"Худалдаа, үйлдвэрлэлийнхэн оочергүй шинжилгээ өгч байна"

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

"Худалдаа, үйлдвэрлэлийнхэн оочергүй шинжилгээ өгч байна"

"Худалдаа, үйлдвэрлэлийнхэн оочергүй шинжилгээ өгч байна"

Баянзүрх дүүрэгт байрлах 84-р сургуулийн байнгын үйл ажиллагаатай 5-р PCR шинжилгээний цэгээр зочиллоо. Тус цэгээр үйлчлүүлж буй иргэд халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, дарааллынхаа дагуу шинжилгээгээ өгч буй харагдав.

84-р сургуулийн цэг дээр ажиллаж буй Хавдар судлалын үндэсний төвийн хавдар судлаач эмч Д.Дэлгэрцэцэгтэй цөөн хором ярилцлаа. Түүний хэлж буйгаар Өнөөдөр/2021.02.15/-ийн 11.00 цагийн байдлаар байдлаар 149 хүн PCR шинжилгээний сорьц өгөөд байгаа бөгөөд өдөртөө дунджаар 600-700 хүнээс шинжилгээ авдаг, өдөр бүр 13.00-14.00 цагийн хооронд тогтмол ариутгал хийдэг гэнэ.

Харин шинжилгээний хариу хэр хугацаанд гардаг тухай асуухад "Хариу нь 24 цагийн дотор гарч байгаа. Хэрэв яаралтайгаар хариугаа авъя гэвэл лабораторийн ачааллаас хамаарч гарч байна. Жишээлбэл, орой 17.00 цагт шинжилгээ өглөө гэж бодоход ачаалал багатай үед оройдоо хариу нь гардаг. Шинжилгээний хариуг нь мессежээр илгээхээс гадна иргэд өөрсдөө eruul.gerege.mn сайтаас харж болно" гэв. Мөн түүнчлэн дүүрэг хороо харгалзахгүй үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 салбарын төрийн албан хаагчид, худалдаа үйлдвэрлэлийн ажилчдыг урт дараалал үүсгэхгүйгээр шинжилгээнд хамруулж оруулж байгаа ажээ.

Д.Дэлгэрцэцэг эмч PCR шинжилгээний сорьц авах хэрэгсэл улам сайжирч, нарийнхан болж байгааг онцолж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж