"PCR өгсөн бол хөл хорио дуустал дахин шинжилгээ өгөхгүй"

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

"PCR өгсөн бол хөл хорио дуустал дахин шинжилгээ өгөхгүй"

"PCR өгсөн бол хөл хорио дуустал дахин шинжилгээ өгөхгүй"

PCR шинжилгээний хариутай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн асуудал өнөөдөр/2021.02.15/ гарлаа.  Тодруулбал, өнөөдрийн Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа PCR шинжилгээний хүчинтэй хугацааны талаар ярихдаа “Гурван хоногийн хугацаанд хүчинтэй. Covid-19-ийн нууц үетэй холбогдуулан энэхүү тоог гаргасан” гэв.

Харин удалгүй Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “PCR шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэж хэн хэлсэн юм бэ. Хэн ярьсныг нь ол. 72 цаг хүчинтэй гэж иргэдийг төөрөгдүүлдэг явдлыг олж залруулаарай” хэмээн үүрэгдсэн.

Тэгвэл энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг "Ойлголтын зөрүү гаргасанд уулчлал хүсье. ХӨСҮТ өмнө нь вирусын нууц үеийн хугацааг тооцоолоод PCR-ын шинжилгээг 72 цаг хүчинтэй гэж тооцож байсан тухайгаа А.Амбасэлмаа доктор ярьсан. Үүнийг хөл хорионы үед хэрэгжүүлэх УОК-ын шийдвэр мэт ойлгосонд ойлголтын зөрүү гарлаа. Ямар ч чиглэл шийдвэр гараагүй болно. 2-р сарын 8-10 нд төрийн 808 байгууллагын 62646 хүнээс PCR-ын шинжилгээ авсан. Энэ хүмүүс болон хөл хорионы 2-р сарын 11-нээс PCR авсан хүмүүс хөл хорио дуустал дахиж PCR өгөх ёстой гэсэн шаардлага байхгүй" гэв.

Тиймээс энэ сарын 11-ээс хойш PCR шинжилгээ өгсөн бол хөл хориог дуустал буюу хоёрдугаар сарын 23-н хүртэл дахин шинжилгээ өгөх шаардлагагүй юм байна. Мөн тухайн иргэний гэр бүлийн хүн нэг өрх-нэг шинжилгээнд хамрагдсан бол заавал шинжилгээ өг гэж шаардахгүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж