
Нийтдээ нисэх буудлуудын агаарын бүрхгийн улмаас сая гаруй зорчигч хэлмэгдлээ. Оросын "Шереметьево", "Домодедово" , "Внуково", "Пулково" зэрэг зөвхөн дөрвөн нисэх буудал л цаг агаарын ямар ч нөхцөлд онгоц хүлээн авч чадах ба тэд Олон улсын иргэний агаарын тээврийн гуравдугаар зэргийн сертификацитай гэнэ.
Сүүлчийн мэдээгээр Москваг бүрхсэн утаа униар энэ долоо хоногийн дундуур багасаж эхлэх аж. Одоо төв Оросыг Францын нутгийн хэмжээтэй түймрийн утаа бүрсэн ба утааны хэсэг Новосибирск гэдэг Сибирийн төв хотод хүрээд байна.