Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө | News.MN

Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө

Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө

Шинжилгээний явуулын багууд хоорондоо хүч нэмж ажиллахыг зөвлөлөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа.

Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20057 иргэнээс PCR шинжилгээ авахаар төлөвлөж, суурин 13 цэг, явуулын 50 баг ажиллаж байна.

Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх сайн байна. Нэг хүнээс шинжилгээ авах хугацаа 1-2 минут байгааг НМХГ-ын ажилтан хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай. Нэг баг шинжилгээгээ авч дууссан бол нөгөө цэг дээрээ нэмэлт хүч болон очиж, хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулалт хийх нь чухал” хэмээн сануулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын хүртээмж ямар байгааг шалгаж, зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчид ажил-гэрийн хооронд чирэгдэлгүйгээр зорчих боломжоор хангахыг үүрэг болголоо.

Улмаар өглөө, оройны оргил ачааллын цагаар нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ, зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд дотоод зохион байгуулалтаа хийж ажилтнуудынхаа тав хүртэл хувийг нь биечлэн ажиллуулах шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт үүрэг болгосон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-15 192.42.116.28

)))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Хотын уугуул иргэн 2021-02-15 64.119.17.211

Нийслэл хотод ганц Сонгинохайрхан дүүрэг байдаггүй юм шүү, хотын даргаа. Хуучин дэвшиж байсан тойргоосоо бүх салахаа болжээ. Бусад дүүргүүд түүний хувьд яг л ад үзэгдэж гадуурхагдсан "хүүхдүүд" шиг.. Жаахан ичиж амьдар..

Avatar

Зочин 2021-02-15 202.9.40.210

solior

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж