ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

ЭМЯ: 32 хүнээс халдвар илэрч, 29 хүн эдгэрчээ

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдөр/2021.02.15/-ийн мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Хоёрдугаар сарын 14-ны өдөр нийтдээ 33219 шинжилгээ хийхэд 32 хүнээс covid-19 илэрлээ. 32 хүний 6 хүн нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ээс илэрсэн бол бусад нь өмнөх тохиолдлуудын ойрын хавьтал байлаа. Мөн 29 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ. Нийт 2383 хүн халдвар авснаас 1711 буюу 71,8 хувь нь эдгэрчээ. 116-р сургуулийн 14 тохиолдол, "Монгол шир" ХК-аас 135 тохиолдол, "Амгалан" амаржих газраас 69 халдвар, Наркологийн эмнэлэгтэй холбоотой "Цахиур Төмөр" эмийн сангаас 69 тохиолдол, CGS эмнэлгээс 18 тохиолдол тус тус идэвхитэй голомтуудаас илрээд байна. "Элизабет" хотхон, гутлын цех, Микс Пицца зэрэг голомтууд ерөнхийдөө хяналтанд орж байна.

"ИРГЭД УХАМСАРТАЙ, ДЭГЭЭ САЙН САХИХ ХЭРЭГТЭЙ"

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-“Нэг хаалга-нэг шинжилгээ” аяны хүрээнд 143300 хүн шинжилгээнд хамрагдаад байна. Энэхүү аяны хүрээнд нийт 11 хүнээс халдвар илрээд байна. Нэг хүний ард 4-5 хүн байдаг учир халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг учир халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай. Өнөөдөр 16 мянган гаруй хүнд шинжилгээ хийнэ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.АМГАЛАН:

-Хөдөлгөөн хорьсноор халдварын тоо буурч байна. Хөдөлгөөнд оролцоно гэхээсээ илүү хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй. Хүнсний үйлдвэрүүд ажилчдаа 15 хувийг нь ажиллуулж, гэр-ажил гэсэн хуваарийн дагуу явж байгаа. Бүх төрийн яам агентлагууд дотроо зохицуулалт хийж ажиллах хэрэгтэй байна. Эмийн сангуудын эм түгээлт хариуцсан байгууллагууд ч мөн дотроо зохион байгуулалт хийж ажиллахыг хүсч байна. Иргэд автобусаар их зорчих гэж байна. 23-ний өглөөний 06.00 цаг хүртэл иргэд маань ухамсартай, дэгээ сайн сахиж ажиллаарай гэж хүсч байна.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Хоёрдугаар сарын 23-аас эхлэн вакцинжуулна гэж ойлгож байгаа. Ямар вакцин ирж байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Хоёрдугаар сарын 23-аас вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө гаргасан. Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр ярьж байна. AstraZeneca, Pfizer вакцинууд эхний ээлжинд орж ирж байна. Бид бүхий л тээвэрлэлт, хадгалалтын бэлтгэл ажлыг хангасан.

-Вакцины зардал хэд болж байгаа вэ. Зардлуудыг төсөвт суулгасан уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

COVAX хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг нь авч,  үлдсэн 40 хувийг нь улс өөрөө дааж байгаа. Нийт хүн амын 60 хувийг хамруулна. 18-аас дээш насны 2.2 сая хүнд вакцин хийнэ.

"АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАРТ НЭГ НЯРАЙ ХАЛДВАР АВСАН"

-"Амгалан" амаржих газрын халдварын тохиолдол 69 болсон гэлээ. Нярай халдвар авсан тохиолдол бий юу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Амгалан амаржих газрын ажилтнууд халдвар авч цаашлаад ээжүүдэд халдвар тарсан. Нэг нярай халдвар авсан тохиолдол бий. Ээжүүд халдвар авах эрсдэлтэй байгаа. Халдвар авсан нярайн биеийн байдал сайн байгаа.

-Эхний ээлжинд 420 мянган өрхөөс шинжилгээ авна гэсэн. Цаашид шинжилгээг давтан авах уу эсвэл. Нарийн төлөвлөгөө гарсан уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Эхний гурван хоногт өргөтгөсөн шинжилгээ хийнэ гэсэн. Идэвхитэй 30 голомтын 130 мянган өрхийг шинжилгээнд хамруулсан. Одоо бол далд халдвартай иргэдийг илрүүлэх ажлыг хийж байна. Дараагийн алхам голомтыг хумих.

-PCR шинжилгээнд хамрагдаагүй иргэн хөдөлгөөнд оролцож болох уу. Энэ дээр ямар зохицуулалт хийж байгаа вэ?

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Хурандаа Ж.Амгалан:

-Төрийн болон төрийн захиргааны алба хаагчид PCR шинжилгээнд хамрагдсан. Гэвч эдгээр хүмүүс шинжилгээний бичгээ авч хөдөлгөөнд оролцохгүй байна. Албан байгууллагууд болж өгвөл PCR шинжилгээтэй иргэдээ ажиллуулах хэрэгтэй. Нийтийн тээврээр ахмад настай хүмүүс зорчих гэж байна. Эдгээр хүмүүс халдвар тараах магадлалтай. Шинжилгээ өгөөгүй хүмүүс эмнэлэг рүү хамгийн их зорчиж байна. Эмнэлгийн картаа үзүүлсэн тохиолдолд хөдөлгөөнд оролцуулж байгаа.

-Өрхийн эмнэлэггүй Гачуурт тосгоны иргэд эрүүл мэндийн зарим үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Гачуурт тосгоны өрхийн эмнэлгийн талаар судалж байгаа. Энэ асуудлыг хянаж үзэж байгаа.

-PCR шинжилгээний хариу хэдий хугацаанд хүчинтэй вэ. Гурав хоног гэж тооцохоор ажиллаж байгаа хүмүүс долоо хоногт 3 удаа шинжилгээ өгөхөөр байна?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Гурван хоногийн хугацаанд хүчинтэй. Covid-19-ийн нууц үетэй холбогдуулан энэхүү тоог гаргасан.

-PCR шинжилгээний нэгж үнэ хэд вэ. Ер нь хатгуур, шинжилгээ авах үйл явц зэргийн зардлыг тооцсон уу?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Янз, янзын байршилд шинжилгээ хийж байгаа учир дундаж үнийг нь эргэж мэдээлье.

-Шинжилгээний хариу сөрөг гарсан ч энэ хуурамч байх боломжтой. Сүүлийн үед тийм зүйл яриад байгаа?

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Олон хүнээс шинжилгээ авахад хуурамчаар сөрөг гарах боломжтой. Иймээс бүх шинжилгээний хариуг баталгаажуулах ажлыг лабораторид давхар хийж байгаа.

-Монгол Улс хаанаас PCR шинжилгээ хийх бүтээгдэхүүн авч байгаа вэ?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Ихэнхи нь Хятад улсаас орж ирж байгаа бол бусад барууны орнуудаас орж ирж байна. PCR шинжилгээний нөөц хангалттай бий.

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл

Posted by News.mn on Sunday, February 14, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж