Япон улс “Pfizer”-ийн вакциныг бүртгэжээ | News.MN

Япон улс “Pfizer”-ийн вакциныг бүртгэжээ

COVID-19

Япон улс “Pfizer”-ийн вакциныг бүртгэжээ

Япон улс “Pfizer”-ийн вакциныг бүртгэжээ

Япон улсын  Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам “Pfizer/BioNTech” компанийн боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг өчигдөр /2021.02.14/ албан ёсоор бүртгэснээ мэдэгджээ. Ингэснээр тус вакцин нь Японд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны вакцин болж буй юм.

Япон улс нь вакцинжуулалтыг энэ долоо хоногт эхлэхээр төлөвлөж байгаа ба хэд хэдэн үе шаттайгаар явуулна. Нэн тэргүүнд халдварт өртөх эрсдэлт бүлэг болох дөрвөн сая орчим эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудыг хамруулах бол дараагийн шатанд 65-аас дээш насны 36 сая орчим ахмад настнуудыг хамруулахаар болжээ. Үүний дараа архаг хууч өвчтэй 8.2 сая иргэнийг вакцинжуулах бол үлдсэн хүмүүсийг тавдугаар сард хамруулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд Японы эрх баригчид “Pfizer/BioNTech” компаниас гадна, Их Британи-Шведийн “AstraZeneca”, АНУ-ын “Moderna” компаниудтай вакцин худалдан авах гэрээ байгуулжээ. Ирэх долдугаар сард зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөж буй тус улсын хувьд одоогийн байдлаар 410 мянган хүн халдвар авч, 6700 гаруй хүн covid-19 өвчний улмаас нас барсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: CNBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж