ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ | News.MN

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

COVID-19

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр/2021.02.15/-ийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Хоёрдугаар сарын 14-ны өдөр нийтдээ 33219 шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрлээ. 32 хүний 6 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Мөн 29 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт 2383 хүн халдвар авснаас 1711 буюу 71,8 хувь нь эдгэрчээ. 116-р сургуулийн 14 тохиолдол, "Монгол шир" ХК-аас 135 тохиолдол, "Амгалан" амаржих газраас 69 халдвар, Наркологийн эмнэлэгтэй холбоотой "Цахиур Төмөр" эмийн сангаас 69 тохиолдол, CGS эмнэлгээс 18 тохиолдол тус тус идэвхитэй голомтуудаас илрээд байна. "Элизабет" хотхон, гутлын цех, Микс Пицца зэрэг голомтууд ерөнхийдөө хяналтанд орж байна.

"ИРГЭД УХАМСАРТАЙ, ДЭГЭЭ САЙН САХИХ ХЭРЭГТЭЙ"

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-“Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд 143300 хүн шинжилгээнд хамрагдаад байна. Энэхүү аяны хүрээнд нийт 11 хүнээс халдвар илрээд байна. Нэг хүний ард 4-5 хүн байдаг учир халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг учир халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Өнөөдөр 16 мянган гаруй хүнд шинжилгээ хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.АМГАЛАН:

-Хөдөлгөөн хорьсноор халдварын тоо буурч байна. Хөдөлгөөнд оролцоно гэхээсээ илүү хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Хүнсний үйлдвэрүүд ажилчдаа 15 хувийг нь ажиллуулж, гэр-ажил гэсэн хуваарийн дагуу явж байгаа. Бүх төрийн яам агентлагууд дотроо зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй байна. Эмийн сангуудын эм түгээлт хариуцсан байгууллагууд ч мөн дотроо зохион байгуулалт хийж ажиллахыг хүсч байна. Иргэд автобусаар их зорчих гэж байна. 23-ний өглөөний 06.00 цаг хүртэл иргэд маань ухамсартай, дэгээ сайн сахиж ажиллаарай гэж хүсч байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хоёрдугаар сарын 23-аас эхлэн вакцинжуулна гэж ойлгож байгаа. Ямар вакцин ирж байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Хоёрдугаар сарын 23-аас вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр ярьж байна. AstraZeneca, Pfizer вакцинууд эхний ээлжинд орж ирж байна. Бид бүхий л тээвэрлэлт, хадгалалтын бэлтгэл ажлыг хангасан.

-Вакцины зардал хэд болж байгаа вэ. Зардлуудыг төсөвт суулгасан уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

COVAX хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг нь авч,  үлдсэн 40 хувийг нь улс өөрөө дааж байгаа. Нийт хүн амын 60 хувийг хамруулна. 18-аас дээш насны 2.2 сая хүнд вакцин хийнэ.

"АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ НЭГ НЯРАЙ ХАЛДВАР АВСАН"

-"Амгалан" амаржих газрын халдварын тохиолдол 69 болсон гэлээ. Нярай халдвар авсан тохиолдол бий юу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Амгалан амаржих газрын ажилтнууд халдвар авч цаашлаад ээжүүдэд халдвар тарсан. Нэг нярай халдвар авсан тохиолдол бий. Ээжүүд халдвар авах эрсдэлтэй байгаа. Халдвар авсан нярайн биеийн байдал сайн байгаа.

-Эхний ээлжинд 420 мянган өрхөөс шинжилгээ авна гэсэн. Цаашид шинжилгээг давтан авах уу эсвэл. Нарийн төлөвлөгөө гарсан уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Эхний гурван хоногт өргөтгөсөн шинжилгээ хийнэ гэсэн. Идэвхитэй 30 голомтын 130 мянган өрхийг шинжилгээнд хамруулсан. Одоо бол далд халдвартай иргэдийг илрүүлэх ажлыг хийж байна. Дараагийн алхам голомтыг хумих.

-PCR шинжилгээнд хамрагдаагүй иргэн хөдөлгөөнд оролцож болох уу. Энэ дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Хурандаа Ж.Амгалан:

-Төрийн болон төрийн захиргааны алба хаагчид PCR шинжилгээнд хамрагдсан. Гэвч эдгээр хүмүүс шинжилгээний бичгээ авч хөдөлгөөнд оролцохгүй байна. Албан байгууллагууд болж өгвөл PCR шинжилгээтэй иргэдээ ажиллуулах хэрэгтэй. Нийтийн тээврээр ахмад настай хүмүүс зорчих гэж байна. Эдгээр хүмүүс халдвар тараах магадлалтай. Шинжилгээ өгөөгүй хүмүүс эмнэлэг рүү хамгийн их зорчиж байна. Эмнэлгийн картаа үзүүлсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцуулж байгаа.

-Өрхийн эмнэлэггүй Гачуурт тосгоны иргэд эрүүл мэндийн зарим үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Гачуурт тосгоны өрхийн эмнэлгийн талаар судалж байгаа. Энэ асуудлыг хянаж үзэж байгаа.

-PCR шинжилгээний хариу хэдий хугацаанд хүчинтэй вэ. Гурав хоног гэж тооцохоор ажиллаж байгаа хүмүүс долоо хоногт 3 удаа шинжилгээ өгөхөөр байна?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Гурван хоногийн хугацаанд хүчинтэй. Covid-19-ийн нууц үетэй холбогдуулан энэхүү тоог гаргасан.

-PCR шинжилгээний нэгж үнэ хэд вэ. Ер нь хатгуур, шинжилгээ авах үйл явц зэргийн зардлыг тооцсон уу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Янз, янзын байршилд шинжилгээ хийж байгаа учир дундаж үнийг нь эргэж мэдээлье.

-Шинжилгээний хариу сөрөг гарсан ч энэ хуурамч байх боломжтой. Сүүлийн үед тийм зүйл яриад байгаа?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Олон хүнээс шинжилгээ авахад хуурамчаар сөрөг гарах боломжтой. Иймээс бүх шинжилгээний хариуг баталгаажуулах ажлыг лабораторид давхар хийж байгаа.

-Монгол Улс хаанаас PCR шинжилгээ хийх бүтээгдэхүүн авч байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Ихэнхи нь Хятад улсаас орж ирж байгаа бол бусад барууны орнуудаас орж ирж байна. PCR шинжилгээний нөөц хангалттай бий.

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Sunday, February 14, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2021-02-15 64.119.20.73

Oros vaktsin avaachee. Angli, amerikiin dutuu bolovsorson vaktsinaar tarij ard tumnee ustgah gee yu?

Avatar

AMBASELMAA EMGEN OGTSOR!!! ZALUUST ZAIGAA TAVIJ UG!!! 2021-02-15 202.55.188.97

AMBASELMAA EMGEN OGTSOR!!! ZALUUST ZAIGAA TAVIJ UG!!!

Avatar

AMBASELMAA EMGEN OGTSOR!!! ZALUUST ZAIGAA TAVIJ UG! 2021-02-15 202.55.188.97

AMBASELMAA EMGEN OGTSOR!!! ZALUUST ZAIGAA TAVIJ UG!

Avatar

хүннү 2021-02-15 202.55.188.105

Яагаад дутуу мэдээлээд байна. Багануур дүүрэгт 2 хүн халдвар авсан байна. Битүүний урд өдөр тэр нөхөр “Хөд. хүнд” медалиар шагнуулжээ. Тэгээд архи дарс болж, нөхөр халуурсан, битүүнд мөн л халуурсан, шиний нэгэнд батлагдсан. ийм л байна. Эхнэр нь хотоос очихдоо нөхөртөө сар шинийн том “бэлэг”-тэй очиж. Одоо Багануурын уурхайд хөл хорио тогтоогоод байна гэнээ. Энэ шинийн нэгэнд болсон зүйл шүү, өнөөдөр шинийн дөрвөн байхаа. УИХ гишүүн очиж шагналыг нь гардуулсан гэж үнэн үү?

Avatar

Цогмн 2021-02-15 64.119.26.187

НӨӨЦ ХАНГАЛТТАЙ ГЭДЭГЧИНЬ Л СОНИН БАЙНА.ХЭТ ИХИЙГ ШАХЧААД Л ВАКЦИНГЭХГҮЙ ШИНЖИЛГЭЭ ГЭЭД ЧИЧРЭЭД БГАА БИЗ.

Avatar

Аюул эрс + эгдсэн шүү 2021-02-15 64.119.16.103

БЗД 26ийн 408 ыг халдвартай гэх мөртөө халдвартай хүнээ ч тусгаарлахгүй орц хаалгыг ч хянахгүй 3 дөрөв хонолоо. Тэгээл байсгээл ирээд зүгээр иргэдийн хамрыг г ухаад. . Энэ юу болоод байгаан. Тархахыг нь хүлээгээд байгаа биш бол арга хэмжээ авмаар юм. Хүүхэд хөгшидтэй айлууд хэцүү байнашдээ. Үүндээ тайлбар өгөөд арга хэмжээгээ аваач яаралтай. Ингээд халдвартай газрыг 3 дөрвөн хоног зүгээр хараад байх ёстой юмуу эсвэл . ит ит

Avatar

зочин 2021-02-15 66.181.191.47

орцоор нь хорилоо гээд орилолдоод байсан болохоор тэгж байгаа юм. хорихоор хоирлоо гээд хорихгүй байхаар хорисонгүй гэж орилцгоогоод тэгээд яах ёстой юм

Avatar

Зочин 2021-02-15 202.55.188.97

X aparment-n orshin suugchid udaan horiond orood suuldee garch jagsaad horiogoo buulgasan. Odoo tegeheer haldvar garsan ch horihoo baisiim shig baina lee. Uheh ni uheed seheh ni seheg geed hayaj baih shig baina

Avatar

Зочин 2021-02-15 66.181.189.183

Гэрээр нь эмчилдэг гээд хэлээд байсан. Одоо тэгэхээр хажуу айлд чинь коронавирусын халдвартай хүн бий шүү.

Avatar

ЗОЧИН 2021-02-15 158.208.192.248

PCR-ЫН ШИНЖИЛГЭЭ ӨГБСӨН БАЙЛАА Ч, НЭГ МИНУТЫН ДАРАА Л ХАЛДВАР АВАХ БОЛОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ. ТИЙМЭЭС ЭНЭ PCR-Н ШИНЖИЛГЭЭ ГЭДЭГ БОЛ ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛ ЗӨВХӨН МӨНГӨ УГААХ АРГА ХЭРЭГСЭЛ. ТЭГЭЭД Ч БИ ЛАВ МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙ ХУВЬД ХЭЛХЭД МОНГОЛД ХИЙГДЭЖ БАЙГАА PCR-Н ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮНД ИТГЭХГҮЙ БАЙГАА. УЧИР НЬ ЭНЭ ЭНГИЙН PCR БИШ, РЕАЙЛ ТАЙМ PCR-ААР ХИЙХ ЁСТОЙ. ЯГ ӨНӨӨДРИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААС ШУУД ХЭЛХЭД МОНГОЛД ИЙМ ОЛОН ТӨХӨӨРӨМЖ БОЛОН УРВАЛЖ БАЙХГҮЙ, ҮҮН ДЭЭР АЛДАА МАДАГГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДАХ МЭРГЭЖИЛТЭН БҮР Ч ХОМС Ш

Avatar

зочин 2021-02-15 66.181.191.47

шинжилгээ хийгээгүй бол энэ 1о хэдэн хүн чинь илрэхгүй бусдад халдаагаад 200-300 болох байлаа. битгий хийсэн бүхнийг харлуулж бай!

Avatar

Зочин 2021-02-15 192.82.70.245

Бараг илрэхгүй шахам байна ш дээ нэг өрх нэг хаалга шинжилгээ ач холбогдолгүй юм байна иргэд сайн л бабна

Avatar

Зочин 2021-02-15 66.181.189.183

Наад зах нь17хүн байна. Цааш нь хавьталыг бүрэн судалж амжаагүй байна. Магад 100 хол гарсан хавьтал бий шүү.

Avatar

сайнхүү 2021-02-15 202.126.89.186

Ахмадуудыг автобусанд суулгахгүй ад үзээд яах вэ? Эмнэлэгт л үзүүлж шинжилгээ өгөх гэж яваа шүү дээ.., ихэнх нь хууч өвчтэй, эмчийн хяналтанд байгаа. эд нар халдвар тараах гэж яваагүйн мэдээж, Өөрсдөө өвдөхгүй өтлөхгүй юм шиг ярьдагаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-15 66.181.189.183

Ингэж явж байж халдвар авбал амь насанд аюултай.

Avatar

H 2021-02-15 66.181.161.85

Одоо бас цагдаа нар нь янз бүрийн юм хуцаад ажил хийлгэхгүй бна

Avatar

Зочин 2021-02-15 66.181.190.213

Нэг хаалга-нэг шинжилгээг Улаанбаатарт эрт эхлүүлэх ажлыг албан тушаалаа урвуулан ашиглаж хийхгүй байсан Экс мөнхсайхан түүний карманд орсон хулхи хурандаа хүрэлсүх нарт яагаад ял оноохгүй байна. иргэдийн эрүүл мэндэд шууд аюул учруулан улмаар эдийн засгийн аюулгүй байдалыг эрсдэлд оруулсан явдал бол энхсайхан, ганболд баярцогт нарын хэргээс илүү хор хөнөөлтэй юм биш үү? Хулхи карманд ороогүй байсан бол дээр үед мөнхсайханыг зайлуулах байсан

Avatar

Зочин 2021-02-15 202.55.188.105

Нямхүү юу?

Avatar

Зочин 2021-02-15 66.181.189.183

Хэвлэл мэдээллийнхэн хамгийн зохион байгуулалт муу байна. Айти технологийн тэргүүн шугамд ажиллаж байгаа хэрнээ ПиСиАр-ын шинжилгээнд орох нэгдсэн зохион байгуулалтгүй сэтгүүлчид ичээч. Нэг байгууллагаас 4 хүн шинжилгээ өгөхөд болно доо. 2 сарын 11 өдөр нэг хүн шинжилгээ өгөөд 13 хүртэл ажиллана. 14 өдөр 2 дахь хүн нь шинжилгээ өгөөд 16 хүртэл ажиллана. Гэх мэтчилэн зохион байгуулаач.

Avatar

Эрдэнэбилэг 2021-02-15 66.181.191.250

Зэрэгцэж сууж байгаад л худлаа ярих юмдаа нэг нь 32.нөгөө сайд 11 ойлгохгүй юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж