Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завджээ

Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэхийг завджээ

Сар шинийн баярын өдрүүдэд онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн дуудлага мэдээллийг тоймлон хүргэе.


  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Энхжин худалдааны төвийн баруун талд дугуй засвар шатсан байна. Гал түймэр өчигдөр өглөө 05:53 цагт Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Энэ дагуу  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид цаг алдалгүй очиж иргэн А-ийн 3×6 метрийн хэмжээтэй дугуй засварын байшин шатаж байсныг 30 минутад унтраажээ.
  • Онцгой байдлын алба хаагчид гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсрэх гэж байсан эмэгтэйг аварсан байна. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн суманд 36 настай эмэгтэй Н хуучин тоосгоны барилгаас үсрэх гэж байсныг алба хаагчид буулгаж, эмнэлэгт шилжүүлжээ. Тус сумын Силикат хороолол барилгаас хүн үсрэх гэж байна гэх дуудлага өчигдөр 17:00 цагийн үед бүртгэгдсэн байна.
  • Ховд аймагт энэ сарын 13-нд гэрээсээ гараад сураггүй болсон малчин нас барсан байжээ. Тодруулбал,  24 настай эрэгтэй  малчин М нь өглөөний 09:00 цагт гэрээсээ малдаа явахаар гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага өчигдөр 16:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн болон онцгой байдлын алба хаагчид эрэн хайх ажлыг зохион байгуулжээ. Эрлийн багийнхан 17:40 цагийн үед  гэрээс нь баруун хойд зүгт 10 км-т “Бэлчирийн рашаан” гэх газраас малчны цогцосыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж