ДЭМБ "AstraZeneca"-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

COVID-19

ДЭМБ "AstraZeneca"-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

ДЭМБ "AstraZeneca"-ийн вакцинд зөвшөөрөл олголоо

Их Британи-Шведийн "AstraZeneca" компани болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг вакцинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Үүнээс өмнө өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Pfizer/BioNTech" компаниудын бүтээсэн вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгож байв. Ингэснээр "AstraZeneca"-гийн вакцин ДЭМБ-аас зөвшөөрөл авсан хоёр дахь вакцин болж байна. Тус байгууллага нь Өмнөд Солонгосын "SKBio", Энэтхэгийн "Serum Institute of India" компаниудад үйлдвэрлэсэн "AstraZeneca" вакцины хувилбарт зөвшөөрөл олгосноо мэдэгдэлдээ дурджээ.

Уг вакциныг дэлхийн олон орон хүн амынхаа дархлаажуулалтад ашиглах боломжтой болсноос гадна "COVAX" хөтөлбөрийн хүрээнд ядуу буурай орнуудад түгээх зам нээгдэж байна. Энэтхэг улс нь "COVAX" хөтөлбөрийн хүрээнд дээрх вакцинаас эхний ээлжинд 150 мянган тунг Монгол Улсад хандивлах болсон талаар мэдээлсэн билээ.

Уг вакциныг 8-12 долоо хоногийн зайтай хоёр тунгаар бүх насанд хүрэгчид хийх зөвлөмжийг ДЭМБ-ын мэргэжилтнүүд гаргаад байгаа ба мөн Өмнөд Африкаас гаралтай Covid-19-ийн мутацилагдсан хувилбар тархсан улс орнуудад ашиглах боломжтойг дурдсан байна. "AstraZeneca"-ийн вакцин нь хямд өртөгтэй, хадгалах, түгээхэд хялбар тул өртөг өндөртэй, хадгалалт, тээвэрлэлтийн онцгой горимтой "Pfizer/BioNTech"-ийн вакцинаас давуу талтай юм.

Эх сурвалж: LIVE MINT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж