Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ | News.MN

Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ

Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ

Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ

АНУ-ын тэрбумтан, сансар судлалын “SpaceX”, цахилгаан автомашины “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Clubhouse” сүлжээнд ярилцлагад урьсан талаар мэдээлсэн билээ. ОХУ-ын тал түүний урилгыг нааштайгаар хүлээн авч магадгүй байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Тэрбээр "Энэ мэдээж маш сонирхолтой санал байлаа. Гэхдээ юун түрүүнд ямар агуулгатай санал гэдгийг нь нягтлах хэрэгтэй байна. Үүний дараа бид хариу өгөх болно. Мөн Ерөнхийлөгч Путин өөрөө цахим сүлжээ огт хэрэглэдэггүй учир бид энэ асуудлыг мөн зохицуулах шаардлагатай байна" хэмээн мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч интернэт огт хэрэглэдэггүй гэгддэг бөгөөд нэгэн цагт интернэтийг АНУ-ын Тагнуулын төв газрын хэрэгжүүлсэн төсөл гэж хэлж байв.

Сүүлийн үед онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон цахим сүлжээ болох “Clubhouse” хэмээх шинэхэн аппликейшн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй. Энэ сүлжээнд нэгдэхийн тулд тухайн хэрэглэгч зөвхөн хэн нэгнээр уригдаж байж нэвтрэх боломжтой юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-16 203.91.115.47

энэ 2 хүн бол 2 ула агуу хүмүүс билээ. Монголчууд бид хийж бүтээж суралцах хэрэгтэй.
Илон Маскийн хэлсэн нэг мундаг үгийг Сонирхуулахад Миний бүтээлүүдийг энх тайван, хүн төрөлхтний сайн сайхны төлөө хуулбарлах , ашиглах боломжтой, би үүний төлөө оюуны өмч гэж шүүхдэхгүй гэж хэлсэн байдаг юм.

Avatar

Messi 2021-02-16 167.71.161.87

Равдан байна уу

Avatar

Зочин 2021-02-16 66.181.161.89

Толгойгоо ашиглаж баяжсан хүн , албан туушаалаа ашиглаж баяжсан хүн , хоорондоо юугаач ярих билээ дэ .

Avatar

tenegt malaa 2021-02-16 202.131.225.197

yg mongo bolgon gej hubitsaagaa zarval dongoj 10 hubiig zarj chadanaa.deer hubitsaa ni unaj kompani dampuuranaa. hubisaa gedeg bol zvgeer l tsaas ch dee. putin shig aguu hvniig iim gartai bitgii zvirlej soliorood bail daa. putin bol delhiin bodolgiin todorhoilj bui aguu hvn ch dee.oros shig aguu oroniig gaimshigtai udirdaj bui hvn ch dee..

Avatar

Хр 2021-02-16 103.26.194.147

Нөгөөх нь дэлхийн 1 баян хүн шдээ.

Avatar

bayn geed erh medel delhiind nolooloh chadal bn uu.. 2021-02-16 202.55.191.130

bayn hvn neg shuurgand , baatar hvn neg sumand gej vg bii ch dee. hubitsaa ni unah, mashinii tosol bvtelguitgeh sansansariin puujin osoldoh unahad l naad kompani dampuuranaa..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж