Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа! | News.MN

Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа!

Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа!

Хэнд хэдэн жилийн ял өгөхийг асуудаг шүүгчийг зарлая, Хууль зүйн сайд аа!

Хууль зүйн сайд аа, шүүгчдээс хэн нь хэнд, хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгаврыг Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт суудаг хүнээс авдаг байсныг зарлах цаг одоо боллоо.

Хэдийгээр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг гүтгэлэг гэж үзэн, шүүхэд хандахаа мэдэгдсэн ч олон нийт “Хууль зүйн сайдад баталгаатай, нотолгоотой баримт байсан болоод зарлаа биз” гэж хүлээж сууна.

Ер нь ч “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтын эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн” гэх түүний энэхүү мэдэгдлийг МАН нь төрийн тэргүүний нэр хүндийг сэвтээх гэсэн арга ядсан арга гэж харахаас илүүтэй ийм ноцтой зүйл бодитой бий болсон нь У.Хүрэлсүхийн танхим огцрох бас нэгэн шалтгаан нь болсон юм биш үү гэж хардахаас аргагүйд хүргэж буй.

Иймээс Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг тодорхой баримт дэлгэн, даалгавар авсан шүүгчийн нэрийг зарлахыг олон нийт хүсч байна. Хуулийн байгууллага ч асуудлыг нягтлан шалгах ёстой.

Хэрвээ Х.Нямбаатар сайд бусдын нэр хүндэд халдсан бол хариуцлага хүлээх, Ерөнхийлөгч Х.Баттулга үнэхээр сайдын хэлсэнчлэн хэнд, хэдэн жилийн ял оноохыг нь заадаг байсан бол шүүгчтэйгээ хамт хариуцлага хүлээх ёстой.

Учир нь эрх мэдэлтэй албан тушаалтай байлаа гээд бусдыг гүтгэх эрх эдлэх ёсгүй, мөн хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой шүүх эрх мэдэл рүү төрийн тэргүүн нь халдаж, хэнд хэдэн жилийн ял оноохыг шүүгчид заах эрх байхгүй. Тиймээс л энэ асуудлыг мухарлах ёстой болж буй юм. Яагаад гэвэл, шүүх эрх мэдэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний мэдэлд ирсэн үеэс Монголын төлөө шийдвэр гаргасан олон улстөрч шил дараалан шоронд хоригдсон.

Тухайлбал, Монгол Улсын сайд асан М.Энхсайхан байгуулагдаагүй Тавантолгойн гэрээгээр эхэлж байцаагдаад, дараа нь автомашин өндөр үнээр худалдан авч, төсөвт хохирол учруулсан үндэслэлээр арван жилийн хорих ял шүүхээс сонссон бол бол Ерөнхий сайд асан С.Баяр дөрвөн жилийн хорих ял оноосон. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах шатанд Петровис компанид эдийн засгийн давуу байдал бий болгож, хууль бус орлого олж, мөнгө угаасан гэж буруутгасан юм. Гэвч Оюутолгой компани нь С.Баярыг Ерөнхий сайд болохоос өмнө буюу 2002 оноос Петровис компанитай гэрээ байгуулан, ажиллаж ирсэн байдаг. Буруутгах шалтгаан олдохгүй болохоор уу, эсвэл энэ зэргийн зүйлийг тооцох ухаан хуулийн байгууллагынханд дутав уу шатахуун нийлүүлэлтийн тээвэрлэлтийн зардлыг нь тооцохгүйгээр хохирол учруулсан гэх шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, олон тэрбумын хохирол учруулсан гэж үзэн, шийдтгэл ногдуулсан нь өдгөө “но”-той болон хувирч буй.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сонгон шалгаруулалт зарлалгүйгээр нэр бүхий найман иргэн, 21 аж ахуй нэгжид 3.9 тэрбум төгрөг олгож, хохирол учруулсан үндэслэлээр өнгөрсөн хугацаанд шалган, шүүхээс ял оноосон. Гэвч эцсийн дүндээ энэ хэрэг Улсын дээд шүүхээр ороход сайд асан Н.Номтойбаяр хариуцлага алдсан болж, өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, эл шийдвэр хариуцлага алдсан төрийн өндөр дээд албан тушаалтан бүрийг Улсын дээд шүүхээр оруулбал Н.Номтойбаярт оноосон шиг нэг жилийн хорих ял оноох уу гэдэг асуудлыг ч хөндөхөд хүргэж буй. Хамгийн гол нь хууль, шүүхийн байгууллага нь хэнд хэчнээн жилийн ял оноохыг асуудаг байсан нь үнэн юм биш үү гэх хардлагыг үлдээж буй зүйл нь өнгөрсөн хугацаанд Жижиг,  дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан албан тушаалтнууд яагаад Н.Номтойбаяр нарын адил шалгагдаж, хэрэг нь шүүх байгууллагад шилжиж ирсэнгүй вэ гэдэг асуулт юм.

Н.Номтойбаяр нар ядарсан иргэн, аж ахуй нэгжийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилгоор дээрх зээлийг олгоод буруудсан бол Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг “цөлмөсөн” улстөрчид нь хувийн компаниа жилийн гурван хувийн хүүтэй зээлээр тэтгэсэн.

Г.Солтан, Д.Дамба-Очир нар энэ хэргээр шүүхээс ял сонссон хэдий ч цаана нь олон улстөрч сугараад үлдсэн. Зарим нь УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, дахин сонгогдсон бол зарим нь төрийн өмчит компанид дэд захирлаар томилогдож, хариуцлага хүлээх бус шагнуулсан.

Олон нийт шударга хуулийн байгууллага, шударга шүүхийг хүсэмжилж байна. Хууль зүйн сайд Х.Нямбаатар та Ерөнхийлөгчөөс даалгавар авдаг байсан шүүгч нарын нэрийг зарлаж, шүүх бусдаас хараат бусаар ажиллах боломжийг олгож өгнө үү!

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

62 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-02-15 103.10.23.135

Зарласан нь дээрээ.амныхаа хэмжээгээр бураад байж болохгүй лдээ.хоорондоо намчирхсан асуудал байдаг л юм байгаа биз.ард түмний тархийг эргүүлсэн бассан юм ярьчихаад, тайлбарлахгүй яваад байж болохгүй шдээ.хэлсэн үгэндээ эзэн болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-15 202.9.40.148

Ордны зүүн жигүүрийн гурван давхарт ерөнхийлэгч суудаг юм бол Баттулгаас гадна Элбэгдорж Энхбаяр Багабанди Очирбат сууж байсан. Хугацаа хэлээгүй учир заавал Баттулга байх албагүй дээ. Нямбаатар нэг юм хэлж л таараа. Хэлэхгүй бол огцрохоос анги гарцгүй.

Avatar

Зочин 2021-02-15 122.201.24.154

Их хурлын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдгүй бж болох ч Монгол төрийн сайд хүн хэлсэн үгэндээ эзэн бж шүүгчдийнх нь нэрийг ил гаргах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-15 64.119.18.98

Салж л байвал эмэгтэй ч яахав

Avatar

Монголхүү 2021-02-15 64.119.18.98

Эмэгтэй ч хамаагүй тэргүүнтэй болоосой зүгээр, салж л байвал

Avatar

Зочин 2021-02-15 122.201.31.154

Нямбаатар та оорийгоо шуухээс дээгуур шуугчээс дээгуур эрхтэй гэд бодсон байхын ийм очуухэн бодолтой ХЗ н сайд байж болохуу доор сэтгэгдлийг хун омноос чинь бичсэн байх арай ч ийм бичихгуй байлгуйдээ

Avatar

Иргэн 2021-02-15 64.119.16.212

Х.Баттулга сайд байхдаа Ц.Элбэгдорж ерөнхийлөгчид загнуулаад сууж л байсан, Одоо ерөнхийлөгч болчихоод сайддаа загнуулаад сууж л байх юм. …Аймаар ч юм шиг, Бахархмаар ч юм шиг… гэдэг шиг. Цаг хугцаа л юу болохыг харуулах байх даа. Өрөвдмөөр ч юм шиг.

Avatar

Zochin 2021-02-15 174.204.6.181

Orosuud Mongol daraagiin Honkong bolno gej zugeer neg helchiheegui bhaa.Hugjiluuruu bish tusgaar togtnolooroo l Honkong boloh bh daa.

Avatar

Irgen 2021-02-15 174.204.6.181

Jenko d uuriin medel bhgui.Jenkogiin ard putinii bag ajillaj buh horiig ni nairuulj ugdug.

Avatar

Х.Нямбаатар 2021-02-15 98.42.137.30

Би УИХ- ын танхимд үгээ хэлсэн. Еэк Женко өөрийн өрөөндөө намайг шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн. УИХ- танхим,Женкогийн контор хоёрын зөрүүг нэг нягталчих,Хорол гуай. Үнэхээр Женко хэлсэн үгэндээ хүрдэг эр шүү ухаантайм бол намайг эхлээд шүүхэд өгөх ёстой. Харин УИХ- ын гишүүн,ХЗЯ-ыг удирдаж буй сайдыг захын нэг шүүгч шүүгээд байдаггүй,УИХ авч хэлэлцэнэ. Энэ үед л би энэ бүх баримтуудыг дэлгэж Женко гэдэг хүний үнэн нүүр царайг илчилж,импичментийн асуудал сөхөгдөх болно

Avatar

Шоок 2021-02-15 64.119.18.55

Х. Баттулгыг ажиглаад байхад бас л тулхтай хүн юм биш үү? Аймаар хор найруулж чадах ч үгүй юм шиг. Улс төрийн бохир тогоонд чанагдаагүй, наад хорчингуудыг бодвод эрийн хуйх байх аа. Би Ардын намыг дэмждэг. Гэхдээ үнэн байдал тийм л байна даа.

Avatar

Зочин 2021-02-15 78.119.154.135

Mongol dampuursan uls dooshoo unaj baina

Avatar

ХУУЛЬЧ 2021-02-15 202.9.47.31

МОНГОЛЫН ТҮҮХЭНД БАЙСААР ИРСЭН ЗҮЙЛИЙГ ХЭЛСЭНИЙ ТӨЛӨӨ ХҮНИЙ б**с УХАХ ХЭРЭГҮЙ ,,,,,ҮЕ ҮЕИЙН ШҮҮГЧИЙГ ТОМИЛДОГ ДАРГА НАР ШҮҮГЧДИЙГ ӨӨРИЙН ӨРӨӨНД ДУУДАЖ ХЛЭЭН АВПАГҮЙ ГЭЖ БАТЛАА Ч,,,,,,,,,,ЭЦЭСТ НЬ ХЭЛХЭД,,ТӨР ,ЗАСАГ,,,ТЭГЭЭД ТӨРИЙН 3 ИНСТИТУЦ НЬ ТҮНЖИНГҮЙ ДОТРОО УЧРАА ОЛДОГҮЙ НЬ ЧИНГИС ХААНЫ БАГА ХААД ҮЕ, ,,ТЭГЭЭД 1920, 1937 ОН ШИГ ГАДНЫ ХҮЧЭЭР ХАЙНАА ТАСЛУУЛЖ ИРСЭН БАВТАГДАЖ БАЙГАА НЬ ТЭР ,,,,,,,

Avatar

Зочин 2021-02-15 66.181.184.43

Элбэгдоржийн үеэс л шүүгч нар тэрбумтнууд болцгоосон.

Avatar

Зочин 2021-02-15 66.181.184.43

Элбэгдоржийн үеэс л шүүгч нараас "дээр"-ээс асуудаг уламжлал тогтсон доо. Н.Энхбаярыг яалаа даа? Чимгээ, Содномдаржаа …?

Avatar

Зочин 2021-02-15 192.82.69.75

Хэн ч би буруутай гэж хэлэхгүй юм даа,буруушаа хүлээж,уучлал гуйж толгойгоо гудайлгадаг баймаар юи.

Avatar

Зочин 2021-02-15 192.82.71.34

Буруу хүмүүс төрд байгаа цагт төрийн нэр барьж мөн ч их буруу зүйл хийдэг биз

Avatar

Зочин 2021-02-15 122.201.31.67

Нямбаатар шиг жаал хууль зүйн сайдаар томилогдсон нь монголын эмгэнэл юм даа.

Avatar

Ажиглагч 2021-02-15 192.82.74.151

Энд асуудлыг мушгин гуйвуулах, ерөнхийлөгчийг харлуулах компанит ажлын нэг хэсэг л явагдаж байна. МАН өөрийн явуулж буй үйл ажлын хор холбогдлыг өөрөөс зайлуулах арга чарга хайж байгаагийн нэг илрэл бна.

Avatar

Zochin 2021-02-15 66.181.161.45

MAN-n hudalch said nariin nairuulsan jujig duusahgui dee.Ter tusmaa Niambaatar.Niamdorj.Oyunerdene naraas unen ug hezee ch garch baigaagui.Garah ch ugui.

Avatar

Зочин 2021-02-15 66.181.178.126

Бүх шүүгч нар штэ. ОДоо шударга шүүгч гэж байхгүй штэ. Заавал эзнээсээ асууна. Эзэн юу гэнэ үү шууд үг дуугүй биелүүлнэ штэ. Бүгд барьцаатай.

Avatar

Зочин 2021-02-15 103.10.23.171

Нямбаатар үнэн юм хийхгүйээ схд ээс худлаа яьрж ярьж арай хийж гарч ирсэн нөхөрдөө нүд нь гүйлэгнээд нэг л биш худалч

Avatar

Залуу 2021-02-15 122.201.21.59

Г.Хорол.Энэ хүн хэний захиалгаар нийтлэл бичээд бна вэ?
С. Баяр. М. Энхсайхан гэх мэт. Энэ хүмүүс ямар ч буруугүй болоод ял сонсохуу.? Илт өмөөрсөн өнгө аяс бна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн бүх хүнийг шүүх ёстой. Баяр АНУ дахь олон хаусыг цалингаараа авахуу тээ. Одоо та нар болилдоо. Увайгүй юмнууд.

Avatar

Mal bish 2021-02-15 74.105.51.49

Zaluu mine dee zaluu hun shig uuriin tolgoitoi bol

Avatar

Zoshin.. 2021-02-15 150.129.140.29

Tiimee Hyambaatar uuniig notloh byoctoi , ygyi bol ogtsoroh yoctoi …

Avatar

зочин 2021-02-15 139.5.219.150

Овоо босгоогүй бол шаазгай хаана суух …

Avatar

Зочин 2021-02-15 122.201.31.111

Нямбаатар шал худлаа гаршдээ. Чаддаг юм нь хий хоосон попрох. Баримт байгаа бол гаргаач.Энэ нөхрийн попролтоос болоод Монгол улсын Шүүхийн нэр хүнд ард түмний дунд шалан дээр унасан.Одоо хариуцах эзэн байхгүй.

Avatar

Зочин 2021-02-15 139.5.217.50

Үүнийг одоогийн үүссэн байдалд холбогдуулаад хэрэггүй үе үеийн Ерөнхийлэгч манайд эрх мэдэлд их дуртай шүү

Avatar

Зочин 2021-02-15 202.126.89.72

За энэ арандаг болсон женкогоосоо салчихвал ч. ХҮН-ий нэр дэвшигч л чадвартай, шуналгүй, алсын хараатай хүн байгаасай даа.

Avatar

Зочин 2021-02-15 139.5.216.177

AН төр барьж байх үед гарсан төрийн томчууд баячуудтай холбогдох их хөрөнгийн олон хэрэг одоо хүртэл шийдэгдэдгүй,хуулийн зарим нөхдийн илэрхий хаацайлт дор одоо хүртэл сунжирлаа гэсэн биз дээ Харин сөрөг намынхныг хуулийн заалт зөрчин бүүр сонгуульд нэр дэвшээд, ажлаа хийж байхад нь яаран баривчилж ,эргэлзээтэй байдлаар олон жилийн ял тулгаа биз дээ. Ерөнхийлэгч гэж нэр цохоогүй ер нь АН-ын зарим нөхөд хууль хяналтын байгууллагад нөлөөлөөд байгаа нь олон зүйлээр нийтэд ажиглагдсан юмбиш үү

Avatar

Зочин 2021-02-15 139.5.216.177

Хууль хяналтын байгууллага гадны нөлөөн дор ажиллах ёстой юм уу. Нөлөөлөл мэдэгдээд байхад зарим шийд эргэлзээтэй гараад байхад үүнийг засах гэж тэмцэж байгаа хүн рүү яагаад уулгалан дайрах болов..Монголд шүүх л шудрага ажиллах боломжгүй болж хэн нэгний нөлөөнд автвал ,шудрага үнэн зүйл гэж ер нь байх уу..

Avatar

Зочин 2021-02-15 103.57.95.130

НЯНЛААТАР

Avatar

Иргэн 2021-02-15 122.201.22.112

Нямбаатар огт үндэслэлгүй юм хэлээгүй 99хувь нь ортой байсан.сайдын томилогдон өдөр яаж Ерөнхийлөгчийн өөдөөс юм ярих вэ дээ.дараа нь хэлж болно шүү дээ.хэрүүл хийх гэж байгаа биш дээ дуугай л байсан дээр байсан. Харин одоо нэр устай нь ил гаргаж хэл.6 р сарыг хүлээж хэрэгүй шүү.Олон хүнийг у.т. ын хэрэгээр хэлмэгдүүлчих шиг боллоо.Ж. Эрдэнэбат Номтойбаяр гм…

Avatar

Зочин 2021-02-15 192.82.72.54

Нян баатар Түгжилбаатар л гэх юм энэ поп нбхөрөөс хууль зүйн яамаа авмаар юм МАН гаруудаа

Avatar

Иргэн 2021-02-15 64.119.27.122

Чи хаанахын эргүү мал вэ??? Засгийн газрын ажлыг заадаг хэн юм бэ???

Avatar

Зочин 2021-02-15 64.119.18.249

Энэ хүн үнэнийг хэлсэн шүүгчид даалгавараар ажиллаж байгаа шүү.Ерөнхийлөгч Батулга дахин хэзээ ч сонгож болхгүй юм бна .Харин төмөр замыг нь ашиглалтанд орууларыг шаардая

Avatar

Хаагий 2021-02-15 197.231.239.122

Женко мафийн толгойлогч Карлиони шиг л загинадаг байсан бна, ирж гарыг нь үнсээд л. Хэнд ял өгөх үү гээд л даалгавар авахаар ирдэг байсан гэсэн.

Avatar

Зочин 2021-02-15 43.242.243.102

амiдрал маш хүнд бна. шоронжилтыг халаачээ!!!

Avatar

z 2021-02-15 192.82.71.110

sainsudlarai

Avatar

иргзн 2021-02-15 202.179.26.199

МАН-ынхан буюу Нямбаатар юу ч гэж Гүтгэнэ шүү, Нямбаатар сайдаар томилогдоод Ерөнхийлөгч дээр ороход Нямбаатараас Яагаад Ерөнхийлөгчийг Ор үндэсгүй гүтгээд байна гэж асуухад Нямбаатар тиймээ Би Үнэнийг чинь л хэлсэн гээд Яагаад хариулж чадахгүй дуугүй байв, МАН хэзээнээс Төрд зүтгэсэн Улс төрчидыг Хэлмэгдүүлэхдээ гаршсан Нам, 1937 оноос эхлээд, Хэлмэгдүүлэлтээ эхэлсэн, Харгис нам шүү,

Avatar

Зочин 2021-02-15 202.126.92.99

Энэ хүнийг хууль зүйн сайдаас нь огцоруулах ёстой

Avatar

Зочин 2021-02-15 66.181.183.34

Ene bol Jonhuugiin yed byr delgersen ajil daa

Avatar

Зочин 2021-02-15 66.181.184.43

Элбэгдоржийн үед гээч.

Avatar

123456 2021-02-15 49.0.142.40

Нямбаа адуучин одоо тонилоо!

Avatar

Зочин 2021-02-15 202.9.40.79

Шүүгчид үе үеийн Ерөнхийлөгч нартай ирж уулзаж байсан нь нууц биш. Юун тухай ярилцсан нь ойлгомжтой шүү дээ. Шүүх хурлын тухай л ярина. Хүүхний тухай яриалцаагүй. Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй гэгчээр МАНАН-гийн сайтынхан яасан их уурлана вэ. Эцдийнхээ төлөө янз бүрийн юм бичихээ больцгоо

Avatar

Зочин 2021-02-15 139.5.217.10

Ordnii zuun taliin 3 davhart olon hun ajilladag shuu de chuham hen ni be gedgiig togtoogui yum bna

Avatar

Зочин 2021-02-15 192.82.74.109

Мафи болчихсон хүн

Avatar

зочин 2021-02-15 202.21.120.66

Женко-г биш Эбэг хэлсэн биш үү

Avatar

Эрхэм 2021-02-15 103.212.119.137

жонхуу гэгч энэ балмад этгээдээс энэ байтугай юм гарна харинч монголын ард түмэн азтай удахгүй энэ этгээдээс салах гэж байна одоо шорондоо орохгүй гэж яажч тийчэгэнээд нэмэргүй болсон хэлмэгдсэн хүмүүс бол харин цагаадана суллагдана

Avatar

Жагсаал цуглааны сайд eрөнхий сайд нараас жагсаал хийж л сална даа 2021-02-15 192.82.75.228

Энэ хуулын сөлбарыг Нямбаатар / Нянбактeр/ аас салгах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-02-15 64.119.22.67

Энэ бүх шударга бусын бузар хонгилийн баттай үндэс суурийг америкчуудад ардчилалыг зааж сургагч Ц.Элбэгдорж баттай тавьж хөгжүүлсэн шүү дээ. Түүнд өдий болтол яагаад хариуцлага тооцож чадахгүй байна гэхлээр түүний хонгил нурж унаагүй байгааг харуулж бн.

Avatar

Зочин 2021-02-15 66.181.176.63

ГУЦОО. МОНГОЛ УЛСААС УРВАГЧ СҮ. БАТБОЛДЫГ ХАР ГЭРТ ДАРУЙ ХОРЬЁ!!!

Avatar

зочин 2021-02-15 202.21.125.36

МАНгарууд өөрсдийнхөө хийдэг үйлдэлүүдийг л яриад байх шиг байна даа. Яг үнэндээ Номтойбаярыг хэн шоронд хийсэн нь маш тодорхой байгаа шүү дээ.

Avatar

зочин 2021-02-15 64.119.26.143

М.Энхсайханы5 толгой нүүрсний уурхайн 3 улсын хамтарсан төсөл энэ байна шалга гэж ерөнхий прокурорд баримтыг шилжүүлж байсан нь зурагтаар гарсан билээ. Тэр тэгээд л шийтгүүлсэн биздээ??

Avatar

Зочин 2021-02-15 192.82.69.86

Erunhiilugchuu neg har, tegeed unen baih uu geed bodood uz, unen gedeg ni todorhoi shuu dee

Avatar

Зочин 2021-02-15 188.242.45.204

Адгийн зарга арав хондог их ажилтай хунд заргалдах цаг хугцаа бий юу? Еронхийдоо оорт нь сануулга огох нь зов шуудээ.Хэлэх угийг эзэнд нь гэдгийг даварч болохгуй сануулга л байх мунхагууд унэн гээд муулах юмаа олж ядах юмдаа.

Avatar

НЯМБААТАР 2021-02-15 122.201.24.14

БАТТУЛГААС БУСАДЫГ НЬ ХЭЛСЭН Ш ДЭЭ ккк

Avatar

Зочин 2021-02-15 66.181.176.212

Анх экс ерөнхиылөгч маань хэлсэн. Ерөнхийлөгч шүүгч нараар Он саргүй аргөдал бичүүлээд авдаг гэж..

Avatar

Зочин 2021-02-15 66.181.161.89

Мэдээж Нямбаатар нууц камер бариад л ,гүйцэтгэх ажиллагаа явуулаад л , нууцаар нотолгоо цуглуулаад л яваагүй учаас , яг нотолгоо бол байхгүй ….Гэхдээ Нямбаатарын ярьсан нь үнэн гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрнө … Ерөнхийлөгч маань ямархуу этгээд билээ ? гээд бодоод үзхээр бүрч гарцаагүй болно .

Avatar

ZOCHIN 2021-02-15 202.21.109.55

ENE HUDLAA GAR KHUN GUTGEJ BAIJ SAIDAARAA ULDSEN YUM BISHUU.

Avatar

зочин 2021-02-15 192.82.70.122

Монголын шүүх ч гутамшиг болжээ. Хуулиа дээдлэхийн оронд төрийн гурван давхараас даалгавар авч шийддэг. Иймд хуульчдад итгэх арга алга. Хэрвээ сайд чинь худлаа хэлсэн бол манай хуульчид нэр төрөө сэргээж хуулийнхаа нэр хүндийг хамгаалах ёстой л юм шиг байх юм. Нөгөө хуулийн манаач ҮХЦ яасан бэ? амьд уу.

Avatar

Ард Аюуш 2021-02-15 64.119.16.212

ШҮҮХ, ЦАГДАА, ДАРГА гурав ер нь хэзээ сайн нэртэй байсан юм бэ. Шүүхээр нэр төрөө сэргээлгэн, эрхээ хамгаалуулсан , эд хөрөнгөө шийдвэлүүлж магнай хагартлаа баярлаж, уйлж дуулж төрийн сүлдэндээ залбирсан мянга мянган тохиолдол байдаг ч хэн ч дуугардаггүй, төрийн нэрийн өмнөөс өргөсөн тангарагтаа эрэмшсэн цагдаа өдөр шөнөгүй, цасан шуурга, асгарсан бороонд ч гэрийн чинь үүдийг сахиж хонодогийг мэдсэн ч мэдээгүй юм шиг явдаг, Ихэнх дарга бусды төлөө өөрөө хариуцлага хүлээж, боол шиг амьдарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж