) есөн тохиолдол нэмж бүртгэгдэн, тус ажлын хүрээнд нийт 26 тохиолдол батлагдаад байгаа юм. Халдварын батлагдсан тохиолдлуудыг тусгаарлаж, ариутгал, халдваргүйтгэл хийн, хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авч гэрт нь тусгаарлажээ.
Мөн ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлах юм. Тусгаарлагдаж байгаа долоо хоногийн хугацаанд хоёр удаа шинжилгээ авч, гэрт үргэлжлүүлэн долоо хоног буюу нийтдээ халдварын нууц үеийн хугацаа болох 14 хоног тусгаарлана.
“Нэг өрх-Нэг шинжилгээ” дуусахад долоо хоног үлдээд байгаа тул иргэддээ шинжилгээнд идэвхтэй оролцож, хүлээцтэй хандахыг уриаллаа. Түүнчлэн өрх бүрийг шинжилгээнд хамруулах энэ ажилд 10 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа аж. Үүнд багаж, хэрэгсэл, хувцас гээд бүх зүйлийн зардал багтжээ.
ХАЛДВАР БАТЛАГДСАН 26 ТОХИОЛДЛЫН БАЙРШИЛ:
- Баянгол дүүргийн 3, 12, 25-р хороо,
- Баянзүрх дүүргийн 26-р хороо,
- Сүхбаатар дүүргийн 18-р хороо,
- Сонгинохайрхан дүүргийн 7, 39-р хороо,
- Хан-Уул дүүргийн 2, 4-р хороо,
- Чингэлтэй дүүргийн 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдээд байна.
Зочин 2021-02-16 64.119.24.143
Ingej medeeleh ni zuv shuu
Зочин 2021-02-16 176.10.99.200
!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-16 122.201.24.34
Энэ хэцүү нэрт хурдан арилаасай
Зочин 2021-02-16 66.181.161.91
Тэнэг жүжиг
Эрдэмтэн 2021-02-16 66.181.179.58
НАСТАЙЧУУДЫГ ЗАЛУУЧУУДААР СОЛЬ ГЭЭД МӨН ИХ АД ҮЗЭХ ЮМ ДАА. ЗАЛУУЧУУДЫГ ДАГУУЛАХГҮЙ ӨРГӨН ЧАДАМЖ, АСАР ИХ ТУРШЛАГА, ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ 60-75 НАСНЫ ОЛОНМЯНГАН ХӨГШЧҮҮЛ БАЙНА ШҮҮ. ЗАЛУУ, ИДЭР НАСАНДАА ОЛЖ АВСАН СУУРЬ БОЛОВСРОЛ БОЛ ХЭЗЭЭЧ ХӨГШӨРДӨГГҮЙ ЮМ ӨӨРӨӨР ХЭЛВЭЛ ХҮНИЙ ОЮУН УХААН ИЙМ АГУУ БИЛЭЭ.
зочин 2021-02-16 202.179.24.235
ХУД-ын ХОРООД-ын байршилыг хайгаад олдохгүй юм. ХУД-ын дарга нар цахимаар ажиллаж сураагүй бололтой . Дарга нарыг залуучуудаар солихгүй бол хөгжилөөс хоцорч байна шүү яана даа
Зочин 2021-02-16 202.9.46.184
нэхмэлийн нийтийн байр гээд Папараци,мн дээр байналээ. үнэн юм бол уу. Нэхмэлийн хуучин шар байр мөн үү
Зочин 2021-02-16 64.119.25.85
НЭГ ӨРӨХ НЭГ ШИНЖЭЛГЭЭГ ХОРОО ХОРООНД НЬ ОЧОЖ АВААЧ ӨВЧӨН ИЛРЭЭД БАЙГАА БАЙРШАЛД ИРГЭДИЙГ ОЙРТУУЛААД БӨӨГНҮҮЛЭЭД БАЙДАГ ЯМАР УЧИРТЭЙ ЮМ ХУД ИЙН 2,4 ДҮГЭЭР ХОРОО ГЭДЭГ ЧИНЬ ТЭР ШИНЖЭЛГЭЭ АВААД БАЙГАА БАЙРШАЛ ШҮҮ
Зочин 2021-02-16 202.55.188.97
Bayanzurkhiin 26-r khoroo chin Undesnii tsetserlegt hureelen haviar yum baina tee? Yagaav nuguu tansag khotkhon khoroolluud biluu?
Зочин 2021-02-16 103.10.23.171
Хорооны дугаар хэлсэн нь их юм оншлуур нь найдвартай бгаасай
Ха 2021-02-16 124.158.84.245
200000 хунээс 26 буюу 1%. Энэ бол магадлалаар шинжилгээний алдаа байх ендер боломжтой.
Зочин 2021-02-16 64.119.17.211
Чи өөрөө вирус судлаач уу эсвэл бас нэг их мэдэгч үү
Зочин 2021-02-16 202.72.242.141
Тоо бодох гэж бгаа бол зөв бодож сурах хэрэгтэй дээ
Иргэн 2021-02-16 192.82.68.137
Хорооны байршлыг ихэнх хүмүүс мэдэхгүй байна.
Схем зургаар харуулж болдоггүй юм уу.
Зочин 2021-02-16 66.181.161.124
Ядаж хорооны байршлын зургийг оруулж болох уу. Хорооны дугаараар хаана байдгыг нь мэдэхгүй шдээ Хаана байдгыг мэдвэл ядаж тэрүүгээр дэмий тэнэхгүй