Баярын өдрүүдээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсангүй | News.MN

Баярын өдрүүдээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсангүй

Баярын өдрүүдээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсангүй

Баярын өдрүүдээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсангүй

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр /2020.02.14/ нийт 1206 гомдол, мэдээлэл иржээ. Үүнээс зөрчлийн дуудлага 1145 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 157 байжээ. Мөн хулгайлах гэмт хэрэг хоёр, гэмт хэргийн шинжтэй 37 үйлдэл бүртгэгдсэн аж.

Согтуугаар автомашин жолоодсон 54, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 80, хүний биед халдсан 48, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 65 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 234 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 84 тохиолдол гарчээ.

Тэгвэл хоёрдугаар сарын 13-н буюу шинийн хоёрны өдөр цагдаагийн байгууллагад нийтдээ 1115 гомдол мэдээлэл ирснээс 162 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага байснаас гадна 208 хүн эрүүлжүүлэгдэж, 51 хүн согтуугаар автомашин жолооджээ. Харин шинийн нэгний өдөр буюу хоёрдугаар сарын 12-ны өдөр нийт 1110 гомдол мэдээлэл ирснээс гэр бүл хүчирхийллийн 200 дуудлага ирж, согтуугаар автомашин жолоодсон 43 тохиолдол, эрүүлжүүлэгдсэн 242 хүн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-02-15 192.82.70.104

Архиа зарж байхад яаж хүчирхийлэл, гэмт хэрэг гарахгүй байхав дээ. Архи зарахаа түр зогсоогооч.

Avatar

Зочин 2021-02-15 103.26.193.243

Архиа зарахаа хориглоочээ. Бүгд гэртээ архиа уугаад суухаар аргагүй ш дээ

Avatar

Зочин 2021-02-15 103.26.194.193

Энэ одоо хөл хорио юу Ингэж байхаар нээчихээд дээ

Avatar

erka 2021-02-15 66.181.181.56

odoo yay geheb naad zorchliin huuli nertei ger bul salagsan huulia oorchlohgui bol udahgui ene uls suirlee de ehner nohor 2 jaahan margaad duudlga oghod bas emee obooni achaa zagnahad aab eej huuhedee zagnahad geed estoi huuli nertei ene ard tumniig samarch bna da ene huuli chni nymbaatar zohioson ge biz de jaahan bietei elbegee nymbaatar metiin garuud ene uls orniig samarch bna da suuldne amaa bariad duusahgui de

Avatar

зочин 2021-02-15 192.82.77.8

Цагдаагийн ажил дуусна дундарна гэж байхгүй юмаа. Ямар цахимаар ажиллаж болох биш.
Цагдаагүй ажил ч алга. Халуун, хүйтэнд цаг наргүй ажиллана, тэглээ гээд сайн нэр дуулахгүй.
Ийм хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-02-15 192.82.76.47

Harin. Olon niitiin gazar tanhairah sogtuu mashin barisan geheer gaduur nairlaad bgaa yumuu te z**l yum be

Avatar

Зочин 2021-02-15 202.21.108.169

Ene odoo unenuu. Gereesee garahgui bhad yagaad gemt hergiin too buurahgui bna aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж