"Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана" | News.MN

"Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана"

"Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана"

"Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана"

Тавантолгой түлш ХХК дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг барьцалдуулагч үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглах юм. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.


-Танай компанийн тухай барьцалдуулагч үйлдвэрлэх үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар болж байна. Үндэсний компаниудад ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Манай компанийн хувьд барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор гурилын орцтой, шохойн орцтой, эрдэнэшишийн цардуулд суурилсан барьцалдуулагчийг үйлдвэрлэлдээ туршсан. Манай компанид барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй таван аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлсэн. Мэдээж манай компанийн хувьд дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилгоор хүсэлтээ илэрхийлсэн омпаниудад өөрсдийн туршиж бий болгосон орц нормын дагуу шаардлага тавьж ажиллана, захиалгаа өгнө.

-Тэгэхээр танай компани өөрийн гэсэн орц жортой болсон гэсэн үг үү?

-Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Дээрх 5 компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн түлшинд гурил хийж байсан гэсэн үг үү?

-2020, 2021 онд үйлдвэрлэсэн түлшийг үндсэн орц жорын дагуу буюу импортоор авдаг барьцалдуулагчийг ашигласан. Яагаад гэхээр өвлийн хүйтэнд бүтээгдэхүүнд ямар нэгэн алдаа гарах магадлал өндөр учир үндсэн жороо бүтээгдэхүүнээ хийсэн. Өвлийг амжилттай давлаа, дулааны улирал ирж байгаа энэ үед үндэсний компаниудтайгаа хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Импортоор авч байгаа барьцалдуулагчид хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил 13 тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Барьцалдуулагчийн тал дээр манай компани төдийгүй үндэсний компаниуд ч ямар нэгэн мэдлэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр бид аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлож чадах уу, чанарын тал дээр ямар нэгэн доголдолгүй байж чадах уу гэдэг дээр нэлээд сайн анхаарал хандуулна. Ер нь бол 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм. Ингэснээр зөвхөн барьцалдуулагч биш дотооддоо үйлдэрлэж байгаа, манай компанид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авна.

-Барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийн барьцалдуулагчийг туршиж үзсэн үү. Шинжилгээний хариу ямар гарсан бэ?

-2020 оны хавраас эхлээд туршсан. Мэдээж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өвлийн болон зуны үед туршсан. Туршилтын дүн шинжилгээг мэргэжлийн байгууллагууд дээж авсан удахгүй мэдээлэх байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-15 218.103.114.183

гол нь хүхэрийн хүчилээ бууруулахгүй бол уушиггүй боллоо

Avatar

Зочин 2021-02-15 69.28.84.163

дэмжиж байна хүхэрээ буулга

Avatar

123456 2021-02-15 49.0.142.40

Шаал хулхи болсон байна лээ, утаа гэж най алгаа, утааны үнэр нь пивор хуванцар эсвэл олгой хаймар шатаасан аятай л байх болж

Avatar

Зочин 2021-02-15 59.153.87.251

Үнэнд гүйцэгдэждээ энэ хулгайч

Avatar

зочин 2021-02-15 202.9.46.200

шуудайны хэмжээ бага болсон уу? гэх шиг хардаад байгаа бол цагдаад өгчих.
шуудай оёоод сууж байх зав хаана байна аа

Avatar

Зочин 2021-02-15 192.42.116.28

))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-02-15 103.212.118.166

Барьцалдуулагчаар үнэсний түүхий эдээр хийсэн зүйлийг ашиглах нь түмэн зөв , олон улст 15 гаруй бодисоор хийсэн барьцалдуулагч ашиглаж байна . Түүнийг монголд үнэлгүй хаягдаж байгаа малын яс ,арьсаар хийдэг монголчуудын уламжлалт цавууны уусмалаар хийж болох боломж байна. Шахмал түлшний 10% нь нүүрсний нунтаг 1 % нь шар шаварын уусмалаар хийдэг хэвшил гадаадад мөрдөгдөж байна. Баянхонгор аймгийн Баян тээгийн уурхайн дэргэд ажиллаж байгаа Шар шавар гурилын оролцоотой барьцалдуулагч

Avatar

Зочин 2021-02-15 202.55.188.97

Манайд шахмал түлшний барьцаалуулагчийн найрлага хийчихэж чадахгүй тэгээд бас ШУА тай татан буулгалаа таарна

Avatar

шуудайны хэмжээ бага болсон уу? 2021-02-15 202.126.89.73

өнөөдөр 7 хоногийнхоо 6 шуудай нүүрсээ авлаа.. харин шуудайны хэмжээ нь нилээд багассан байна. Цаанаасаа ингэж үнэнд нв тааруулж багасгаж бгаа юм уу? аль эсвэл тухайн зарж бгаа нөхөр ажиллаад бна уу?
нүүрс авсан газар: дамбадаржаа, 58 сургуулийн зүүн талд байгаа нүүрс мод борлуулах цэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж