АНУ-ын хамгийн хөгшин хоригдол суллагджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

АНУ-ын хамгийн хөгшин хоригдол суллагджээ

АНУ-ын хамгийн хөгшин хоригдол суллагджээ

АНУ-ын хамгийн хөгшин хоригдол Жо Лигон 68 жил торны цаана суусны эцэст энэ сарын 11-нд 83 насандаа эрх чөлөөтэй болжээ.

Лигон 1953 онд 15 настайдаа удаа дараа бүлэг дээрмийн хэрэгт холбогдсоноосоо болж бүх насаараа хорих ял сонссон байна. Түүний холбогдсон хэргүүдээс болж хоёр хүн амь насаараа хохирч, зургаан хүн хутганы шарх авсан гэдэг ч Жо Лигон хүний аминд хүрч байсан удаагүй хэмээн мэдүүлсээр ирсэн аж. Тэрбээр бүх насаар хорих ялынхаа 68 жилийг томоотой өнгөрүүлсэн учир эрх баригчид түүнийг “хүмүүжсэн” хэмээн үзэж, энэ сарын 11-нд Монтгомери хотын Феоникс засан хүмүүжүүлэх төвөөс сулласан байна. Тэрбээр шоронгоос суллагдахдаа хэд хэдэн том хайрцаг бүхий хувийн эд зүйлстэй гарчээ. Хоригдлууд суллагдахад тийм ч их хувийн эд зүйлгүй байдаг ч Лигон өөрийнх нь хэлснээр “онцгой залуу” аж. 2006 оноос хойш түүнийг өмгөөлж буй өмгөөлөгч Брэдли Бридж “68 жилийн хугацаанд юу эсийг цуглуулах билээ дээ. Эд бол Лигоны шоронд хоригдох хугацаандаа цуглуулсан бүх эд хөрөнгө” хэмээн хэлсэн байна.

2017 онд АНУ-ын дээд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдэд шууд бүх насаар нь хорих ял оноох нь аймшигтай хүнлэг бус үйлдэл хэмээн дүгнэж хүүхэд байхдаа бүх насаараа хорих ял сонссон бүх хоригдлуудын ялыг хөнгөлсөн билээ. Тэр дунд мэдээж Лигон багтаж бүх насаар хорих ял нь 35 жил хорих ял болон хөнгөрсөн байна. Тэрбээр “Би эрх чөлөөтэй байхыг хүсч байна. Тэнсэн харгалзах хугацаанд тогтмол цагдаа нартай уулзаж, мэдүүлэг өгөхөөс гадна зөвшөөрөлгүйгээр хотоос гарч болдоггүй. Гэхдээ л энэ бол миний хувьд хангалттай том эрх чөлөө” хэмээн ярьжээ.

Шүүгч Лигоныг суллах тушаалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан нь ийнхүү өдгөө хэрэгжиж байгаа аж. Лигон тушаал гарснаас хойш 70 жил хоцрогдсон нийгэмд эргэн орохдоо бэлдэж камертаа жижиг зурагтаар мэдээ үздэг байжээ. Жо Лигон хоригдох хугацаандаа Элвис Пресли, Роза Паркс, МакДональдс, хурдны зам, өндөр барилга, рок хөгжим, саран дээр хүн хөл тавьсан зэргийг огт үзэж чадалгүй дэлхийн хөгжлөөс 68 жил хоцорчээ.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
142
ХарамсалтайХарамсалтай
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
14
ГайхмаарГайхмаар
12
ХахаХаха
11
БурууБуруу
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж