Гвинейд эбола вирусийн халдвар дэгдэж 3 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Гвинейд эбола вирусийн халдвар дэгдэж 3 хүн нас баржээ

Гвинейд эбола вирусийн халдвар дэгдэж 3 хүн нас баржээ

Баруун Африкийн Гвиней улсад эбола вирусээр долоон хүн халдварлаж, гурав нь нас баржээ. Иймд тус улсын Засгийн газар эбола вирусийн тархалт дэгдсэнийг зарлаад халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг яаралтай тусгаарлан ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудад хандан вакцин авах хүсэлт илгээсэн байна. Эбола вирусийн эсрэг вакцин үр дүн өндөртэй байгааг мэргэжилтнүүд мэдээлжээ.

Эбола вирусийн халдвар нь 2013-2016 оны үед Гвиней, Либери, Сьерра Леон улсуудад тархаж 11 мянга гаруй хүний амийг авч одсон бөгөөд үүнээс хойш Гвиней улсад дахин энэ өвчин дэгдэж, хүн нас бараад байгаа нь энэ юм.

Халдвар Либери улсын хил ойролцоох Гуеке оршуулгын газрын ойролцоо амьдардаг хүмүүсээс илэрсэн ба өвчтөнүүд суулгаж, бөөлжих, цус алдах шинж тэмдэг илэрчээ. Одоогоор вирус хаанаас, хэрхэн халдварласан нь тодорхойгүй байгаа ба хөрш Либери улсын Ерөнхийлөгч Жорж Веа улсаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргасан байна.

Эбола вирус нь цус, биеийн шингэн, нас барсан хүний цогцос, эрхтнээр дамжин халдварладаг бөгөөд уг халдварын улмаас нас барах магадлал маш өндөр байдаг аж. Мөн халуун орны зэрлэг амьтдаас тухайлбал сармагчин, жимсний сарьсан багваахай зэрэг амьтнаас хүнд халдварлан улмаар хүнээс хүнд дамжин халдварладаг байна.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж