Цагаан сарын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэлээд илэрсэн байна. Тодруулбал, энэ сарын 11-15-нд зам тээврийн ослын шинжтэй 57 дуудлага Тээврийн цагдаагийн албанд иржээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд байжээ. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 187 зөрчил илрүүлсний 121 нийслэлд, 66 орон нутагт бүртгэгдэж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдээс дурдвал,
- Энэ сарын 13-нд 01.00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Их тойруугийн гудамж, 39 дүгээр сургуулийн зүүн замд Toyota aqua автомашины жолооч Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,24%/ тээврийн хэрэгсэл жолоодож замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 4 настай, эмэгтэй Х гэмтсэн байна.
- Мөн сарын 11-нд 4.30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Баянбүрдийн тойргийн зүүн замд Toyota mark-2 маркийн автомашины жолооч Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /др:1,77%/ тээврийн хэрэгсэл жолоодож Lexus GS4520 загварын автомашинтай мөргөлдсөн.
зочин 2021-02-15 202.9.46.200
Согтуу жолооч шон мөргөсөн юм уу, согтуугаар машин барьж яваад шон мөргөсөн юм уу
согтуу жолооч хүн шон мөхгөсөнөөс болоод 4 настай хүүхэд гэмтсэн байхнуу.
Темка төөмкө гэдэг шиг юм бичих юмдаа
Зочин 2021-02-15 66.181.161.87
Zamiin tsagdaagiin gazraas tgd edgeer huuli zurchsun malnuudad yamar arga hemjee avch bgaa tailaignaldaa mashin tergiig ulsiin orlogo bolgoj huraaj uhtel ni torgood erhiig ni hasaad uglduu nad malnuud chin tehgui bol belcheed l bnashdee
Бодоод байхад 2021-02-15 192.82.68.89
АРХИ АРХИНЫ ҮЙЛДВЭРЭЭ ДЭМЖДЭГ МАНАЙ ЭРХЭМҮҮДИЙН БУЯНААР ……
иргэн 2021-02-15 192.82.71.203
Хөл хорхионы үеэр арх согтууруулах ундаа зарахыг хориглоогүй Сумъяабазарын буруу. Чамаас болж олон жолооч согтуугаар машин барьж олон айлд хүчирхийлэл үйлдэгдэж цөөнгүшй хүн амь насаараа хохирлоо ш дээ. Огцрооч.
Зочин 2021-02-15 202.9.40.59
Хүнд буруугаа чихихээ болино уу. Уух эсэх асуудал нь хувь хүний асуудал. Хүнээр хориулж байж больж байвал тэр хоригддог газраа очисон нь дээр. Буруу бүхэн бусдын буруу биш. Эхлээд өөрөөсөө асуудлын гарцыг хайж сурцгаая
Зочин 2021-02-15 192.82.73.24
Архинаас болж улс орон сүйрэхболно Архичингуудыг дэмжихээ зогсоодог болоосой
Зочин 2021-02-15 103.229.122.118
Согтуугаар машин барьсан этгээдүүдийг осол гаргаагүй ч гэсэн доод тал нь 6 сар хорьж шийтгэдэг болох хэрэгтэйй. Осол гаргасан бол мэдээж түүнд нь тохирсон, гэхдээ хатуу шийтгэл ногдуулдаг болох хэрэтэй байна. Тэгэхгүй бол эрхээ хасуусан ч үнэмлэхгүйгээр ямар нэг машин бариад л явцгааж байна шүү дээ…
иргэн 2021-02-15 202.21.109.98
Согтуу ЖОЛООЧ ийг … бүх насаар нь машин барих эрхийг нь хасаач ээ……
Архи уудаг жолоочийг бүх насаар нь машин барих эрхийг нь хасаач ээ. Ядаж 5 жил эрхийг нь хасаач ээ….
Зочин 2021-02-15 192.82.78.110
согтуу лалрууд хэдэн жил гэмгүй хүмүүсийн амь нас, эрүүл мэндээр тоглох гэсэн юм бэ?