Арваад жилийн өмнө Төвөдийн шарын шашны тэргүүн, XIV Далай лам Дэнзэн Гочоо маш чухал нэгэн цаг хугацааг зарласан юм. Дэлхийн хамгийн алдартай буддын шашны зүтгэлтэн 90 нас хүрэх үед өөрийн хойд дүрээ тодруулах эсэхээ шийднэ хэмээн хэлж байв. Түүний энэ мэдэгдэл Төвөдийн буддизмд сүүлийн 600 гаруй жил гол үүрэг гүйцэтгэж ирсэн залгамж халааг төгсгөл болгож магадгүй юм. Нөгөө талаас энэ асуудал Хятадын эрх баригчдын “шүдний өвчин” болж байна.
Өдгөө 85 настай түүний биеийн байдал сайн хэвээр байгаа хэмээн мэдээлж буй ч хэзээ нэгэн цагт түүнийг нас барсны дараа Азид шашны томоохон хямрал нүүрлэж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж байна.
1959 онд Хятадын эсрэг бослого бүтэлгүйтсэний дараа Далай лам Энэтхэг рүү дүрвэн Дарамсалад очиж, тэндээ өөрийг нь дагаж ирсэн олон мянган төвөд хүмүүсийг удирдан чиглүүлсээр ирсэн. Энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж бодож байсан ч Бээжингийн хяналт улам чангарч, тэр буцах гарцгүй болсон юм. Өдгөө түүнийг Бээжин Төвөдийг Хятадаас салгах зорилготой салан тусгаарлах үзэлтэн хэмээн үзэж байгаа тул өөрийн хойд дүрийг улс төрийн энэхүү том асуудалд өөрт ашигтайгаар нийцүүлэн сонгохыг тэр эрмэлзэж байгаа нь тодорхой. 1974 оноос хойш Далай лам Төвөдийг Хятадаас хараат бус байхыг бус, харин Төвөдийн соёл, өв уламжлалыг хадгалан үлдэх боломжийг хангасан автономит статустай байлгах байр суурийг илэрхийлсээр иржээ.
Олон жилийн турш Далай лам хойд дүрээ тодруулах хэд хэдэн хувилбар дэвшүүлж, Төвөд гэхээсээ илүүтэй Энэтхэгээс шинэ залгамжлагчаа сонгож, тэр ч бүү хэл эмэгтэй хүн байж болох талаар санаа дэвшүүлж байв. Гэтэл түүний өөрийнх нь сонгосон сонголтоос үл хамааран Хятадын Засгийн газар Төвөдөөс шинэ Далай лам тодруулах нь зүйтэй гэж мэдэгдэх болсон юм. Энэ нь тус бүс нутагт хяналтаа улам баталгаажуулах гэсэн Хятадын Коммунист намын оролдлого гэж судлаачид үзэж байна. Асуудал энэ янзаараа үргэлжилбэл Энэтхэг, Хятад хоёр тус тус өөрсдийн Далай ламыг сонгож магадгүй болоод байгаа юм.
Дарамсалад төвтэй Төвөдийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дэнзэн Цэдэнгийн хэлснээр Далай лам Төвөдийн ард түмний хувьд маш их ач холбогдолтой хүн бөгөөд тэдний "үндсэрхэг үзэл, өвөрмөц байдал"-ын бэлгэдэл аж. “Төдөвийн ард түмэн Хятадын Коммунист намын сонгосон Далай ламыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн тэр ярьсан юм.
Хэрэв тэр гэнэтийн байдлаар нас нөгчвөл түүний хойд дүрийг хэрхэн тодруулах талаар албан ёсны баримт бичиг одоогоор байхгүй. Гэхдээ 2011 онд гаргасан мэдэгдэлд нь түүний залгамжлагчаар тодорсон хүн дараа дараагийн хойд дүр хэн байх, хаана төрөх, хэрхэн тодруулахыг шийдэх эрхтэй цорын ганц хүн байх болно гэжээ. Мөн хойд дүрүүдийг тодруулах ажлыг түүний Энэтхэгт ирснийхээ дараа Төвөдийн ард түмнийг дэмжих, соёлыг хамгаалах, сурталчлах зорилгоор байгуулсан “Gaden Phodrang Trust” байгууллага хариуцна гэдгийг тэр мэдэгдэж байв. Энэхүү байгууллага нь Швейцарт төвтэй байгууллага юм.
Хятадын Засгийн газар Далай ламын хойд дүрийг Төвөдөөс тодруулахаар зорьж байгаагаа олон нийтэд ил тод мэдээлсэн бөгөөд энэ нь Бээжингийн бодлогод нийцсэн байх ёстой хэмээн мэдэгдсэн.
2007 онд Хятадын Засгийн газрын Төрийн шашны асуудал эрхэлсэн товчооноос Төвөдийн шашны тэргүүнүүдийн хойд дүрийг тодруулах "менежментийн арга хэмжээ" гэгч баримт бичгийг эрхлэн гаргасан байдаг. Уг баримт бичигт Төвөдийн шашны зүтгэлтнүүдийн хойд дүрийг Хятадын эрх баригчид тодруулж, тэдгээр "онцгой нөлөөтэй" хүмүүсийг Төрийн зөвлөлөөр батлуулах ёстой гэж дурджээ.
АНУ 2020 оны арванхоёрдугаар сард Төвөдийн Бодлого, дэмжлэгийн тухай хуулиа шинэчилжээ. Ингэхдээ АНУ нь хэрэв Хятад улс Төвөдийн ард түмний хүслийг үл харгалзан, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн Далай ламын хойд дүрийг сонговол Хятадын албан тушаалтнуудад хориг тавихаар тусгажээ.
Шинжээчид "Хятадын Коммунист нам дараагийн Далай ламыг сонгохын тулд илүү зальжин арга ашиглаж байна" гэв. Тэд Бээжинд найрсаг ханддаг шашны тэргүүнүүд буюу Панчен лам нарыг тойлж эхэлжээ. Далай ламын залгамжлагчийг сонгох цаг ирэхэд Хятадын эрх баригчид бус Төвөдийн буддын шашны удирдагчид шинэ Далай ламыг сонгож буй мэт харагдуулахаар бэлтгэж байна гэж судлаачид үзэж байна. Панчен лам нар бол хойд дүрийг тодруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс юм. Хятадын тал хойд дүрийг өөрсдийн тааллаар тодруулж чадахгүй байлаа ч Бээжингийн талыг баримтлагч Ванчин лам нар шинэ Далай ламд шахалт үзүүлэх хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс гэдгийг судлаачид онцолж байна.
Эх сурвалж: CNN
иргэн 2021-02-16 59.153.85.214
Шашин бол үзэл бодол үнэт зүйлээр нь ижилсүүлж эзлэн түрэмгийлдэг нэг хэлбэр гэдэгийг Монголчууд ойлдгох цаг болсон шүү.
Зочин 2021-02-16 192.82.68.232
хойд нас байдаггүй талаар монголчууд чи болон чиний цаадахаар зайлгахгүй
ХОЙД ДҮР БАЙХГҮЙ 2021-02-16 90.167.94.5
ХОЙД ДҮР ГЭЖ ЮМ БАЙХГҮЙ.ОДОО ЭНЭ БАЛАЙ МУНХРАЛААСАА МОНГОЛЧУУД ГАРАХ БОЛСОН.ДЭЛХИЙН ОЛОН ХҮН ДУНДААС ГАНЦХАН ЭНЭ ӨВГӨН ХОЙД НАСТАЙ БАЙНА ГЭДЭГ БОЛ БАЙХ ЁСГҮЙ МУНХРУУЛГА.МОНГОЛЧУУДЫН ГЭНЭН ТЭНЭГ ИТГЭМТГИЙ ЗАНГ АШИГЛАЖ ОЛОН ЖИЛ ТОГЛОЛОО.ОДОО БОЛНОООО
Ovgon 2021-02-16 192.82.68.113
Dalai lamiig delhii medeed hundleed Chritianchuud hurtel bishreed Nobliin shagnal hurtel ogson yum shde. Harin ene door muu heleed bgaa orkuudiig bol hench medehgui shde, umhii orkuudaa, энэ монголын улмжлалт шашин соёлыг доромжилж байгаа оркууд бол хятад оросын орхидоснууд.
