72 цагийн дотор шинжилгээ хүчинтэй гэсэн ташаа мэдээллийг залруулахыг үүрэгдэв | News.MN

72 цагийн дотор шинжилгээ хүчинтэй гэсэн ташаа мэдээллийг залруулахыг үүрэгдэв

72 цагийн дотор шинжилгээ хүчинтэй гэсэн ташаа мэдээллийг залруулахыг үүрэгдэв

72 цагийн дотор шинжилгээ хүчинтэй гэсэн ташаа мэдээллийг залруулахыг үүрэгдэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэсэн. Улмаар 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, нийт найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээллийг өгч байна.

Өнөөдрөөс зөвшөөрөгдсөн 14 чиг үүргийн байгууллагын ажилтан, албан хаагчдын тав  хүртэлх  хувь нь  ажилдаа явж, замын  хөдөлгөөнд  нийтийн тээвэр болон  хувийн унаагаар  оролцож байгаа. Улмаар нийтийн тээвэр 21 чиглэлд 180 автобус өглөө 07:00-09:30, өдөр 12:00-15:00, орой 17:00-22:30 цагийн хувиараар үйлчилгээнд гарч байна. Гэхдээ өглөө, оройны ид ачаалалтай үед нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх зохицуулалт хийж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон.

Харин өнөөдрөөс замын хөдөлгөөнд  оролцож эхэлсэн иргэдээс  72  цагийн дотор хийлгэсэн шинжилгээний бичиг шаардаж эхэлсэн нь үл ойлголцол  төрүүлж,  ажилтан,  албан хаагчдыг чирэгдүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч тайлбар хийж,  холбогдох албаныханд  үүрэг чиглэл  өглөө.

Тэрбээр “Төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 8-наас шинжилгээнд хамрагдаж эхэлсэн. Энэ шинжилгээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд орж байгаа. Эхний ээлжинд төрийн албан хаагчдаа шинжилгээнд оруулаад дараа нь дүүргүүдийн голомтолсон хэсгүүд буюу 134 блокийн иргэдээс шинжилгээ авсан. Ингээд өчигдрөөс үлдсэн өрхүүдээс шинжилгээ авч байгаа. Хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн төрийн албан хаагчид, хувийн худалдаа эрхлэгчид шинжилгээнд хамрагдсан бичгээ үзүүлээд явах ёстой. Хүн бүхнээс PCR шинжилгээ авах боломжгүй байна” гээд иргэдэд хаанаас зөрүүтэй мэдээлэл өгөөд  байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодруулахад “Хоёрдугаар сарын 8-наас хойш өгсөн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байгаа. Манайхаас зөрүүтэй мэдээлэл гаргаагүй” гэлээ. Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд “Албан хаагчдыг хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бол чөлөөтэй нэвтрүүл гэсэн чиглэл өгсөн” гэсэн тайлбар өгөв.

Д.Сумъяабазар: Улаанбаатарыг  эрүүл  бүс болно гэсэн итгэл  иргэдэд байна, бид  ч тийм зорилготой ажиллаж байна 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Нийгэм тэр чигээрээ хүлээлтийн байдалтай байна. Өвчин, зовлонгоос салахын тулд төр, иргэн, хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлагатайгаар  хатуу хөл хориог давахын төлөө зүтгэж байна. Иргэд “Улаанбаатар хот аюулгүй бүс болох юм байна” гэсэн итгэл үнэмшилтэй байгаа. Бид  ч гэсэн тийм зорилготой ажиллаж байна” гээд  мэргэжлийн  байгууллагын хариуцлагатай албан тушаалтнууд бодлогоо нэгтгээд,  эцсийн нэг  л  мэдээллийг  иргэдэд  өгөхийг үүрэг  болголоо.

Засаг дарга Д.Сумъяабазар “Бид 412 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна гэсэн болохоос Улаанбаатар хотын 1,500,000 иргэнээс шинжилгээ авах үүрэг даалгаврыг өгөөгүй. Тиймээс ялгаа заагаа ойлгох хэрэгтэй байна. Өчигдөр  би  яг ийм ойлголт,  мэдээллийн зөрүүгээс  болж өглөө нийтийн тээвэр,  замын хөдөлгөөн дээр  асуудал үүсэхвий гэж хэлж хэлж гаргасан. Тиймээс энэ мэт зохион байгуулалт, ойлголтын асуудал дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү” гэлээ.

Мөн Нийслэлийн онцгой комиссын  1800-1200  дугаар дээр  ирж буй дуудлагын  хамгийн их  нь  “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний байршлын талаар байгаа юм. Мөн зөвшөөрөгдсөн салбарын ажилтнууд зөвхөн  62 дугаар сургууль дээр бус бусад явуулын болон суурин  цэг дээр шинжилгээ өгч болохыг Засаг дарга Д.Сумъяабазар дахин санууллаа.

НЗДТГ-ын Xэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-15 139.5.218.97

Энэ ажлын ур дунг узэх хэрэгтэй байна даа Энэ зах уйлвэр нээдэгч буруу зармыг хаах хэрэгтэй. Ард тумэн бугд гэртээ сууж байхад Торийн албан хаагчид хэнд уйлчлэх гээд байна.

Avatar

Зочин 2021-02-15 139.5.218.97

Ер нь анагаах ухаан эруул ахуйн нарийн асуудалд Дарга нар оролцох хэрэггуй Сумьяабазараа

Avatar

Зочин 2021-02-15 139.5.218.97

Байнга ажиллаж байгаа эрчим хучний ажилчдийг долоо хоногт хоер удаа шинжилгээ огохыг шаардаж байгаа энэ чинь 72 цаги хучинтэй гэсэн уг биш уу Сумьяабазар аа чиний яриад байгаа чинь нэг л биш дээ

Avatar

иргэн 2021-02-15 202.179.26.199

УОК , НОК хоорондоо үзэлцэх яахав, дунд нь Иргэд ээ Битгий чирэгдүүлээд бай, тэр Нам дотроо тэмцэлд Битгий олон Түмэндээ Гай бол, чадахгүй бол Ажлаа өгцгөө, МАН гэж Авилга Хулгай, Хэрүүл нүүрэлсэн Бузар шингэсэн Нам ш дээ,

Avatar

Зочин 2021-02-15 66.181.187.228

ТВ-ээр тодорхой цагт үе үе ДУУТ ДОХИО бүхий үнэн зөв мэдээлэлийг явуулж баймаар . нэвтрүүлэг дундуур ч хамаагүй .олон хүний үг будилуулаад байна . хүмүүсийн сахилга ч сул байна сэтгүүлчид ч гэсэн нэг их өө эрсэн улс тухайн өдөр хонгтйн тоо л чухаөл бусад тоог хүснэгтээр гарга

Avatar

Зочин 2021-02-15 66.181.178.126

Яах аргагүй л өнөөдрийн хурлаар тэгж хэлсэн дээ. хүчингүй гэж. мэдээлэл нэг байна гээд байсан хаана байнаа

Avatar

Зочин 2021-02-15 103.26.194.193

8наас хойш 11хүртэл хорио тогтоохоос өмнө халдвар авахгүй гэсэн баталгаа байгаа юм уу Сумъяабазар гуай! Вирус чамд хэлсэн юм уу балай юм яриад байхын Улсын ажил ямар ч дүнгүй болвол хариуцлага хүлээ.

Avatar

Зочин 2021-02-15 203.91.115.51

Огтоно сайхан холбирч байна. Анхнаасаа энэ талаар өөрсдөө цэгцтэй мэдээлэлтэй болж, төлөвлөлтөө хийгээгүй нь бодит байдал дээр илэрмэгц ингэж холби үсрэн доодох руугаа хариуцлагыг лаахайдаж байна. Ингээд бодохоор нийслэл, төр засгийн удирдлагууд гэж ямархуу халуухан шаарнууд, тэдгээрийн албат нь гэж бүтлээр бүлээхэн амитас байдаг нь харагдаж байна.

Avatar

Вакцин 2021-02-15 150.129.143.50

Сумтайбаяр вакцин болон PCR-ийн шинжилгээ хоёрыг ялгахгүй шүү дээ. Мэдэхгүй байж юун онгироо юм бэ

Avatar

Кса 2021-02-15 66.181.182.79

2 сарын 8нд шижилгээ өгсөн бол вакцин л гэсэн үг гээд тойруугаар л хэлээд байна даа. Аюултай шүү дээ. 2.11с хойш хүчингүй болдог вакцин юм уу хаашаа юм бэ. 2.8нд шижилгээ өгөөд маргааш нь ч юм уу халдвар авах эрсдэл байгаа. Нуулгүй үнэнээ хэлээд яв л даа

Avatar

Зочин 2021-02-15 64.119.16.59

Чухам аа чухам

Avatar

зочин 2021-02-15 139.5.219.150

амжилт хүсье

Avatar

Зочин 2021-02-15 202.9.46.203

Хэнд ч итгэхгүй бна. 23 хүртэл гарахгүйээээ

Avatar

Л.Өлзийцэцэг 2021-02-15 202.9.46.52

Ямарваа халдварт өвчинд нууц үе буюу халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа байдаг. Шинэ коронавирусийн халдварын хувьд нууц үеийн хугацаа нь 2-14 хоног байна. Энэ үед халдвар авсан хүн шинж тэмдэг илрэхгүй ч халдварыг тараах эрсдэлтэй.Тиймээс PCR шинжилгээ өгснөөс хойш 72 цагын дотор танд ямар бай нэгэн шинж тэмдэг илрэх илрэхгүй байх хугацааг хэлж байгаа юм! PCR шинжилгээ өгөөд Вакцин хийлгэсэн юм шиг ойлголт байхгүй шүү!!!!

Avatar

Зочин 2021-02-15 103.26.194.193

Вакцин хийлгэсэн юм шиг болох уу.бөх өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж