Энэ сарын 1-нд Мьянмар улсад генерал Мин Аун Хлаин цэргийн хүчээр хувьсгал хийж, төрийн эрхийг гартаа авсан билээ. Гэвч ард иргэд хувьсгалыг эсэргүүцэн, цэргүүдийг төрийн эрхийг буцаан өгөхийг шаардан жагсах болсон юм. Харин нутгийн цагаар өнөөдөр /2021.2.15/ 01:00 цагт (Улаанбаатарын цагаар 02:30) Мьянмарт цахим сүлжээ тасарч, хуягт машинууд олноор гудамжинд байрлалаа эзэлсэн байна. Үүнээс харахад цэргүүд иргэдийн жагсаалыг хүчээр дарах гэж байж болзошгүй юм.
Үүнээс өмнө жагсаалын ес дэх өдөр улсын умард хэсгийн Качин мужид жагсаалын үеэр цэргийнхэн буун дуу гаргасан. Үүнийг НҮБ-ын албан тушаалтнууд “Цэргийнхэн ард түмнийхээ эсрэг дайн зарлаж байна” хэмээн шүүмжилсэн аж.
Тухайлбал, НҮБ-ын Мьянмарын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Том Эндрьюс цахим хуудас дээрээ “Генерал ард түмнийхээ эсрэг дайн зарлаж байна хэмээн дүгнэхэд буруудахааргүй болжээ. Өнгөрсөн шөнийн үйл ажиллагаа, сүүлийн үед олширч буй баривчилгаа, цэргийнхний идэвхжилт, интернет тасалсан зэрэг нь хүний эрхийг бүр л их зөрчиж байна. Энэ бол сүйрлийн эхлэл, генерал хариуцлагаа хүлээх болно доо” хэмээн бичжээ.
НҮБ-аас гадна барууны орнуудын засгийн газрууд Мьянмарын армийг ард иргэдээ сонсохыг зөвлөж буй. Түүнчлэн Европын холбоо, АНУ, Нэгдсэн Вант улсуудын гарын үсэг зурсан мэдэгдэлд “Бид цэрэг, армийнхныг өөрсдийнх нь хийсэн хувьсгалыг эсэргүүцэж буй жагсаалын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна” хэмээн дурьдсан байх аж.
Генерал Мин Аун Хлаин хоёрдугаар сарын 1-нд цэрэг хөдөлгөн ардын засгийн газар, түүний удирдагч Аун Сан Су Чиг эрх мэдлээс нь буулган баривчилсан юм. Аун Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч армийнхан тус сонгуулийг луйвар байсан гэж үзсэн байна. Өдгөө Ан Сан Су Чи болон түүний талын олон улстөрчид баривчлагдаж, зарим нь гэрийн хорионд орсон байна.
ХАРДЛАГА
Мьянмарт орон даяар хэдэн зуун мянган хүмүүс цэргийн хувьсгалыг эсэргүүцэн байр сууриа илэрхийлэн жагссаар байгаа билээ. Гэтэл жагсаалын ес дэх өдөр Качин мужийн Миткина хотод цэргүүд жагсагчидтай мөргөлдөж, дарийн утаа үнэртсэн юм. Одоогийн байдлаар цэргүүдийн галласан сум жинхэнэ сум, эсвэл резинен сум байсан эсэх нь тодорхой болоогүй байна. Тус мөргөлдөөний үеэр таван ч сэтгүүлч баривчлагджээ.
Түүнчлэн өнөөдөр төрийн эргэлтээс хойш анх удаа хуягт машинууд хэд хэдэн хотын гудамж талбайг хаан зогсож, хяналт тогтоосон байна. Тийнхүү цэргийнхэн хяналтандаа авсан газарт өмнө нь лам нар болон инженерүүд хамтран аян өрнүүлж, байр сууриа илэрхийлж байсан юм. Нутгийн үүрэн холбооны операторуудын мэдээлснээр армийн зүгээс тэдэнд нутгийн цагаар 01:00-09:00 цагийн хооронд интернетээ таслахыг үүрэгдсэн гэнэ. Улмаар тэр хооронд Мьянмарын цахим сүлжээний хэрэглээ энгийн үеийнхээсээ 86 хувиар буурсан байна.
Мөн зарим эх сурвалжуудын хэлж байгаагаар арми цахим сүлжээ тасарсан үеэр жагсаалын чухал нөлөө бүхий хэд хэдэн хүний гэрт нэгжлэг хийж, баривчилгаа явуулсан гэнэ. Тухайлбал Ная Пи Тау эмнэлэгт хэвтэж буй нэгэн эмч “Бидэнд 20:00-04:00 цаг хүртэл гадагшаа гарахгүй байхыг тушаалсан. Чухам энэ үеэр цэрэг, цагдаагийнхан бидэн шиг хүмүүсийг баривчилсан нь тодорхой. Өмнөх өдөр нь ч гэсэн цэргүүд хувийн эзэмшлүүдэд зөвшөөрөлгүй нэвтэрч, чухал нөлөө бүхий хүмүүсийг хууль бусаар баривчилсан юм” хэмээн ярьжээ.
Болж байгаа үйл явдалтай холбоотойгоор гадаад орны засгийн газрууд Мьянмарт үүрэг гүйцэтгэж буй албаныхандаа гадагш гаралгүй болгоомжтой байхыг сануулцгааж байгаа гэнэ.
ЯПОНЧУУД МЬЯНМАРЫН ТӨРИЙН ЭРГЭЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭН ХЭДЭН МЯНГААРАА ЖАГСАВ
Токио хотод өчигдөр/2021.2.14/ хэдэн мянган япон Мьянмарын төрийн эргэлтийн эсрэг үзэл бодлоо илэрхийлэн тайван жагсаал хийжээ. Жагсагчид төрийн эрхийг хүчээр гартаа авсан генералыг эсэргүүцсэн утгатай уриа лоозонгоос гадна баривчлагдсан удирдагч Аун Сан Су Чигийн зургийг барьцгаасан харагдана.
Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр Шибуяа, Омотесандо худалдааны гудамжинд 4000 гаруй хүн цугларч байр сууриа илэрхийлсэн аж. Тэд “Мьянмарыг аврахад бидэнд туслаач”, “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрийг таслан зогсоо” хэмээн уриалж байсан гэнэ. Цагдаа нарын мэдээлснээр жагсаалд оролцсон хүмүүсийг тоолохын аргагүй байжээ. Үүнээс өмнө ч олон улсад, тэр дундаа Японд Мьянмарын төрийн эргэлтийг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн удаа болж байсан ч энэ удаагийнх гадаад оронд зохион байгуулагдсан хамгийн том жагсаал болжээ.
Эх сурвалж: BBC REUTERS
Зочин 2021-02-15 163.172.29.30
>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
Зочин 2021-02-15 202.131.225.197
huvisgal hiigeed baihdaa yahav dee bas surtei aain tsergiin hucheer tur erguulchiheed baihad yamar yumni huvisgal
Зочин 2021-02-15 146.115.161.230
Цэргийнхэн барууны хөл гарыг тас цохив. Энэ авгай чинь англи нөхөртэй билүү. ВВС REUTERS ийн хүний эрх ярьсаар амьтны дургүй хүргэж дээ. Ер нь хүний эрх гэж яг юув? Азид америкт европт тус тусдаа шал өөрөөр ойлгогдоно. Бидний азид хүний эрх гэж хуцалгүй хүнд төвөг удалгүй хүнтэй шөргөөцөлдөлгүй амьдардаг улс. Ойрхон бээжинд 20 сая хүн багтаад байна. Барууны ертөнц гэж 2 нөхөр 3 эхнэр эсвэл ижилүүд эр эм нь ялгаагүй амьтас гэхчилэн багталгүй элдэвтээ живснээ хүний эрхээр хаацайлах юм.
Зочин 2021-02-15 66.181.161.112
An sun chin umhii teneg avgaig shuud tsaazalj ** ardchilal neriin ulsiinhaa hurungu mungiig zusalj erh medlee behjuulsen s****m avgai mynmariin teneg ard tumen iimhen ymaa medej chadahgui guilgachin bool amidralaaraa amidrah durtai malnuud genereliin 100 huvi zuv zuvhun shudraga baidal husej bna ard tumen armiinhaa dund yas haysan g**** avgaig ard tumniih ni nuden der tamalj tsaazalj alval taarna chuluugaar shidej arisiig ni amidaar uvchij zurhiig ni sugalj tolgoig ni tasdaj muchilj shataaj **
Зочин 2021-02-15 139.5.219.162
ooroo harin nedrel garuu guiyu
Зочин 2021-02-15 202.21.108.45
Генералын ЗӨВ ШҮҮ ДЭЭ…АРДЧИАЛАЛ НЭРТЭЙ ГАДНЫ ГАР ХӨЛҮҮДЭЭС ЭХ ОРНОО АВРАХ ХЭРЭГТЭЙ… МОНГОЛД ЦЭРГИЙН ЭРГЭЛТ ХИЙЧИХ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ?
Зэв 2021-02-15 66.181.161.18
Ардчилалийг дарж байж л урвагчдаас салж болно монгол шиг замаар оруулахгүйн тулд цэргийнхэн бүхнийг хийх хэрэгтэй энэ бол ирээдүйн өмнө үүрэх хариулага
Badarch taxar 2021-02-15 64.119.24.222
Aun su chi gedeg hogshin awgaigaas odo zalhalgvi yadag yum stergiinhenii zow o
дэмжиж байна. 2021-02-15 64.119.21.233
Цэргийн хүчээр генерал төрийн эргэлт хийчихээд байна шүү дээ..Цаашид бээжинд болсон үйл явдал шигцуст аллага болчих бий дээ.Маяммарчууд монголчууд шиг хүлцэнгүй ард түмэн биш бололтой.
Энэ улс ирээдүй аялал жуулчлал хөгжвөл азийн хөгжилтэй орон болоход ойрхон улс.
иргэн 2021-02-15 202.179.26.190
Монголчууд Бид Мянмарчуудаас дор, Авилгачид,, Хулгай хийгчид Хууль завхаруулагчидыг Толгой дээрээ залчихаад Ноомой хүлцэнгүй хараад сууцгааж байдаг , Мөхөж буй Аймхай Ард түмэн,
Зочин 2021-02-15 202.55.188.83
Энэ новшнууд бидэнд ямар ч хамаагүй…нус.мн гадны пропоганда сурталддагаа болих хэрэгтэй.
Энхээ 2021-02-15 103.212.119.112
ЦЭРГИЙН ХУВЬСГАЛ ГЭЖ ЯМАР НЭР ТОМЪЁО БАЙДАГ ЮМ БЭ, ОРЧУУЛГЫН МОДОН ХЭЛНЭЭСЭЭ САЛААЧ, ЭНЭ СЭТГҮҮЛЧДИЙГ ХЭН ЯАЖ БЭЛДЭЭД БАЙНАА, МОНГОЛЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУД АРГАГҮЙ Л ХОГИЙН БОЛЖ ДЭЭ
МӨӨГИЙ 2021-02-15 185.253.121.8
хятад баруун тийшээ далайд гарцтай бол эдийн засгийн хувьд олон тэрбум доллорын ашиг олж дэлхийг№1 эдийн засаг болох нь тодорхой тул г?наралыг ашиглсан байх магадлал өгдөр тул №1-10 эдийн засагтай АНУ ЯПОН ГЕРМАН МЭТ УЛСУУД ЭДИЙН ЗАСГАА ХАМГААЛАХ НЬ ОЙЛГОМЖТОЙ Ш ТЭЭ
Зочин 2021-02-15 64.119.20.233
ХУВЬСГАЛ ТӨРИЙН ЭРГЭЛТ 2 ТЭС ӨӨР. САНААТАЙ АНДУУРААД БАЙНА УУ
Зочин 2021-02-15 202.126.89.177
Харин гайхаад л байна энэ сэтгүүлчыг.
зочин 2021-02-15 202.21.104.2
сэтгүүлчийг