Сонгинохайрхан дүүргийн төвийн бүсийн өрхүүд өнөөдөр шинжилгээ өгнө | News.MN

Сонгинохайрхан дүүргийн төвийн бүсийн өрхүүд өнөөдөр шинжилгээ өгнө

Сонгинохайрхан дүүргийн төвийн бүсийн өрхүүд өнөөдөр шинжилгээ өгнө

Сонгинохайрхан дүүргийн төвийн бүсийн өрхүүд өнөөдөр шинжилгээ өгнө

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр шинжилгээний байнгын 14, явуулын 50 цэг “Өнөр” болон төвийн бүсийн 16 хорооны 20057 өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний сорьцыг 09:00-17:00 цагийн хооронд цуглуулах юм. Түүнчлэн өнөөдрөөс хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид оршин суугаа газрынхаа ойролцоох байнгын 13 цэгээс сонгож PCR шинжилгээ өгөх боломжтой.

Харин 62-р сургууль дээр яаралтай шинжилгээнд хамрагдах шаардлагатай, эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх, оршуулгын ажилд оролцох иргэд хамрагдах юм. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид байнгын 13 цэгт шинжилгээнд хамрагдахдаа нотлох бичиг баримт, биеийн байцаалттай ирэхийг анхаарна уу.

ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН БАЙРШИЛ:

  1. 12 дугаар хороо – 80 дугаар сургууль
  2. 13 дугаар хороо – 36 дугаар сургууль
  3. 14 дугаар хороо – 81 дугаар сургууль
  4. 16 дугаар хороо – 82 дугаар сургууль
  5. 17 дугаар хороо – 83 дугаар сургууль
  6. 18 дугаар хороо – 12 дугаар сургууль
  7. 19 дугаар хороо – 148-р цэцэрлэг
  8. 23 дугаар хороо – 143 дугаар сургууль
  9. 27 дугаар хороо – Хорооны байранд
  10. 29 дугаар хороо – 153 дугаар сургууль
  11. 30 дугаар хороо – 125 дугаар сургууль
  12. 31 дугаар хороо – 176 дугаар цэцэрлэг
  13. 39 дугаар хороо- 91 дугаар цэцэрлэг
  14. 37 дугаар хороо – Явуулын баг
  15. 38 дугаар хороо – Явуулын баг
  16. 43 дугаар хороо – Явуулын баг
  17. 62-р сургууль – Яаралтай шинжилгээ өгөх иргэд хамрагдана.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж