“Аппрентис”-ын О.Амарболд "Ард санхүүгийн нэгдэл"-д оржээ 

Хуучирсан мэдээ: 2021.02.16-нд нийтлэгдсэн

“Аппрентис”-ын О.Амарболд "Ард санхүүгийн нэгдэл"-д оржээ 

“Аппрентис”-ын О.Амарболд "Ард санхүүгийн нэгдэл"-д оржээ 

Дэлхийд алдартай бизнесийн шоу нэвтрүүлэг "Аппрентис" Монголд анх удаа зохион байгуулагдаж, 1000 орчим шижигнэсэн залуугаас мэдлэг чадвараараа эн зэрэгцэхүйц 14 шилдэг залууг шалгаруулан өрсөлдүүлсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч, 20 мянган хувьцаа эзэмшигчтэй, 21 охин компанийн бүрэлдэхүүнтэйгээр хурдтай өсөж яваа "Ард санхүүгийн нэгдэл" ХК (Ард) ажиллаж, хүчирхэг Гүйцэтгэх захирал шалгаруулан авч, жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшуулал бүхий гэрээ байгуулахаа зарласан.

Энэ төрлийн нэвтрүүлгийг Монголдоо зориглон хийсэн "Монгол ТВ"-ийнхэнд үзэгчид "Хүлээлтийг давуулж чадлаа" хэмээн “онц” үнэлгээ өгөөд байгаа юм. Хүч тэнцүүхэн залуус ширүүн өрсөлдсөөр хасалтын цаг мөчтэй тулгарахад нэг, хоёроор нэвтрүүлгийг орхисоор байлаа. Гурав дахь дугаарт өгөгдсөн "Ард Лайф" ХХК-ийн даалгавар болох хувийн тэтгэврийн хуримтлалтай холбоотой хэсгээс нэвтрүүлгээ орхисон О.Амарболдын дэмжигчид түүнийг хасагдсанд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд нилээд идэвхтэй илэрхийлсэн билээ.

О.Амарболдын дэмжигчдэд таатай мэдээ дуулгахад тэр "Ард"-д ажилладаг болжээ. Түүнээс ч илүү сонирхолтой нь хасагдсан даалгавар буюу хувийн тэтгэврийн хуримтлал санал болгодог "Ард Лайф" ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлжээ. Тухайн даалгаварт багаа ахалж өрсөлдсөн тэрбээр даруу, соёлтой, эелдэг гээд олон “сайн” тодотголын эзэн болоод байсан ба хасагдах мөчид “Багтаа ялалт авчирч чадаагүйд намайг уучлаарай” хэмээн бурууг өөр дээрээ авсан нь дэмжигчдийн сэтгэл зүрхийг улам ч догдлуулаад авсан билээ.

"Аппрентис" нэвтрүүлэгт оролцохоос өмнө олон улсын болон дотоодын томоохон компаниудад гүйцэтгэх удирдлагын алба хашиж явсан туршлагатай түүнд тун боломжийн ажлын санал ирсэн ч сонгосон салбартаа үнэнч үлдэхээр шийдсэн гэдэг. Түүнээс чухам яагаад Азийн хөгжлийн банкийг биш "Ард Лайф" компанийг сонгосныг нь асуухад “Өнөөдрийг өөрчилж чадахгүй ч, маргаашийг өөрчилмөөр байна. Олон олон хүмүүсийн ирээдүйг гэрэлтэй байлгамаар байна” гэж хариулжээ. Урт биш хугацаанд үзэгчдийн хайр хүндэтгэлийг чамгүй татаж чадсан О.Амарболдод нийт монголчуудынхаа өмнөөс амжилт хүсч, гэгээлэг зорилго нь биелэхийг ерөөе.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
68
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж