Илон Маск Путиныг “Clubhouse”-д урьжээ

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Илон Маск Путиныг “Clubhouse”-д урьжээ

Илон Маск Путиныг “Clubhouse”-д урьжээ

Сүүлийн үед онлайн хурал, цахим үдэшлэг хийж, текст бичилгүйгээр ярьж болдог, аудио-чат хосолсон цахим сүлжээ болох “Clubhouse” хэмээх шинэхэн аппликейшн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа. Уг аппликейшны тусламжтайгаар хүмүүсийн аль нэг сонирхолтой сэдвээр ярилцсан чат, ярилцлагыг сонсож болдог ба шууд дамжуулж буй подкаст сонсож байгаатай төстэй. Энэ сүлжээнд нэгдэхийн тулд тухайн хэрэглэгч зөвхөн хэн нэгнээр уригдаж байж нэвтрэх боломжтой юм.

Тэгвэл АНУ-ын тэрбумтан, сансар судлалын “SpaceX”, цахилгаан автомашины “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Илон Маск ОХУ-ын Ерөнхйлөгч Владимир Путиныг “Clubhouse” сүлжээнд ярилцлагад урьжээ.

Тэрбээр Бямба гаригт /2021.02.13/ өөрийн “Twitter” хуудсандаа “Clubhouse сүлжээнд та надтай ярилцах уу. Миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” хэмээн Кремлийн албан ёсны хаяг руу хандан англи болон орос хэлээр жиргэсэн байна.

Одоогоор Илон Маск ямар сэдвээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцах нь тодорхойгүй байгаа ба Кремлийн зүгээс ч Америкийн тэрбумтны хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Илон Маск рэппер Кайни Уэсттэй ярилцах гэж байгаагаа зарласан ч хэзээ, ямар сэдвээр ярилцах тухайгаа дэлгэрэнгүй мэдээлээгүй юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж