Өмнөд Солонгосын тээврийн нисдэг тэрэг анхныхаа нислэгийг хийв

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын тээврийн нисдэг тэрэг анхныхаа нислэгийг хийв

Өмнөд Солонгосын олон талын зориулалтын цэргийн тээврийн Surion KUH гэх нисдэг тэрэг анхны хөөрөлтөө хийсэн байна. Шинэ нисдэг тэргийг Солонгосын Korea Aerospace Industries (KAI)  ба Европын Eurocopter  компаниуд хамтран бүтээв. Defense News-т мэдээлснээр туршилтын анхны нислэг хагас цаг үргэлжилсэн ба бүрэн хэмжээний туршилтыг тавдугаар сараас эхлэн хийх гэнэ. Анхны нислэгийнхээ явцад машиныг нисэх зурвасаар гүйлгэж хөөргөөд 10 метрийн өндөрт агаарт тогтоож үзсэн гэнэ. Дараагийн туршилтыг 600 метрын өндөрт 140 узелийн хурдтайгаар хийхээр төлөвлөсөн байна. Ирэх сарын эхээр уг нислэгийг хийх бололтой.  Surion KUH  нисдэг тэргийг 2006 оноос эхлэн бүтээж байгаа ба эхний гэрээгээр хоёр компани 1,1 тэрбум ам.долларын зардал гаргахаар төлөвлөсөн байлаа. Шинэ нисдэг тэрэг 240 км/цагийн хурдтай 2,82 км-ын өндөрт агаарт тогтож чадна. Зэвсэглэлийнх нь талаар одоогоор мэдэгдсэн зүйлгүй. 11 цэргийн албан хаагчийг бүрэн зэвсэглэлтэйгээр зөөх чадалтай ажээ. Нийтдээ 245 нисдэг тэргийг үйлдвэрлэх ба машины нийлүүлэлтийн тооны талаар ирэх жил гэрээгээ байгуулах юм.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж