“Казахгейтын” америкчууд хэргээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

“Казахгейтын” америкчууд хэргээ хүлээжээ

Нурсултан Назарбаев. Фото ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Казахын удирдлага ба Америкийн ажил хэрэгч хүмүүсийн хооронд байгаа авлигийн холбооны хэргээр  орж байгаа америкчууд гэм буруутайгаа шүүх хурал дээр хүлээжээ. Энэ хэргийг америкчууд  "казахгейт" гэж нэрлэсэн байна.

Бизнесмен Жеймс Гиффен, татвараас хөрөнгө нуун Шведын банкинд хадгалж байсан гэв. Мөрдөн байцаалтаар тэндээс мөнгө нь офшорын бүсээр дамжин казах албан хаагчдын дансанд ордог байсан гэж үзэж байна. Гиффены Mercator компани Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевт авлига өгснөө хүлээсэн гэнэ. Назарбаев ба түүний эхнэр Сара нарт 16 мянган ам.долларын үнэтэй хоёр цасны автомат чарга өгсөн байна.

Ажил хэрэгч хүмүүстэй АНУ-ын Хууль зүйн яам гэрээ байгуулсны явцад тэд хэргээ хүлээж эхэлсэн ажээ. Нью-Йоркийн өмнөд тойргийн шүүх энэ хэргээр эцсийн шийдвэрээ ирэх арваннэгдүгээр сард гаргах гэнэ.
"Казахгейтын " мөрдөн байцаалт 1990-ээд оны сүүлчээр эхэлсэн ба Швейцарид Назарбаев нарын байж болох хэд хэдэн дансыг битүүмжилсэн байв. Эдгээр дансанд Америкийн нефтийн компаниудаас мөнгө орж ирсэн байлаа. Эдгээр компаниуд Казахын нефтийн ордуудад орох эрмэлзэлтэй байсан ба Жеймс Гиффен тэр үед Назарбаевын зөвлөхөөр ажиллаж байхдаа санхүүгийн асуудлыг нь гардан явуулж  байв.

Гиффеныг шүүх хурал АНУ-д 2004 онд эхэлжээ. Хэрэгт Гиффенээс гадна KO-2 ба KO-1 гэсэн үсгээр хоёр хүн хамаарагдсан юм. Хожим тогтоогдсоноор тэд Нурсалтан Назарбаев, тэр үеийн ерөнхий сайд Нурлан Балгимбаев нар байсан болж таарчээ.
Казахстаны эрх баригчид хэрэгт хамаагүй хэмээн үгүйсгэж байснаа 2007 онд АНУ-ын Засгийн газартай тохиролцсоны дагуу хаагдсан нэгэн дансны 84  сая ам.долларыг америкчуудаас Нурсалтан Назарбаевт өгсөн авлига гэж зөвшөөрөөд уг мөнгийг буяны үйлст зарцуулахаар болсон байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж