Афганистан, Ираны хил дээр шатахуун тээвэрлэгч 500 машин дэлбэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Афганистан, Ираны хил дээр шатахуун тээвэрлэгч 500 машин дэлбэрчээ

Афганистан, Ираны хил дээр шатахуун тээвэрлэгч 500 машин дэлбэрчээ

Афганистан, Ираны хилийн пост дээр өчигдөр/2021.2.14/ шатахуун тээвэрлэж явсан 500 орчим машин дэлбэрч наймаачдад хэдэн сая паундын хохирол учруулжээ. Шатахуун ачсан машинуудын цуваанд удаа дараа хүчтэй дэлбэрэлт болж, улмаар машины сэгүүд хэдэн зуун метр өндөрт шидэгдэн замаас 500 метр хол зайд шидэгджээ.

Дэлбэрэлт болон түүнээс үүссэн гал сансараас ч харагдаж байсныг НАСА агентлагийн хиймэл дагуулын ажилтнууд мэдээлжээ. Дэлбэрэлт болсон газрыг нөхөн сэргээх, цэвэрлэх зэрэг үйлсэд Афганистаны эрх баригчид туслахаа Иранд амласан байна. Машинууд Афганистаны баруун хэсгийн хилийн ойролцоо, Ираны талд байхдаа дэлбэрсэн бөгөөд нийт 50 сая орчим ам.долларын үнэ бүхий шатахуун, техник сүйдсэн хэмээн эх сурвалжууд мэдэгдэж байгаа аж.

Дэлбэрэлт болсон газрын ойролцоох Херат хотын эрүүл мэндийн ажилтнуудын мэдээлж байгаагаар болсон явдлаас шалтгаалан 17 хүн шархадсан аж. Дэлбэрэлтээс болж хилийн пост үнс болсон тул нэг ч хүний амь эрсдээгүй гэдэг нь эргэлзээтэй. ослын газрыг цэвэрлэх, нөхөн сэргээх явцад хэчнээн ч хүний цогцос олдож магадгүй гэж эх сурвалжууд үзэж байна. Мөн одоогийн байдлаар дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байгаа юм.

Дэлбэрэлтээс болж эргэн тойрны хотууд тоггүй болсноос гадна шидэгдсэн машины сэгүүдээс болж ойролцоох хурдны замууд хаагджээ. Болсон явдлын дараахан нутгийнхан ослын газарт үлдсэн зарим зүйлсийг тоноцгоосон гэх ба цэргүүд дэг журам сахиулахын тулд хэд хэдэн удаа гал нээсэн аж.

Засгийн газрын зүгээс ослын газарт хэд хэдэн нисдэг тэрэг, 11 гал унтраах машин, 21 түргэний машин илгээсэн аж. Мөн хилийн харуулын цэргүүд болон цагдаа нар аврах ажиллагаанд дайчлагджээ.

Эх сурвалж: REUTERS TELEGRAPH ASSOCIATEDPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
8
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж