Шинэ серийн азын дугаар 427 саяар зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Шинэ серийн азын дугаар 427 саяар зарагдлаа

Шинэ серийн азын дугаар 427 саяар зарагдлаа

НЭМЭЛТ:

Өглөө эхэлсэн дуудлага худалдаа хаагдсан бөгөөд 0001 УАР сер дугаар 427 сая төгрөгөөр зарагдахаар хаагдсан байна. Гэхдээ тухайн дугаарыг худалдаж авсан иргэн нь төлбөрөө долоо хоногийн дотор тушааж, албан ёсоор дугаараа эзэмших эрхтэй болох юм байна. Хэрэв тухайн дуудлага худалдаанд оролцсон иргэн төлбөрөө хийхгүй бол дуудлага худалдааг цуцалж, дахин дуудлага худалдаа зохион байгуулах юм байна.


АВТОМАШИНЫ АЗЫН ДУГААР 350 САЯ ТӨГРӨГТ ХҮРЭВ

0001 УАР,  0011 УАР,  0041 УАР, 0071 УАР, 0101 УАР, 4141 УАР гэх мэт тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг өнөөдөр /2021.02.15/-өөс эхлэх нээлттэй цахим дуудлага худалдаагаар худалдахаар болжээ.

Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарласан байна.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодрууллаа. Тэрбээр “Өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн 10 азын дугаарыг нээлттэй цахим дуудлага худалдаанд оруулж байна. Үдээс өмнө 10, үдээс хойш 10 азын дугаарын цахим дуудлага худалдаа болно. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.auction.transdep.mn вэб сайтаас авах боломжтой. Ирэх гуравдугаар сарын 11-нийг хүртэл өдөр бүр 20 азын дугаарыг худалдана. Уг цахим дуудлага худалдаа нь “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-д олон нийтийн сонирхдог дугаарыг нээлттэйгээр цахим дуудлага худалдаагаар худалдана гэдэг заалт орсон. Уг азын дугаарыг С.Г гэдэг хүн 427 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар авлаа.

УАР шинэ сери задраад дуусч байгаа. Бид азын 387 дугаарыг цахим дуудлага худалдаагаар худалдан борлуулна гээд хадгалчихсан байсан. Дахин шинэ сери задарвал азын дугаарыг нь цахим дуудлага худалдаагаар нээлттэй борлуулна гэсэн үг. Өнөөдрийн цахим дуудлага худалдаагаар нийт 409 хүн оролцож, азын дугаарын үнэ 350 сая төгрөг хүрчихсэн байна. Иргэд өөрсдөө сонирхож үнэ хэлж байгаа. Бид дуудлага худалдааг 0 төгрөгөөс эхлүүлсэн. Харин иргэд 50, 100, 300, 500 мянга болон 1000000 төгрөг гэсэн сонголттой.

  • Дуудлага худалдаа болох хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хооронд
  • Дуудлага худалдааны цахим хаяг:  transdep.mn
  • Дуудлага худалдаанд тавих дэнчингийн хэмжээ: 50.000 төгрөг
  • Дуудлага худалдааны бүртгэл: Оролцогчдыг дуудлага худалдаа явагдахаас гурван хоногийн өмнөөс хүлээн авч бүртгэн дэнчинг хүлээн авах бөгөөд дуудлага худалдаа явагдах өмнөх өдрийн 23:00 цагт бүртгэл хаагдана. /Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу./
  • Худалдан авах гэрээний нөхцөл: Хамгийн өндөр үнэ өгсөн оролцогч тухайн дуудлага худалдааны ялагч болох бөгөөд худалдан авсан улсын дугаарын үнийг 24 цагийн дотор төлж, “Улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ” байгуулснаар баталгаажна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж