Хөл хорионы үед өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх талаар СЭМҮТ-ийн сэтгэцийн эмч Т.Саранцэцэгийн зөвлөгөөг хүргэе.
"Би өдрийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлж байна вэ” гэсэн асуултад хариулахын тулд та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй.
- Би цоо эрүүл байж чадаж байна уу?
- Би аз жаргалтай байна уу?
- Би хангалттай сурч мэдэж чадсан уу?
- Би өөрөө дүрэм гаргаж, дүрмээ баримталж чадаж байна уу?
- Би стрессгүй, тайван амгалан байж чадаж байна уу?
Хүн болгонд зорилго гэж байх ёстой. Үүнд:
- Эрүүл байх
- Гэр бүл, үр хүүхэд, хайртай хүмүүстээ цаг гаргах
- Сурч мэдэх, боловсрох гэсэн нийтлэг зорилгууд байж болох юм.
Зорилгынхоо хүрээнд төлөвлөгөө гаргаж ажиллах хэрэгтэй. Үүний тулд хоногийн 24 цагийг хувааж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Өдөрт хийх ажлын жагсаалт гаргаад, түүнийгээ тухайн өдөртөө багтааж хийх нь чухал. Тухайлбал, Covid-19-ийн үед ажлыг гэрээс хийхэд хүндрэлүүд их байдаг. Жишээ нь, хүүхдүүд уйлах, гэрийн ажил гэх мэт олон хүчин зүйл гарч ирнэ. Тиймээс төлөвлөгөө гаргаснаар богино хугацаанд ажлаа бүрэн дуусгах боломжтой юм. Харин ажлыг ажлын цагтаа хийчхээр бусад цагаа гэр бүлдээ болон өөртөө зарцуулах боломж гарна.
Залхуурлыг даван туулж, маргааш гэж байхгүй мэт амьдрах. Бид аливаа нэг ажлыг маргааш, нөгөөдөр хийнэ гэх маягаар хойшлуулсаар байгаад хуримталсан олон ажил стресс бий болгодог. Тиймээс хувийн маш зөв зохион байгуулалтад суралцах нь чухал.
Бид биеийн эрүүл мэндэд анхаараад сэтгэцийн эрүүл мэнддээ тэр болгон анхаараад байдаггүй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэнд гэдэг чухал гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад вэ гэвэл хүн сэтгэл санаагаар тайван байж бие эрүүл байна.
Сүүлийн үед сошиал орчинд цаг их зарцуулдаг болсон. Хэчнээн үр хүүхдүүдтэйгээ хамт байгаа хэдий ч тэдэнд цагаа зарцуулж чаддаггүй. Тиймээс Covid-19-ийн үед гэртээ байхдаа цагийг үр бүтээлтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд зориулах хэрэгтэй.
- Оройд тогтмол цагт эрт унтаж, нойроо сайн авч амрах маш чухал.
- Стрессээс гарах энгийн олон арга байдаг. Энэ аргуудаас өөрт тохирох аргуудыг хэрэглэж болно.
- Бид мэддэг хэрнээ хийдэггүй арга бол инээж, баярлах, баярлуулах чухал юм.
- Стресс мэдрэмжээ нээж ярилцах
- Өөрийгөө ямагт сайхнаар төсөөлөн бод
- Төлөвлөгөөнд ороогүй бөгөөд шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд хүнд үгүй гэж хэлж сур. Өөрийгөө бүү зовоо.
- Өглөө бүр инээмсэглэн угтаарай, инээмсэглэл нь сэтгэл сэргээгч эм юм.
- Сөрөг бодлоос өөрийгөө чөлөөлөөрэй.
- Өөртөө амрах цаг гаргаарай.
- Идэвхтэй дасгал, хөдөлгөөн хийх.
- Амьсгалын дасгал хийх (гурван секунд)
- Мөн гэр бүлийн гишүүн бүр цахим хэрэглээндээ хязгаарлалт тавьж, гэр бүлдээ цаг гаргах нь чухал.
- Амьд харилцаа бий болгох, хамтдаа сонирхолтой тоглоом тоглох. Жишээ нь: Оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд тоглож болно.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД БҮТЭЭМЖТЭЙ АЖИЛЛАХ ЗӨВЛӨГӨӨ
Хөл хорионы үед бүтээмжтэй ажиллах зөвлөгөөг хүргэе.
- Ажлын хувцсаа өмсөх
Ажлын өдрүүдэд өмсдөг хувцсаа өмссөнөөр таны тархи ажлаа хийхэд бэлтгэгдэнэ.
- Өдрийг энгийн өдөр шиг эхлүүл
Хөл хорионы энэ үед өмнөх амьдралын хэв маягаа хэвээр хадгалахыг хичээх хэрэгтэй.
- Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах
Хөл хорионы үед, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт зэрэг сэтгэцийн тулгамдсан асуудлуудаас сэргийлэх шаардлагатай.
- Ажиллах орчноо бүрдүүлэх
Та ажлаа хийхдээ анхаарлаа төвлөрүүлэх боломжтой орчныг бий болгоорой.
- Цонхны дэргэд суух
Ажлаа хийх үед хүрээлэн буй орчин харагдахуйц газар суух нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.
- Өрөөний дулааныг тохируулах
Судалгаагаар өрөөний дулаан 22-25 хэм, дунд зэргийн гэрэлтүүлэгтэй байх нь ажлын бүтээмжийг сайжруулдаг аж.
- Цахим хурал төлөвлөх
Цахим орчин дахь ажлын уулзалтуудаа өдөрт гураваас ихгүй байхаар төлөвлөөрэй.
- Дасгал хөдөлгөөн хийх
Ажлын байран дээр дасгал, хөдөлгөөнийг хийснээр цусан дахь серотонины хэмжээ нэмэгдэж, ажлын бүтээмж нэмэгдэнэ.
- Ганцаардлаас сэргийлэх
Ажлын хамт олонтойгоо өдөр бүр холбогдох. Хэдийгээр гэр бүлтэйгээ хамт байгаа ч нийгмээс тусгаарлагдах нь ганцаардсан мэдрэмж төрүүлдэг.
- Шинэ зүйл сурах
Хамгийн сайн амралт бол шинэ зүйлд суралцах. Хангалттай сайн амрах нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ.
Холбоотой мэдээ