100 жилийнхээ түүхийг бичиж байгаа орчин цагийн Зэвсэгт хүчний талаар урлаг, соёл, спортын алдартнууд ийн ярьж байна.
“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.ТАМИР:
-Би Зэвсэгт хүчний алба хаагчдыг нэг л зүйлтэй жишнэ. Тэр нь торгон хилийн зурвас дээр байдаг сүлдэт багана. Яагаад гэхээр тангараг өргөсөн цэргийн хүн зөвхөн эх орныхоо төлөө л ажилладаг, амьдардаг хүмүүс. Жишээлбэл, би сайхан уран бүтээлийн төлөө шатаж, зүтгэдэг. Харин цэргийнхэн бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө махран зүтгэдэг. Энэ утгаар нь хайрлаж, хүндлэхгүй байхын аргагүй салбар гэж ойлгодог юм. Магадгүй хайртай л учраас уран бүтээлээрээ дэмжиж ажилладаг гэж ойлгож болно. Тэмцэл ялалт, хуучин цагийн цэрэг дайчид гээд. Одоо ч гэсэн бид хугацаат цэргийн албыг сурталчилсан уран сайхны кино хийхээр төлөвлөж, судалгааны түвшиндээ байна. Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ биелүүлж, хугацаат цэргийн албаа хаасан залуу амьдралдаа ямар их хүсэл тэмүүлэлтэй, эмх цэгц, дэг журам, зохион байгуулалттай, алдааг уучилдаг, алдар нэрэндээ барддаггүй тийм нэг жинхэнэ эр хүн болж төлөвшиж байгаа талаар өгүүлэх кино. Ахмад үеийнхээ үйл хэрэг, алдар гавьяаг эргэн сануулах, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд залуустаа цэрэг-эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлж, ёс суртахуун, сэтгэл зүйн болон бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй иргэд болоход нь чиглэсэн их сайхан уран бүтээл болно.
Хэрэв би СУИС-д шалгалт өгөөд тэнцэхгүй бол цэрэгт явна гэж бодож байсан л даа. Аав минь гурван жилийн цэрэг байсны хувьд онжавуудын тухай, нөхөрлөлийн тухай, цэргийн албаны тухай яриа манай гэрт уран бүтээлтэй зэрэгцээд л өрнөдөг байсан. Тийм ч учраас миний эчнээ танил салбар юм.
Энэ завшааныг ашиглаад Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас уран бүтээлүүдэд маань бүх талын дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэхийн ялдамд удахгүй болох түүхт ойн баярын мэнд хүргэе. “Фантастик”-ийнхан бид тангараг өргөөд, жагсаал дотор зогсож, хээрийн сургуульд оролцож, хилийн чанадад энхийг сахиулж, маршид гүйдэг эх орны хөвгүүд биш ч гэсэн уран бүтээлээрээ цэрэг армийнхаа дайчид нь юм шүү гэж хэлье.
Ахлах дэслэгч Д.БОЛОР
Зочин 2021-02-15 59.153.114.192
МӨРДӨС гэнэ.
Зочин 2021-02-15 59.153.114.192
Дандаа алаан хядаантай кино хийдгээ боль, яг өсвөр насны хүүхдийн РС тоглоом шиг.
зочин 2021-02-15 202.9.46.200
Шалгалтанд унавал, сургуулиас хасагдвал л явдаг цэргийн алба уу. Одооны залуус ийм л бодолтой дог шүү
Зочин 2021-02-15 192.42.116.28
))))))))) Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Аагий 2021-02-15 202.126.88.173
Фантастикийнхан ихэнх нь хятад ший янгуунд тогловол яг таарах царайтай.
Зочин 2021-02-15 140.78.5.112
Юу ч яриад байгаан. Би ч гэсэн үзэг, тооны машин барьсан байлдагч мөн тэхүү! Өмнөх ажлаа хийгээд л, улсдаа татвараа төлөөл, эдийн засгийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулаад 20 жил болж байгаа байлдагч бүсгүй мөн за! Дайн болвол галын шугаман дээр байлдахгүй ч бодвол сувилагч асрагч тогооч холбоочин хийгээл явах л байлгүй. Бүх л дайнд бүх л хүмүүс өөрсдийнхөө чадах чадахаараа оролцдог. Ингэж нэгийг нь нөгөөгөөс илүү үзэж, тэд наргүйгээр бусад нь сөнөж үхэх юм шиг солиордгоо больё тэхү
Зочин 2021-02-15 64.119.24.151
Энэ залуу ингэж утга муутай ярив уу. Сэтгүүлч алдаа хийв үү. Гарчиг чинь монгол хэлээр биш байна шүү
Зочин 2021-02-15 122.201.24.146
Бат-Өлзий Сарантуча хоёрт баярлалаа гэж хэлье Сайхан хүү, урлагийн гэр бүл баг хамт олон үүсгэж ард түмний дунд соен гэгээрүүлэх ажлыг зөв залж чиглүүлж байгаад чинь эх хүний өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна.
Зочин 2021-02-15 202.126.90.147
ОРОС КИНОНУУД Л ГОЁ ДОО