ХӨСҮТ: "Нэг өрх нэг шинжилгээ"-гээр нэмж 9 хүнээс вирус илрэв

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: "Нэг өрх нэг шинжилгээ"-гээр нэмж 9 хүнээс вирус илрэв

ХӨСҮТ: "Нэг өрх нэг шинжилгээ"-гээр нэмж 9 хүнээс вирус илрэв

ЭМЯ-наас өнөөдөр (2021.02.16) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Сүүлийн 24 цагт буюу хоёрдугаар сарын 15-нд 37730 хүнд шинжилгээ хийхэд 33 хүнээс Covid-19 илэрсэн. Эдгээрийн 24 нь ойрын хавьтал бөгөөд "Нэг өрх-Нэг шинжилгээ"-гээр есөн тохиолдол илэрлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 1760-д хүрлээ. Халдвар авсан өвчтөнүүдийн 72.8 хувь нь эдгэрээд байна. Одоогоор ХӨСҮТ-ийн Халдвартын клиник, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэгт 643 хүн эмчлүүлж байна. Эдгээр хүмүүсийн биеийн байдлын хувьд маш хүнд хүн хоёр, хүнд хүн гурав, хүндэвтэр 77, хөнгөн 561 хүн эмчлүүлж байна. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 2416 боллоо.

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Monday, February 15, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж