МАН-ыг дагавал тэтгэлэгт хамрагдана

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

МАН-ыг дагавал тэтгэлэгт хамрагдана

МАН-ыг дагавал тэтгэлэгт хамрагдана

Тайлбар: Шог зураач С.Цогтбаярын зургийг ашиглав.

МАН-аас шат шатны байгууллагын ажилтнууд, намын гишүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, сургах зорилгоор 2021-2022 оны хичээлийн жилд бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын тэтгэлэг зарлагджээ. Гэхдээ энэ тэтгэлэгт хамрагдахын тулд та заавал МАН-ын гишүүн байх, МАН-ын аль нэг байгууллагад ажилладаг, тус намын дүрэм,мөрийн хөтөлбөр, намын ажлын талаар мэдлэгтэй, 35-40 хүртэлх насны байх зэрэг товч, тодорхой шаардлагуудыг тавьжээ. Угтаа бол хоёр улсын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийг боловсролын салбарын яам болон Засгийн газраас зарладаг ч МАН-ын генсекийн хэлснээр бол “МАН гишүүдээ  Герман, Австрали, Хятад, Турк зэрэг улсын хамтран ажилладаг намуудынхаа шугамаар урт, богино хугацааны сургалтад хамруулдаг юм. Энэ нь 2 улсын ЗГ хоорондын гэрээний тэтгэлгээс тусдаа зүйл” гэнэ. Нам дагавал ам тосдож, МАН-ыг дагавал тэтгэлэгт хамрагдах нь гэсэн шүүмжлэлийг явсан ч МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Цаашид бид МАН-ын гишүүддээ, шинээр элсэн орох хүмүүстээ зориулаад хамтрагч нам, ОУБ-уудын шугамаар өөр олон боломж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгоно” хэмээн шүүмжлэгчдийн амыг таглав.

Харин түүнийг нь учир мэдэх хүмүүс эрх барьж байгаа нам ийм давуу байдал үүсгэж болохгүй. Нам бол иргэдэд нээлттэй боломж бий болгох ёстой болохыг сорчилж, өөрсдийн талдаа татаж болохгүй гэдгийг хэлэх хүмүүс ч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Улс төрийн намууд элитизмийг өөгшүүлж биш, хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах ёстой. Иргэдэд нээлттэй боломж бий болгохын оронд сорчилж талдаа татах, сорчилж нийгмээс таслах бол муу үр дагавар авчирна. МАН-ын head hunting (толгой агналт) улайм цагаандаа гараад элитизм руу явуулж байна, маш буруу” хэмээжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж