Японоос монгол дайчны дуулга олджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Японоос монгол дайчны дуулга олджээ

Японоос монгол дайчны дуулга олджээ

Японы “Китано Тэнмагу” хэмээх сүмийн бунхан байрлуулдаг хэсгээс 13-р зууны үеийн монгол дайчны төмөр дуулга олдсон талаар “Асахи Шинбүн” сонин мэдээлжээ. Конус хэлбэртэй, 22 сантиметр өндөр, 23 см орчим диаметртэй, хоёр килограмм орчим жинтэй уг дуулгыг Юань гүрэн Японыг эзлэн түрэмгийлэх үеийнх буюу 1271-1368 онд хамаарах дурсгал гэж судлаачид үзсэн байна. Энэхүү дуулга нь сүмийн эрдэнэсийн танхимд гуравдугаар сарын 14 хүртэл үзмэрт тавигдах юм байна.

Камүбүрагийн үед (1185-1333) Юань гүрний Хубилай хаан Япон руу хоёр удаа довтолж байсан хэмээн түүхэн сурвалж бичгүүдэд дурдсан байдаг. Эхний удаа 1274 онд довтолсон довтолгоо нь Бунейн тулаан хэмээн түүхэнд бичигдсэн бол 1281 онд Кюушүгийн хойд хэсэг рүү довтолсныг Коаны тулаан гэж нэрлэдэг. Япон улсыг эзлэх эдгээр оролдлогууд нь хүчтэй далайн шуурганаас болж бүтэлгүйтсэнийг түүхэнд тэмдэглэсэн байдаг. Харин дээрх дуулга нь яг хэдий үед нь хамаарахыг одоогоор тогтоогоогүй байна.

“Китано Тэнмагу” сүмд хүчирхэг салхи үүсгэж харийн дайчдаас эх орноо хамгаалсан гэгддэг Сугавара но Мичизанэг (845-903) бунхалсан гэдэг. Түүнийг япончууд “дайны бурхан” хэмээн үзэж хүндэтгэдэг байна. Тухайн үеийн Японы удирдагчид “Китано Тэнмагу” зэрэг 22 сүм, бунханд монголчуудын довтолгооноос хамгаалж өгөхийг, дайнд ялалт авчрахыг гуйн залбирал үйлддэг байсан тухай түүхэнд бичсэн байдаг аж.

Эх сурвалж: ASAHI.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ГайхмаарГайхмаар
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж