Өмнөд Солонгосын алдарт кино найруулагч Бун Жүн Ху Оскарын шагнал хүртсэн “Шимэгч” киноныхоо үргэлжлэл буюу дараагийн ангийн зохиолыг бичиж дуусгаснаа зарлажээ.
"Шимэгч" кино нээлтээ хийсэн даруйдаа олон улсад ашиг орлогоороо тэргүүлж, шилдэг найруулагчийн академийн шагналд найруулагчаа хөтөлсөн билээ. Бун Жүн Ху шагналаа гардан авсныхаа дараа киног үргэлжлүүлэх нэг ч биш, хоёр санаа бий хэмээн ярьсан юм.
Тэрбээр тэрхүү хоёр санааныхаа нэгийг кино зохиол болгон бичээд дуусгажээ. Тухайлбал, Бун Жүн Ху "Director’s Cut" нэвтрүүлэгт оролцож байхдаа киноныхоо үргэлжлэлийн тухай хуваалцжээ. Тэрбээр өмнө нь хэлж байсан хоёр санааныхаа нэгийг солонгос хэл дээр, нөгөөг нь англи хэл дээр бичиж буй бөгөөд үүний тулд тархиа хоёр тийш салган ажиллуулах амаргүй байна хэмээн ярьжээ. Ямартай ч тэрхүү хоёр зохиолын нэг нь бэлэн болсон аж.
Бун Жүн Ху “Солонгосын кино урлаг аймшгийн болон адал явдалт төрлийг авьяаслаг хослуулдгаараа алдартай. Ялангуяа миний киноны төрлийг тодорхойлоход бэрх байдаг. Миний англи хэл дээр бичиж буй кино зохиол 2016 онд болсон бодит явдлаас сэдэвлэсэн драм төрлийнх болох шинжтэй байна. Гэхдээ чухам ямар төрөлд багтаахыг нь би бичиж дуусгаж байж л харах болно. Ямартай ч киноны үйл явдал хагас нь АНУ-д, хагас нь Их Британид өрнөх бололтой байна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