Зочин 2021-02-16 59.153.85.106
Цаадуул чинь буддын шашинтан гээд хүндлээд байгаа юм биш. Хүний эрхийн төлөө тэмцэгч, Төвөдийн з/Г тэргүүн гэдэг утгаар Хятадын эсрэг барьж байгаа юм. Зөвхөн Далай ламыг хүндлээд байгаа юм биш, өөр зөндөө олон хүнийг гарал үүсэл шашин шүтлэг гэлтгүй хүндэлдэг юмаа.
УЛААНГОМ 2021-02-16 64.119.21.216
МОНГОЛД БЭЭЖИНГЭЭР ТЭЖЭЭЛГЭДЭГ БАЯН ЛАМ ОЛОН БОЛСОН ТЭДНИЙ НЭГ НЬ ДАЛАЙ ЛАМ БОЛЖ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВАРЫГ БИЕЛҮҮЛЭХ БИЗ.ТИЙМЭЭС ДАЛАЙ ЛАМ МОНГОЛООС ХОЛ ГАЗАР ТӨРЖ БАЙВАЛ ҮНЭНД ОЙРХОН БӨГӨӨД МОНГОЛД АЮЛГҮЙ БАЙНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ МОНГОЛД БЭЭЖИН ЭЗЭНТЭЙ ХУУРАМЧ ДАЛХЙ ЛАМ ТӨРӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БӨГӨӨД ЭНЭ НЬ МОНГОЛЧУУДАД МАШ АЮУЛТАЙ.
Зочин 2021-02-16 122.201.24.34
Далай багш минь урт наслаж удаан жаргаж биднигээ эвээлдээ багтаагаарай.Далай багш минь таньдаа мөргөмү
монгол 2021-02-16 66.181.177.209
одоо тэр тэмцээд байсан монголчуудын үр хойч өөрсдийнх нь үнэт зүйлсийг доромжлогч гутаагчид болж тэдний хорт бодлого үр дүнгээ өгчээ
монгол 2021-02-16 66.181.177.209
бидний өвөг дээдэс биднийг бодвол хамаагүй хүнлэг гэгээрсэн хүмүүс байждээ одоо бид мөнгө атаа жөтөөгөөр өвчилсөн байна даа гэтэл одоо өндөр хөгжилтэй барууны улсуудад бурханы шашиныг үнэхээр их сонирхон судалж олноороо бурхан шашинтан болж байхад бид өөрсдийн үнэт зүйлээ мэдэхгүйгээс болж үнэгүйдүүлж үгүйсгэдэг болж энэ ч нэг талаасаа бидны буруу биш ар , өвөр хоёр монгол хоёр хөршийнхөө явуулсан коммунизмын аймшигт бодлогын хамгийн хүндийг үүрч гарч ирсэнтэй холбоотой одоо л тэд санасанда хүрл
Зочин 2021-02-16 178.175.148.224
Хоолойд тээгэлсэн булуу яс мэт. Өөрөө өөрийнхөө шарын шашнаа булшилж бүй хэрэг. Хүн юу тарина, түүнийгээ хураана!
зочин 2021-02-16 202.70.38.18
Төвөд үү Төвд үү
Зочин 2021-02-16 64.119.20.233
Уг нь төвд байсан.одоо бүү мэд
Зочин 2021-02-16 64.119.25.158
55
Зочин 2021-02-16 64.119.24.187
Хятадуудын монгонд монголын лам нар биенийгээ муулаад л дайралцаад байгаа.
Зочин 2021-02-16 64.119.24.187
Манба дацангийн лам зээлээр барьсан дуганыхаа зээлийг толж чадахгуй яаж байлаа, гэтэл удалгуй 10 давхар байшингууд хэд хэдээр нь бариулдаг болсон учир энд л байдаг юм даа.
ҮНЭН 2021-02-16 64.119.20.158
ШАШИН ХЯМРАХ ГЭЖ ЮУ ХУЦААД БАЙГАА ХАР ХЯТАДЫН СҮНСНҮҮД ВЭ
Ovgon 2021-02-16 64.119.21.191
Dalai lamiig delhii medeed hundleed Chritianchuud hurtel bishreed Nobliin shagnal hurtel ogson yum shde. Harin ene door muu heleed bgaa orkuudiig bol hench medehgui shde, umhii orkuudaa kk.
Зочин 2021-02-16 199.249.230.180
Сүүлийн 10 гаран жил үхлээрээ айлган сүрдүүлж бусдыг шантажилж яваа нэгэн. Одоо үнхээр байдаг юм бол тэр "бурхныхаа оронд" нэг мөр заларч олон түмнийг тайван орхиж буян бол.
БХБХ 2021-02-16 122.201.24.205
ҮХЭР ЖИЛИЙН СҮҮЛЭЭР ДАЛАЙ БАГШ ӨӨРИЙН ХҮСЛЭЭР НАСАН ХУТГИЙГ ОЛОХ БОЛНО.
ҮНЭН 2021-02-16 64.119.20.158
ОРОНД НЬ ЧИ ХУТГАА ОЛООРОЙ
Зочин 2021-02-16 203.91.115.52
Далай лам бидэнд падлий алга. Түвдийн асуудал Монголчуудынх биш түүгээр явсан гайг үүгээр дуудаад хэрэггүй. Далай лам асар өндөр боловсорсон ухаантай хүн гэдэг талаас нь бид харвал зохино. Бидний бурхан эсвэл багш биш шүү Монголчуудаа. Түвд хүн манай амьдралд оролцохоор улс гэр сүйрдэг шүү.
ҮНЭН 2021-02-16 64.119.20.158
х*******н ХҮҮХЭД
МУНХАГ 2021-02-16 103.26.193.157
Гутаан доромжлох, харлуулахаас өөр зүйлгүй шунал тачаалын тоосонд дарагдаж бузартсан харанхуй мунхагуудад ямар хамаа байна. Цаг нь болоход төрж, бий болж, цаг нь болоход үхэж, мөхөж байдаг нь хорвоогийн жам.
Зочин 2021-02-16 66.181.188.208
3000 жилийнтэртээ энэтхэгийг эзэлсэн арийчуудын удмаас Бурхан багш төрсөн. Хас тэмдэг нь эртний арийчуудын х учраас буддын билэг тэмдэгэнд орсон. Арий гаралтай ёвропууд иранууд афганууд бүгд буддын шашнаа дээдэлвэл өөрсөдөд нь сайнсан. Христ Мухамэд 2 бол ари биш хаа хамаагүй сэмит угсаатан. Гитлэр христийн шашныг жүүдээс үүссэн болохоор үл итгэдэг байв. Тэгээд эртний арийчуудын хас тэмдэгийг авсан. Нацистуудаас болоод хас тэмдэг муу хэлэгддэг бол жүүдийн 5 хошуу од даян дэлхийг бүрхсэн байх ю
Зочин 2021-02-16 69.197.191.214
Тэнэг тэнэг гэхэд арай тэнэг үү,өөрөө
Зочин 2021-02-16 203.91.115.52
Чи түүх унш. Чамд энэ талаар ойлголт ч алга. Ном унш оркоо
Зочин 2021-02-16 64.119.20.233
ШАР ХАД ГЭЭД БЭЛЭН АВТОБУС ЯВЖ БАЙГАА
Зочин 2021-02-16 66.181.176.39
МОНГОЛД БЭЭЖИНГЭЭР ТЭЖЭЭЛГЭДЭГ БАЯН ЛАМ ОЛОН БОЛСОН ТЭДНИЙ НЭГ НЬ ДАЛАЙ ЛАМ БОЛЖ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВАРЫГ БИЕЛҮҮЛЭХ БИЗ.ТИЙМЭЭС ДАЛАЙ ЛАМ МОНГОЛООС ХОЛ ГАЗАР ТӨРЖ БАЙВАЛ ҮНЭНД ОЙРХОН БӨГӨӨД МОНГОЛД АЮЛГҮЙ БАЙНА.
ҮНЭН 2021-02-16 64.119.20.158
ГАШУУН БОЛОВЧ ҮНЭНД ХАМГИЙН ОЙР ҮГ ХЭЛЖ
ЭРДЭНЭЭ 2021-02-16 64.119.25.85
ДАЛАЙ ЛАМ ДАЛАЙ НЭР ХАЙРАСАН ШИРЭЭНД ЗАЛСА ТУСГАЙР МОНГОЛ УЛСАД ТӨРНӨ ГЭЖ АЙЛДСАН
ЭНЭ ЗЭВҮҮН ЦАГТ МОНГОЛД ТӨРӨХ НЬ ЗӨВ ЗҮҮТЭЙ БОЛУУ
Зочин 2021-02-16 202.21.107.104
монголд үл болно бидэнд гай л болно…ббббббббббббббббббббббббббббббббббид аливаа шашинаас хол байх нь чухал ааа
Зочин 2021-02-16 99.224.38.212
mongol hun mongoliin erdemt hubguudees todornoo tsag ni irheer engiin egel negen mongol humuun todronoo yum uchirtai shu
МӨӨГИЙ 2021-02-16 202.137.144.103
13ЛАМ ЧАД ХИЙХЭД ЮУ Ч БОЛООГҮЙ ДАРААГИЙНХ НТ ТОДОРЧ БАЙСАН 14ДАХЬ НЬ МАЖИЙХААСАА ӨМНӨ ЭНЭТХЭГ ЮМ УУ ТҮВД ХҮН ИХТЭЙ ХЯТАДЫН ХАРЬЯА ТҮВДЭЭС ӨӨР 1ГАЗАРТ БИ ТИЙМ АЙЛД ТӨРНӨӨ ГЭЖ ХЭЛЭЭД Л ХЯТАДУУД ЯАЖ ЧАДАХГҮЙ?
Зочин 2021-02-16 31.220.3.148
Шарын урсгалын Далай лам үхвэл улааны урсгалын жинхэнэ түвд хүн далай лам болох болно доо.
Үхсэн баас 2021-02-16 31.220.3.148
Балба, түвд, монгол гуравт жаахан асуудал болж магад түүнээс биш далай ламыг өөр шүтдэг газар байдаггүй юм нохой хүртэл тоохгүй хятад энэ шашнаа авбал болох юм.
00000 2021-02-16 64.119.25.85
ДАЛАЙ ЛАМЫГ ЭРДЭМ МЭДЛЭГ ЧАДВАР ХҮН ЧАНАРЫГ ДЭЛХИЙ БЭШЭРЧ БАЙДАГ ЮМ ШҮҮ
Зочин 2021-02-16 203.91.115.52
Биширч, ламын
Ovgon 2021-02-16 64.119.21.191
Dalai lamiig delhii medeed hundleed Chritianchuud hurtel bishreed Nobliin shagnal hurtel ogson yum shde. Harin chamaig bol hench medehgui umhii orkoo kk.
Хүн их уншдаг сайт мэдээллээ алдаагүй бич л дээ. Алдаатай гарчгаас эхлээд шууд үнэлэмж буурч байна. 2021-02-16 66.181.164.214
Мэдээгээ яаж бичиж, бас яаж хянаж байнаа???? үг алдаа, найруулгын алдаа ямар их юм бэ???
Зочин 2021-02-16 66.181.161.89
Хятадаас далай лам тодорвол , байн байн Монголд айлчлаад л , Ганданд түм буман сүсэгтнүүдыг цуглуулж сургааль айлдаад л , тэгснээ аажимдаа. ,, Монголын засгын газар сүсэгтэн олны эрхийг бүдүүлгээр зөрчиж байна ,, энэ тэр гэж шүүмжлээд л ….. Бээжин тэр шүүмжлэлийг нь уухайн тас шүүрж авч Монголын төрийг буруутгаад л …… Ингээл хар аяндаа Бээжингийн атганд орно доо…..
Зочин 2021-02-16 64.119.25.85
ЗӨВ ДҮГНЭЛТ БАЙНА
Зочин 2021-02-16 103.26.195.84
Ирэхдээ юанаар бороо оруулаал
Зочин 2021-02-16 103.57.95.130
Хойд дүр нь эмээлтэд ноолуурын чэнж х***а тодорсон гэсэн
Зочин 2021-02-16 135.148.33.52
Энэ нэг хогийн хутгуур шашныг хаглан бутлагч, гажуудуулагч, урвагч, худалч хурдан далд орж Бурхан багшийн жинхэн эрүүл саруул сургааль мандан бадраг! Одоо ч нэг их удахгүй болов уу.
далай 2021-02-16 64.119.25.85
Тэнэг минь чи Далай ламын хэлэж байгаа үгийг ойлгох чадваргүй нэг муу усан тэнэг байна
Чамад гүн ухааны мэдэрэмж ч алга тэнгээ
Зочин 2021-02-16 202.21.107.104
Тэр амьтны амь хөнөөх нүгэл гээд байгаа ДАЛАЙ ЛАМЫГ ЭЗГҮЙ АРАЛ ДЭЭР НЭГ ХОНЬТОЙ ХАМТ АВААЧААД ХАЯЧИХ …ӨЛСӨЖ ҮХЭХГҮЙН ТУЛД ХОНИЙГ ХАМГИЙн хэрцгийгээр алаад л идэх тодорхой …хүн өөрөө махчин амьтан гэдгээ мэдтүгэй…
Зочин 2021-02-16 66.181.161.89
Маань мэгзэмээ уншиж суугаад л турж үхнээ … Чи лам нарыг дутуу үнэлж байна шүү .
Жинхэнэ сүсэг бишрэл гэдэг ямар их сэтгэлийн тэнхээ хайрална гээч ..
Шүтлэггүй зэрлэгүүд үүнийг ойлгохгүй дээ ..
Зочин 2021-02-16 199.249.230.73
Маань мэгзэмээ уншиж суугаад л турж үхнээ … гэдэг чинь лам нарын зохоосон, чам мэтийн мухар сусгийн боолд даралж байхад амар гэж зориуулсан үлгэр. Чи өөрөө тэрийн нүдээрээ үзсэн юм уу? Тэд бол хэрэг гарвал чамайч гэсэн хамгийн түрүү төхөөрж иднэ…
Зочин 2021-02-16 66.181.161.48
Панчен биш, Монголоор Банчин богд гэнэ. Далай лам, Банчин богд, Богд Жавзандамба 3-аас аль нэг нь жанч халахад нөгөө 2 нь хойд дүрийг нь тодруулдаг уламжлалтай байсан гэдэг
Хамаг монгол 2021-02-16 202.126.90.27
Төвд, Шинжаан уйгар, Өвөрмонгол салан тусгаарлаасай. Хятад задраасай.
зочин 2021-02-16 202.179.26.116
Хятад бүхнийг мэдэлдээ авах гэж зүтгэх юмаа. Одоо буддын шашныг хүртэл авах гэдэг болж.
Badarch taxar 2021-02-16 64.119.24.222
Hujaaguud yamar dalai lam gargaj irehee medej bga bogood odo nuustaar beldej bga ni todorhoi
Зочин 2021-02-16 202.55.188.83
Шал хэрэггүй бүх шашинг хаах хэрэгтэй.21 р зуун гарчихаад байхад мунхраад ааваа намайг ашиглаач гээд л яана даа…итгэл бишрэл зөвхөн өөртөө найдах итгэх л явдал өөр юу ч биш.
Иргэн 2021-02-16 49.0.142.239
Цаашид далай лам гэх ойлголт бүдгэрнэ. Түвдэд тодорсон ч бай Энэтхэгт тодорсон бай манайд ач холбогдолгүй. Буддын шашин үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ.