Хөвсгөлд газар хөдлөлтийн улмаас хөрсний ус түрж, 11 айл усанд автжээ | News.MN

Хөвсгөлд газар хөдлөлтийн улмаас хөрсний ус түрж, 11 айл усанд автжээ

Хөвсгөлд газар хөдлөлтийн улмаас хөрсний ус түрж, 11 айл усанд автжээ

Хөвсгөлд газар хөдлөлтийн улмаас хөрсний ус түрж, 11 айл усанд автжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвийн айлууд руу гурван удаа их хэмжээний хөрсний ус түрэн орж ирсэн байна. Тус сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, энэ сарын 13-ны өдөр гурав дахь хаалтаа хийжээ.

Орон нутгийн эх сурвалжийн мэдээлснээр, сумын төвд их хэмжээний ус түрэн орсны улмаас 11 айл усанд автсан байна. Усанд автсан найман өрхийг нүүлгэн шилжүүлсэн бол гурван айлыг хамгаалалтад авчээ.

Рэнчинлхүмбэ сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ аваагүй бол сумын нийт айл өрх усанд автах эрсдэлтэй тулгарсан байна. Өнөөдрийн байдлаар 1 метр орчим далан босгож, аймгийнхаа Онцгой байдлын газраас мэдээлэл зөвлөмж аван ажиллаж байгаа аж.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-15 66.181.161.87

Yu l boloh gd bnadaa delhii eej mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж