Улсын дугаарын нэг сери задарснаар 10 мянган дугаараас 300 орчим нь азын гэгддэг хос дугаар гардаг байна. Эдгээр азын гэх дугаарын ард ашиг сонирхол, авлигын асуудал яригдах болсон_
Хууль, хяналтын байгууллагын хяналт шалгалтаар азын гэх хос дугаарууд хамгийн багадаа 1-2 сая, урдаа гурван тэгтэй бол 5-10 сая төгрөгөөр үнэлэгддэг болох нь тогтоогдсон. Бүр 30 сая хүргэж, хууль бусаар зарсан тохиолдол ч гарчээ.
Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайдын А/222 дугаар тушаалаар батлагдсан "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу азын дугаар олголтыг цэгцлэх зорилгоор цахим дуудлага худалдаа зохион байгуулахаар болсон билээ.
Журмын дагуу Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг өчигдрөөс эхлүүлээд байна.
Дуудлага худалдааны эхний өдөр буюу өчигдөр /2021.02.15/ 0001 УАР, 0011 УАР, 0041 УАР, 1441 УАР, 7171УАР, 1001УАР гэсэн азын гэх 20 дугаарыг худалдаалж, улсын төсөвт 682.700.000 төгрөг хуримтлуулжээ. Үүнээс хамгийн өндөр дүнтэй нь 0001 УАР серийн дугаар ба 427 саяар зарагдсан. Мөн 0011 УАР серийн дугаар 70.9 саяд хүрсэн бол хамгийн бага нь 950 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд өдөр бүр 20 дугаарыг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж, нийт автомашины 387 улсын дугаар худалдах аж.
ЗАРАГДААГҮЙ ҮЛДСЭН АЗЫН ДУГААРЫГ ДАХИН ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ОРУУЛНА
Нээлттэй дуудлага худалдааны үеэр үнийн хөөсрөлт үүсч байгааг иргэд шүүмжилж буй. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодрууллаа.
-Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг худалдах цахим дуудлага худалдаагаар азын дугаар 427 саяд хүрсэн. Үнийг хөөсрүүлж, зарагдаагүй үлдсэн азын дугаарыг яах вэ?
–“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах анхны цахим худалдаа болж байна. Улсын дугаарын цахим дуудлага худалдаа гуравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Өчигдөр өглөөний байдлаар арван дугаар дуудлага худалдаагаар оруулсан. Дуудлага худалдаагаар үнэ ханшаа хэлсэн хүмүүс 24 цагийн дотор мөнгөө тушааснаар тухайн дугаар зарагдана гэсэн үг. Хэрэв мөнгөө шилжүүлээгүй тохиолдолд тухайн дугаарыг дахин өөр хүн худалдан авах эрх үүснэ. Өчигдрийн байдлаар зарим дугаар өндөр үнэ ханш хүрсэн. Хамгийн өндөр дүнтэй нь 427 саяд хүрч, азын дугаарыг С.Г гэдэг хүн дуудлага худалдаагаар авлаа. Ер нь “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-д олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана гэдэг заалт орсон тул хүн бүр сонирхсон дугаараа хүссэн үнэ ханшаа хэлээд авах боломжтой. Гэхдээ иргэд хөөсрөл үүсгэж, үнийг нь хий хөөрөгдөж байна гэж үзэж байна. Цаашид үнийн хөөрөгдлийг яах вэ гэдгийг бид тооцоолж байна.
-Зарагдаагүй орхигдсон азын дугааруудыг дахин дуудлага худалдаагаар оруулах уу?
-Дуудлага худалдаа хүчингүй болж, дахин дуудлага худалдаанд оруулна. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдааны ялагчаар тодорсон хүн хэлсэн үнээр дугаараа авахгүй, мөнгөө шилжүүлээгүй бол боломжоо алдана гэсэн үг. Тухайн дугаарыг өөр хүн худалдан авах боломж бүрдэнэ.
-Өчигдөр дуудлага худалдаагаар 682.700.000 төгрөг төвлөрүүллээ. Азын дугаараас олж буй орлогыг юунд зарцуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Дуудлага худалдаанаас олсон орлогыг холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай санд төвлөрүүлж, хүүхдийн хөгжил болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйл ажиллагаанд зарцуулна. Үүнийг "Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам"-д тодорхой заасан. Авто тээврийн үндэсний төв сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар дуудлага худалдаагаар борлуулах үүрэгтэй. Харин азын дугаараас олсон орлогыг тусгай санд төвлөрүүлэх ба зардлын хяналтыг эрх бүхий байгууллагууд хариуцна.
Б.ЦЭЦЭГ
ЗОЧИН 2021-02-16 202.126.89.104
АТААРХАЛ НЬ БАГТАЖ ЯДАЖ КОММЕНТ БИЧСЭН НӨХДӨД х****л НЬ БУУХ БОЛТУГАЙ !!! ОРСОН МӨНГӨ НЬ ХҮҮХДЭД БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛНА ГЭДГИЙГ ОЙЛГОДОГГҮЙ !!!
Зочин 2021-02-16 43.242.243.9
ingej zarah hi zub.
gadaad ryy nisleg xiihgui ychir ene myy noxoinyyd mungu hi xaxaj tsatsaj bn.
mongoldoo ebteihen argaar abchih xeregtei
Зочин 2021-02-16 176.10.99.200
!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
иргэд 2021-02-16 192.82.73.25
үнэн бол уу даа мэдэхгүй энэ засгийн газар ч дээ мэдэхгүй офшорчингууд ийм үнээр машины дугаар авах бхдаа зүгээр хөл гараа тэлчигнүүлж бж олсон мөнгөөрөө жирийн бизнесүүд л лав авахгүй дээ хүрэлсүхийн талын хүн энэ 426 саяар дуудаж энэ маш их үнэтэй дугаарыг авсан гэж хүмүүс яриөд бхийн үнэн үү
Зочин 2021-02-16 122.201.22.112
0001 дугаартай машин хэзээ хөдөлгөөнд орох вэ.анхааралтай явах олон ядууст хорлогдохвий.нисдэг машин гэв үү….дээ.
Zochin 2021-02-16 202.126.90.104
Тэр мөнгөөр нь сургууль, цэцэрлэг барьчих.
Зочин 2021-02-16 43.228.131.42
Замын сандаа оруулж замын сүлжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна.
Зочин 2021-02-16 66.181.161.119
427 саяар ямар машинд наах гэж авдгийн болдоо? Буруу биш ч бас нэг жоохон логиктой баймаар бна л даа.Машинаасаа үнэтэй номер гэж бодохоор л ….
Зочин 2021-02-16 202.126.89.172
Yah vee yahav. Hen negen alban tushaaltan karmaandaa 5 tsaas hiij baisnaas ene ni deer. 10 huuhed ch gesen bayarlaj baival boloo
Зочин 2021-02-16 66.181.161.119
За тийм дээ
insurgent 2021-02-16 202.21.100.210
bolioshdee.. ediin zasagtaa oruu;j ergelduuleldee. tsalinga nemeldee
ИХ БӨӨ 2021-02-16 103.43.79.180
АЗИЙН ДУГААР ЗАРДАГ НЬ БАЯН ХҮН АВДАГ НЬ ДЭЛХИЙН ИХЭНХ УЛСАД ЖИШИГ БОЛСОН ЕРДИЙН ҮЗЭГДЭЛ ҮҮНД СҮРЖИГНЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ? БҮХ МӨНГИЙГ ГЭР ХОРООЛОЛ ЦӨӨЛӨХД Л ЗАРМААР БАЙНА. ХУВЬ ХҮНД ОЧДОГ АВИЛГА ИЛ ТОД БОЛСОН Л ГЭСЭН ҮГ? МӨНГӨТЭЙ ХҮН ДУГААРАА АВНА УУ ОЛОН АВГАЙГАА АВНА УУ? МӨНГӨГГГҮЙ ХООСОН ЧАЛЧИГЧ МЭДРЭЛ МУУТАНГУУДАД ХАМААГҮЙ?
Зочин 2021-02-16 64.119.25.85
Өмч хувьчлаар луйвар хулгай хийсэнТөрийн албанд хэн нэг нь байдаг хулгайлсан мөнгийг нь хамтарч иддэг
3 Хэл гайль Газарын алба Мэрэгжлийн хяналт Хуулийн байгуулаг зэрэгт ажилдаг Зам Барилагын тендэр авдаг
дундаас нь мөнгө хулгайлдаг 5 Ах дүүс нь Их хуралд суудаг Төрийн албанд том дарагын алба хашдаг ,Гаднийханы уяны нохой манаач болсон харуулийн албаны захирлууд гэх мэт хулгайч харуулч нар л нэг муу дугаарыг энгэж их мөнгөөр авна
Зочин 2021-02-16 64.119.16.12
Машины дугаар хэмээх төмрөн дээр бичсэн тоо ямар байх нь ямар хамаатай юм бэ?? 0001 гэхээр машин нь нисдэг болох юм уу??? Эзний бие нь эрүүлжээд л, үйлс нь гэнэт бүтээд л … ???
Зочин 2021-02-16 103.26.193.74
Женкод өгнө гэвүү. Хүүхдийн төлөө фондын
Зочин 2021-02-16 66.181.190.23
Хэдэн хулгайч луйварчдын халаасанд ороод дуусах биз
Зочин 2021-02-16 49.181.162.77
Zamd oruulaacheee munguu
Зочин 2021-02-16 122.201.22.112
Энэ баярхаадбайгаа оркуудийг сайн нүдлээд ав. Михалд 1 бодол бий.тэр аз гээд байгаа тоог харья.Ядуу зүдүү хүмүүсийг доромжилж байна шүү.Мөнгөөр цохиж а**х юм байна.сарын цалин хэд билээ дээ.
амь нас 2021-02-16 64.119.25.85
Ийм дугаартай машинтай хүмүүс бол хулгайч нар таарсан газар бүртээн янаглан хорлож бай иргэдээ наадуулаан
Өөрийн амь насаан хорлож үсэрч шатаж үхээд байгаа тэнгүүдээ Үхий гэвал чамайг ийм байдалд хүргэсэн устгаад үхэх дайсэн чинь хашууд чинь дугаар хэмээх тамагтай ил байж байна
АЗЫН СУГАЛАА ГАРГА ! 2021-02-16 68.106.87.207
АЗЫН ДУГААРЫГ МӨНГӨӨР БИШ ХАРИН ЖИНХЭНЭ АЗЫН СУГАЛААГААР ӨГӨХ ХЭРЭГТЭЙ !!!
СОНИРХОСОН ХҮН БОЛГОН АВЧ БОЛОХ ХЯМДХАН ҮНЭТЭЙ САЙН ХЯНАЛТТАЙ ТВ ГИЙН ШУУД НЭВТРҮҮЛГЭЭР Л ХИЙХ ХЭРЭГТЭЙ !
Zochin 2021-02-16 192.82.72.52
Hodolmorloj oloogui mongiin ugaaj ogoh neg bolomjiin gargaj ogch bh shig,ted l zugaagaa ingej gargah bh
Иргэн 2021-02-16 64.119.23.198
Өмнө нь хэдэн зуун азын дугаар авилгачдын гараар ороод , эрх мэдэлтнүүд идэж уугаад өнгөрдөг байжээ. хөөрхий. Одоо мөнгө болсон хойно нь битгий хуваагаад идчихээрэй дээ.
Зочин 2021-02-16 103.57.95.130
Азын дугаартай машин мөргөдөхөд цөмөрдөггүй
Зочин 2021-02-16 64.119.25.85
Азын биш авилагч хулгайч луйварчин нарыг ил гаргаж байгаа тамаг юм биш үү
зочин 2021-02-16 202.179.26.116
шаал худлаа. Томчуул нь идээд л дуусна. Угийн л банк, санг хамсаж идээд дампууруулаад л дуусгадаг ш тээ
Иргэн 2021-02-16 202.126.88.208
Далд байсан зүйлийг ил болгосон байна. Орлогыг нь хүүхдийн хөгжилд зарцуулна гэж байна. Энэд юу буруу байна. Ийм дугаарыг хүн болгон хүсч байдаг. Авах нэг нь шудрагаар ил тодоор авч л байг. Амжилт хүсье.
chek 2021-02-16 103.212.118.233
дандаа худлаа ярьдаг одоо хэн нэгний оймсонд орчихсон л байгаа
Иргэн 2021-02-16 202.126.88.208
Цаг үе өөр болж байгаа. Юм болгоныг хардаад юу гэхэв. Шалгадаг газар нь сайн шалгаж хяналтаа тавих хэрэгтэй.
Иргэн 2021-02-16 202.126.88.208
Авч чадахгүй байж их юм хуцнаа бас. Ийм зүйл хаа ч байдгийн. Хүсвэл бусад улс орныг нэтээс үз.
Зочин 2021-02-16 66.181.178.27
Мал минь азын дугаар гэж
юу байдгийн.Ийм дугаар авбал машин нисэх үү аль эсвэл хөвөх үү?
Уул үүл 2021-02-16 66.181.161.1
Хэдхэн сарын өмнө ТҮК.НОК д үнэгүй өгнө гэж хуцаад бсан больж үз
Irgen 2021-02-16 202.126.88.208
Энэ шүүмжлээд байгаа хүмүүсийг гайхаад байна. Өмнөх далд байдлыг дэмжээд байгаа юм уу. Эсвэл шудрагаар өрсөлдөөд авч байгааг нь үзэн ядаад байхын. Мөнгөтэй хүн луувангаа иднүү лаагаа иднэ үү хамаа алга
Уул үүл 2021-02-16 66.181.161.1
Ард түмэн ядуу ч юм боддог ичиж зовдог. Та нар бүр эрээ цээрээгээ алдсан. Паразит вампир цаашаа. Хохь нь гээд инээгээд сууж бгаа биз
Уул үүл 2021-02-16 66.181.161.1
Тоог онцлох нь сэтгэцийн өвчний шинж тэмдэг баянаараа гайхуулж ядарсан ард түмнийг үнэн длромжлох юмаа та нар
Зочин 2021-02-16 150.129.141.241
Зөв