Вакциныг энэ долоо хоногийн сүүлээр татаж авна

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Вакциныг энэ долоо хоногийн сүүлээр татаж авна

Вакциныг энэ долоо хоногийн сүүлээр татаж авна

Улаанбаатар хотод тогтоогоод буй бүх нийтийн бэлэн байдал энэ сарын 23-нд дуусч, Covid-19-ийн вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон. Вакциныг энэ долоо хоногийн сүүлээр татаж авна гэж Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ.

"Ковакс" хөтөлбөрийн хүрээнд авах вакциныг ойрын хугацаанд оруулж ирэхээр ажиллаж буй бөгөөд хуваарь гармагц нийтэд зарлах юм байна.

Тэрбээр "Вакцин тээвэрлэх, хадгалах тоног төхөөрөмжийн бэлтгэлийг 100 хувь хангасан" гэж мэдэгдлээ. Дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөж, 150 орчим эмчид иргэдийг вакцинжуулах сургалт явуулжээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж