Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ

Путинтэй ярилцах Илон Маскын саналыг хэлэлцэж үзэхээр болжээ

АНУ-ын тэрбумтан, сансар судлалын “SpaceX”, цахилгаан автомашины “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “Clubhouse” сүлжээнд ярилцлагад урьсан талаар мэдээлсэн билээ. ОХУ-ын тал түүний урилгыг нааштайгаар хүлээн авч магадгүй байгаа талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

Тэрбээр "Энэ мэдээж маш сонирхолтой санал байлаа. Гэхдээ юун түрүүнд ямар агуулгатай санал гэдгийг нь нягтлах хэрэгтэй байна. Үүний дараа бид хариу өгөх болно. Мөн Ерөнхийлөгч Путин өөрөө цахим сүлжээ огт хэрэглэдэггүй учир бид энэ асуудлыг мөн зохицуулах шаардлагатай байна" хэмээн мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч интернэт огт хэрэглэдэггүй гэгддэг бөгөөд нэгэн цагт интернэтийг АНУ-ын Тагнуулын төв газрын хэрэгжүүлсэн төсөл гэж хэлж байв.

Сүүлийн үед онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон цахим сүлжээ болох “Clubhouse” хэмээх шинэхэн аппликейшн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй. Энэ сүлжээнд нэгдэхийн тулд тухайн хэрэглэгч зөвхөн хэн нэгнээр уригдаж байж нэвтрэх боломжтой юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж