"Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид заавал PCR өгөх ёстой"

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

COVID-19

"Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид заавал PCR өгөх ёстой"

"Зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид заавал PCR өгөх ёстой"

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагын ажилчид заавал PCR шинжилгээ өгөх ёстой. Сүүлийн өдрүүдэд иргэдийн дунд үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагын ажилчид өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэн заавал PCR шинжилгээ өгөч, хөдөлгөөнд саадгүй оролцох эрхтэй болж байгаа гэнэ. Замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа цагдаагийн албан хаагчид ч замын хөдөлгөөнд оролцож байгаа, автобусаар зорчиж байгаа зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчдаас заавал PCR шинжилгээг шаардаж байгаа юм.

Үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн 14 төрлийн байгууллагууд:

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженерийн хангамж
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага /"УБТЗ" ХНН, "Чингис хаан", ИНЕГ, түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, "МИАТ" ТӨХК, "Биокомбинат" ТӨҮГ, уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
  5. УИХ, төрийн захиргаа, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат, Сонгуулийн ерөнхий хороо /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж