Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын шинжилгээ өгөх байршил | News.MN

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын шинжилгээ өгөх байршил

COVID-19

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын шинжилгээ өгөх байршил

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний ажилтнуудын шинжилгээ өгөх байршил

Нийслэлийн хэмжээнд энэ хоёрдугаар сарын 16-наас эхлэн 49 том, жижиг зах, худалдааны төвийг хэсэгчлэн ажиллуулахаар болсонтой холбогдуулан энэ сарын 14,15-ны өдрүүдэд дээрх худалдааны төвд ажиллах иргэдээс шинжилгээ авч байгаа билээ.

ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШИЛ:

ӨНӨӨДӨР СХД-ИЙН ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВНА

Нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр, маргааш /2021.02.15-16/ Сонгинохайрхан дүүргийн иргэдээс шинжилгээ авна. Энэ талаар Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар "Шуурхай хуралдаан дээр бид хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч 9000 гаруй иргэнийг шинжилгээнд оруулах шийдвэрийг өчигдөр 02.00 цаг өнгөрч байхад гаргасан. Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 62-р сургууль дээр эдгээр иргэн бүгд нэг цэг дээр шинжилгээ өгнө гэсэн буруу ойлголт авч, бөөгнөрөл үүсгэсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт явуулын 50, суурин 10 шинжилгээний цэг байгаа. Эдгээр цэгт иргэдээ тарааж, ачаалал үүсгэлгүй шуурхай шинжилгээг нь авах байсан. Гэтэл үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүн зөвхөн 62-р сургууль дээр шинжилгээ өгнө гэж асуудал үүсгэсэн. Ийм утгагүй байж болохгүй. Иргэдээ ингэж зохион байгуулалтын асуудлаас болж чирэгдүүлж болохгүй. Хийж байгаа ажлаа буруу тайлбарласнаас болж, өнөөдөр ирсэн нийт дуудлагын 50 гаруй хувь нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-тэй холбоотой байсан. Үүнийгээ богино хугацаанд засаарай" гэсэн юм.

Түүний хэлсэнчлэн “Улаанбаатар хотод сайн дурын болон зорилтот байдлаар иргэдийг шинжилгээнд хамруулж байгаа. Сонгинохайрхан дүүргийн иргэдээс өчигдрөөс эхлэн шинжилгээ авч эхэлсэн бөгөөд өнөөдөр, маргааш үргэлжилнэ. Энэ сарын 17-нд Баянгол, 18-нд Хан-Уул дүүргээс шинжилгээ авна.  Хан-Уул дүүрэг дээр 1-2 өдөр шинжилгээ авах байх. Дараа нь Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдээс шинжилгээ авах хуваарьтай байгаа. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн хэсэг, хороодоор нарийвчлаад шинжилгээ аваад эхэлж байна. Нэг ёсондоо Сонгинохайрхан дүүргээс эхлээд шинжилгээ авч Улаанбаатар хотын иргэдийг бүрэн “самнаж” байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ дундаас халдвартай иргэдээ илрүүлнэ. Ингэхээр Сонгинохайрхан дүүрэг шар бүс болно. Дараа нь Баянгол дүүргийг энэ маягаар шинжилгээнд хамруулаад шар бүсэд шилжүүлнэ. Хотын хэмжээнд маш сайн “самналт” хийж аваад вакцинтай золгож, дараагийн арга хэмжээ эхэлнэ” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт өнөөдрийн байдлаар шинжилгээний явуулын 50, суурин 10 цэг ажиллаж байгаа. Тиймээс иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байдлаар зохион байгуулж, иргэдэд мэдээллийг ойлгомжтой өгөхийг холбогдох албаныханд үүрэг болгоод буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж