Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төсвөөс өгдөг хувьсах зардлыг ирэх сараас олгохгүй гэсэн шийдвэр хүмүүсийг талцууллаа. Ямар ч эцэг эх үр хүүхдээ өөрсдөөсөө илүү сайн сайхан амьдраасай гэж хүсдэг, энэ хүслийг нь биелүүлэх суурь дэвсгэр нь боловсролтой болгох.
Хувьсах зардал гэдэг нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангид суралцагч хүүхэд бүрт төсвөөс олгогддог зардал. Хувийн сургуулиудад төсвөөс хувьсах зардал олгохгүй байх ёстой гэсэн маргаан дэгдээд хэдэн жил болж байгаа ч албан боловсрол эзэмшиж байгаа хүүхэд бүрт төрөөс хувьсах зардал олгох хуулийн зохицуулалттай.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын хэлснээр өнөөдөр Улаанбаатар хотод таван сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Эдгээрээс 10 саяас дээш төлбөртэй хувийн сургуулиудад олгох хувьсах зардлыг өгөхгүй байхаар шинэ сайд төлөвлөж байгаа ажээ. Сайдын энэхүү мэдэгдэл нийгэмд байсан хувийн сургуулийн муусайн баячууд, улсын сургуулийн хөөрхий борчуул гэсэн хандлагыг дахин дэврээв.
Хувийн сургуульд хүүхдээ сургах сонголтыг хийж байгаа эцэг эх мөнгө нь илүүдсэндээ тийм сонголт хийгээгүй. Хүүхдийнхээ ирээдүйг бодож л сонголт хийж байгаа. Хувийн сургуулийг сонгож байгаа хамгийн гол шалтгаан бол суралцах орчин нь сургалтын чанарт шууд нөлөөлж байгаа явдал. Нэг ангид цөөн тооны буюу 15-20 хүүхэд хүүхэд суралцаж байгаа учраас багш суралцагч бүрт хүрч ажиллах боломжтой. Нэг ангид суралцагч хүүхдийн тоо цөөн байгаа нь хүүхэд сургууль дээр байх хугацаандаа агаар сэлгэлт сайтай, саруул, цөөн ширээтэй ангид хичээллэнэ гэсэн үг. Нэг ангид 60 хүүхэд амьсгалах, 20 хүүхэд амьсгалах ямар их ялгаатай нь ойлгомжтой.
Мөн хувийн сургуулиудад багш-суралцагч, багш-эцэг эхийн уян хатан харилцаа холбоо үйлчилдэг. Өглөө хүүхдээ хүргэж өгөөд орой авах боломжийг бүрдүүлж өгч байгаа нь ажилтай аав, ээжүүдэд санаа амар ажиллах боломж олгож байгаа учраас энэ давуу байдлын төлөө мөнгө төлөхийг илүүд үзэж байна.
Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын салбараа УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланд давхар дээл өмсүүлэн хариуцуулах болсонд олон хүн олзуурхсан. MCS компаниас угшилтай Л.Энх-Амгалан гишүүний улс төр бүтээсэн дүр төрх энэ салбарыг зөв замд оруулах найдварыг төрүүлсэн. Нийгмийн суурь болсон хүнийг “бүтээдэг” боловсролын салбар шинэ цагийн шаардлагыг хангаж чадахаа байж, дампуурчихаад байгаа нь үнэн. Бүх шатны боловсролын байгууллагын чанар муу байгааг хүн болгон шүүмжилж байна. Нийгмийн ирээдүйг бэлтгэж байгаа багш нарын мэдлэг, чадварын асуудал онцгой анхаарал татаж байгаа. Цар тахлын үе таарч төсвөө боломжоороо танах нь салбар бүрт л тохиолдож байгаа асуудал. Найман сургуулийн хувьсах зардлыг хаслаа гээд боловсролын салбарын төсөвт дориун нэмэр болно гэдэг эргэлзээтэй. Боловсрлын сайдын энэ төлөвлөгөө мөнгөтэй хүн муу, ядуу хүн сайн гэсэн нийгмийн хагарлыг дэвэргэхээс цаашгүй. Харин багш бэлтгэх тогтолцоог эргэн харж, чанартай сайн багш нарыг бэлтгэх нь хамгийн тулгамдсан асуудал. Ур чадвартай багш нарыг хувийн сургуулиуд аль хэдийнэ урвуулаад аваад явчихсан. МУБИС-ийн элсэлтийн босго оноог харахад л ирээдүйн багш болж байгаа хүмүүс сурагчдынхаа оюуны эрэлт хэрэгцээг хангаж чадахааргүй ангал харагдаад удаж байна.
Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулгын хүрээнд заахаас илүү ихэд тэмүүлэх хүсэл зоригийг нь бадраах оюуны багтаамжтай багш нар одоо үеийн хүүхдүүдэд хэрэгтэй.
Боловсролын салбарын санхүүжилтийг төгсөгчдийн чанарын үр дүнтэй уях цаг нь болсон. Төгссөн оюутнууд нь хөдөлмөрийн зах зээлд хэр шингэснээр их, дээд сургуулиудыг ангилах санаачилгыг С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гишүүд гаргаад УИХ дахь их, дээд сургуультай гишүүдийн лоббид дарагдан замхарч байсныг санаж байна. Хэчнээн сурагч, оюутан сургаснаар нь биш сургасан хүүхдүүдийнх нь мэдлэг, чадвар Монголын нийгэмд хэр өгөөжтэй байгаагаар нь дүгнэж байж бие биенээ хуурахгүй сэтгэл амар амьдрах боломжтой болно. Төр өгсөн мөнгөндөө ханамжтай, их, дээд сургуулийн багш нар нь оюутнууддаа ханамжтай, төгссөний дараа тосоод авсан ажил олгогчид ханамжтай гэсэн үг. Гурван сая гаруй монголчуудад дэндүү олдох их, дээд сургуулийн дипломыг жил бүр тараасаар.
Боловсролын чанарыг дэлхийн ихэнх улс орон дараах гол хэмжүүрээр хэмжиж байна. Нэгд, бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсан байдал, хоёрт, математик болон тооцоолох ухаанд суралцсан байдал, гуравт, шинжлэх ухааны наад захын ойлголттой байх.
Энэ хэмжүүрээр авч үзвэл сүүлийн хоёр хэмжүүрт тохирох төгсөгчдийг Монголын боловсролын салбар бэлтгэж чадаж байна уу гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Монгол Улсад баригдах газрын тосны үйлдвэрт хэрэгцээтэй инженер бэлтгэх зорилгоор зар тараахад маш цөөн залуус сонирхсон, сонирхоод ирсэн нь тэнцэхээргүй байсан тухай харамсалтай яриаг сонссон.
Хувийн сургуулиуд боловсролын салбарт тэгш бус байдлыг бий болгож, хүүхдүүдэд муу нөлөө үзүүлж байгааг дөвийлгөн ярих хүмүүс бас байна. Үр хүүхдээ боловсролтой болгох хүсэлтэй эцэг эхийг ийм сонголт хийхэд хүргэсэн нийгмийн тэгш бус байдал эхлээд алга болох ёстой. Өнгөрсөн амралтын өдрүүдэд задарсан МАН-ын гишүүн байж БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан гэсэн зар бол энэхүү тэгш бус байдлын тод жишээ юм. МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ бол ташаа мэдээлэл гэж залруулсан ч улс төрийн харьяаллаар ардын хүүхдүүдийг ангилж, давуу боломж олгож байгааг баталсан. Гаднын улсын Засгийн газрын тэтгэлгийг салбарын яам нь биш, Засгийн газар нь ч биш улс төрийн нам мэдэж байгаа нь жинхэнэ тэгш бус байдал. Хувьсах зардлаас илүүтэй энэ тэгш бус байдлыг цэгцлээсэй.
Төсөв хэмнэх нь төсөв захиран зарцуулагч нарын үүрэг мөн боловч бидний хүүхдийг мэдлэг, чадвартай, өнөө цагийн шаардлагыг хангасан боловсролтой болгох орчин бүрдүүлнэ гэвэл татвар төлөгч эцэг эх хэчнээн өндөр татвар байсан ч төлөхөд бэлэн байгаа. Косметик засвар биш углуургыг нь хөндсөн өөрчлөлт, шинэчлэл боловсролын салбарт хэрэгтэй.
Эрдэнэчимэг 2021-02-15 45.57.200.147
Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
Хүслэн 2021-02-15 192.241.91.46
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
Энхтуяа 2021-02-15 138.128.88.195
Луйварчид
Хонгорзул 2021-02-15 104.227.93.221
Монгол минь яанадаа
Номинэрдэнэ 2021-02-15 45.72.47.67
Монгол минь яанадаа
Батжаргал 2021-02-15 45.72.47.67
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ
Наранцэцэг 2021-02-15 104.227.93.245
Юу л болох гээд байна даа
Мөнхцэцэг 2021-02-15 45.57.201.178
Монгол ялна
Тэмүүлэн 2021-02-15 138.128.89.105
Монголын заяа их муу муухай бүхэн хол байг
Наран 2021-02-15 202.9.40.64
8 ч гэсэн алдагдалтай төсөвт овоо л нэмэр болно 1 сургууль ч юмуу 2 цэцэрлэг барих мөнгө.
зарим хувийн их дээд сургууль төгссөн мэргэжилтнүүд зөв бичиж чадахгүй эксель программд ажиллаж чадахгүй хүмүүс амьдрал дээр зөндөө байгаа шүү
zochin 2021-02-15 202.126.89.165
EnhAmaglan saidaa zutgesendee l zutgeerei.UIH gishuudiin.tednii hamaaraltai malchdiin mungeer garaa ugaaj bga huviin hogiin.tugssen hund n ajil oldodgui buh surguuliig zorigtoi haa.
иргэн 2021-02-15 103.80.210.150
Боловсролын олгодог их дээд сургуулийг адистатчилах зарим багш нар нам дагаж турхирсан байдлаар болхи ёс суртахуун төлөвшүүлээд байна уу гэж зарим бүтээгдэхүүн нь нийгмийг самрах хэн нэг намын захиалгаар эх орны хөгжлийн чиг хандлагыг бүрхэгдүүлэн будлиантуулах байдал газар авсан харагдаад байх юм. Ялангуяа сэтгүүлчдийн цадиг замбараагүй харлуулах тулгалт зөвхөн сонгуульд чиглэсэн улс төрийн авилгын шинжтэй сурвалжлага гэх ёс зүйг үлгэрлэлтийг мөнгө авч сургадаг боловсролын ёс зүйн цэнзуургүй
багш 2021-02-15 66.181.180.138
эрхэм сайд facbook-р ажлаа явуулахаа боличилдоо ард түмэн чинь хоер хуьаагдаад мөөрөлдөөд эхэллээ мундаг хүн болох гэж олон нийтийн сүлжээгээр мөөрөлгүй шийдвэрээ гаргаад яваач
Зочин 2021-02-15 202.21.100.210
Ажил хийж байгаа хүмүүсийн ажлыг зүгээр л хийлгэ. Эрх ашиг нь хөндөгдөхөөр элий балай юм бичиж нийгэм талцуулахаа боль бичигч гуай. Зүгээр юм хуссаар байгаад сурчихсан шунал нь ихэдсэн шулмууд вэ яадаг.
Зочин 2021-02-15 66.181.189.61
Yg zuv harj bichsen bna..
UB citizen 2021-02-15 64.119.16.43
Энэ хөлсний бичээч нийгмийг ингэж самархаа болимоор юм аа. Засгийн газраас ганц өөдтэй явааг нь ингэж гүжирдэж болдог юм уу. Энэ бичсэн нийтлэл нь ямарч авцалдаа алга. Д. НАРАНТУЯА та эрүүл сэтгүүл зүйгээс зайлна уу!!!
Зочин 2021-02-15 202.126.89.188
Энэ төлбөртэй бичдэг хэдэн лайнууд л нийтийг дунд нь хагаралдуулж нийгмийн сэтгэхүйг доройтуулж нэг үгээр монголын эсрэг маш хор хөнөөлтэй зүйл хийх юм даа
Зочин 2021-02-15 59.153.87.251
Ийм сэтгэхүйтэй сайдыг юу гэхэв улстөрчин гэх үү арайчдээ уг нь боловсролтой л залуу юмсан уг гарвал нь салдаггүй л юм байна.
Зочин 2021-02-15 202.126.89.220
МАНгарууд ажлаа хий битгий худлаа попроод бай.
Zochin 2021-02-15 192.82.67.243
Shal hereggui yamar nurshuu ium bichdeg ium be.
zochin 2021-02-15 192.82.73.228
olon jil hench yu ch heldgvi huviin uursduduu zoriulsan huuliig tsutsalj bba mash zuv alham shv oshoo olon zvil deer shinechlel hiigeerei amjilt hvsey
Зочин 2021-02-15 202.131.225.197
bie daasn huviin Biznes bol bizneseeree l bai.Ali chadaltai ni uldej huviin surguuli geltgui huviin hevshil bolgon ulsaas tataas avdag boloh yum uu?
s 2021-02-15 192.82.73.50
zahialj bichvvlsinmu..hvvhdiig munguurni yalgavarlaj surgaj b.gaazdee..tm.hvvhdiin tuluu bol ilvv b.laa.ghd bolomjiin ulvv tulburtei bj bolmoor yum..erdiin surguuliin surgalt.bagsh narni ch muuldaa.ghdee saijruulah heregtei bolohoos uur undur tulburtei surguulid hvvhdee surgaj chadval surga gsn vg bizde
zochin 2021-02-15 5.173.9.233
huiin syrgyyliudad 1saj iin tolborrtoi baisan cn uich b** og,hamgiin ashiggyi azilladag bol haana bizdee,,ene bol lab calingaar amidardag hunii huuhduud bish,nogoo buruu garaar olson mongooroo hyyhdee syrgaz baigaa,,hairan mongoor ulsdaa shine surguuliud nemj barisan ni deer,yasan icdeggyi um be,ocnoon sajar tolbor abaad ulsaas uich abah esgyi
Зочин 2021-02-15 192.42.116.28
!!!!!!!!!! Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld
ард түмэн 2021-02-15 192.82.73.25
хувийн тэнэг тэнэг их дээд сургуулиа хаагаач ээ хэнд ч хэрэггүй олон сургууль бна төгссөн хүүхдүүд нь ёстой элгийн юмнууд ямар ч наад захын мэдлэг бхгүй үнэн дебил юмнууд гарч бна тэгсэн дорвол мэргэжилтэй сайн ажилчин бэлдэх хэрэгтэй бас бүх хувийн сургуулиудын хувьсах зардлыг өхөө болих хэрэгтэй
Уншигч 2021-02-15 192.82.71.82
Муу бичжээ. Гарчиг нь томдож. Агуулгаа нягтлаагүй
зочин 2021-02-15 59.153.85.210
Бүгдийг хас. Татвар төлөгчдийн мөнгийг хувийн сургуульд зарцуулах ёсгүй. Тэр мөнгөтэй хүмүүс нь төлөг
иргэн 2021-02-15 66.181.177.115
Өндөр төлбөрөөр хүүхдээ сайн боловсролтой болгох гэж хичээж байгаа эцэг эхчүүд буруу биш шүү. Хүүхдүүд нь монгол, эргээд монголд ажиллах амьдрах хүмүүс гэдгийг мартаад төсвий нь хасах гээд байгаа юм уу? эргэж нэг бодно биздээ сайд нь.
Зочин 2021-02-15 202.126.89.129
Gadagsh garaad yavah hymyys l de. Bayachuudiin hyyhdyydtei hamt surgaj ireedyid hayalga hyrteh zorilgotoi dundchuud ch bga
Зочин 2021-02-15 202.9.46.93
8 -хан сургуулиас ямар олигтой хэмнэлт гарах вэ? дээ, ядахдаа 5 саяаас дээших 12 сургуулийг бас оруулбал юу байдаг юм болдоо?. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулахгүй бол боломжгүй, дэмий шуугиан болох байхаа. Тэр сургуулиуд төрийн хяналтаас гарахад хүрэх байхаа. Ер нь бидний энэ нийгмийн болохгүй байгаагийн нэг жишээ юм даа, яалтай ч билээ дээ???
Зочин 2021-02-15 185.220.100.240
Энэ Д. Нарантуяа авгай болвоос тахалт Тарвагадоржийн мөндөл болноо.
Зочин 2021-02-15 66.181.183.201
Zuv zuitei asuudal hunduud ireheet odoo l jaal yum uhaarch bgaam biz dee Hehe
Мөөгий 2021-02-15 192.82.69.136
Наад нийтлэлээ "Төлбөртэй нийтлэл" гэсэн тайлбартайгаар оруулаач ээ. НАРАНТУЯА чи хэдийг авсан бэ?
Зочин 2021-02-15 109.252.126.184
Орчлон сургууль Маш ондор трлбортэу морилохл улсаас Маш их монго выдан шуу дээ сайдаа.
Зочин 2021-02-15 192.82.67.183
sabo 12 tom businessman 12 nileed altani uurhain salbart huch uzenee.
Зочин 2021-02-15 192.82.67.183
sabo1 2 gol tom nileed uul uurhain salbar alta uurhaid horngo orruulna bolosnoo medegdeh gejinaa.
Зочин 2021-02-15 192.82.67.183
sabo 12 ail bas deer har zahiin denjin 1000 12 ail niileed uulin bayjuulah uildber baiguulna.
хөлсний бичээч 2021-02-15 66.181.191.127
Тэгш бус боломжоор хангаад нэг нь шоронд нөгөө нь төрд очдог шударга ёсоо тайлбарла.Бага дунд боловсролыг тэгш хүртээмжтэй олго.Амьсгалах агаар нь хүртэл шударга бус биш үү
Хүрэлхүү 2021-02-15 103.229.120.106
Битгий лоббуидож хувийн сургуулиа өмөөрөөд бай. Хувьсах зардлыг нь хасах нь зөв. Тэр мөнгөөрөө улсын сургуулийн сургалтын чанар багш нарын чадварыг сайжруулахад зарцуулах нь зөв шүү дэ. Нэг иймэрхүү юм яригдмагц л хувийн хэдэн оффошингууд лоббидоод үхчих гэсээр байгаад л болиулчихдагаа боль оо.Оюунхорол, Лүндээ жанцан гээд өөр хэн хэн ч билээ. Одоо боль оо.
Зочин 2021-02-15 139.5.219.38
Saidiin zuv, ene hulsnii bicheech bn
Иргэн 2021-02-15 124.158.81.170
Эхлээд мөнгө ярьж байгаа бол цаашаа явахгүй л гэсэн үг. Гол асуудлаа олж харахгүй л бна даа. Мэдлэг чадвартай багш сурах орчин кембрижийн хөтөлбөртэй өрсөлдөхүйц монгол хөтөлбөр гэх мэт
Дэмжигч 2021-02-15 150.129.142.121
Ер нь10 сая биш, харин 5 саяаас дээш төлбөртэй 20 хувийн сургуульд хувьсах зардал олгохыг бүрэн зогсоох хэрэгтэй харагдаж бна. Тэгвэл үлдсэн 86 сургууль нь хангалттай. Хэмнэгдэх зардлыг улсын сургуулиудын өргөтгөл, багш нарын ур чадварыг дээшлүүлэх үйлсэд зориулж болно. МАШ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ, сайд аа!
Zol 2021-02-15 192.82.73.24
Хувийн сургуулиуд бүх сурагчиддаа жигд мэдлэг олгодоггүй зөвхөн I Q өндөр сурагчдыг сонгож олимпиадад оруулж тэднээр нүүрээ тагладаг
12-р анги төгсөгчдөөс. их дээд сургуульд элсэлтийн шалгалтад авсан оноог үндсэн шалгуур болгож хувьсах зардал олгох эсэхийг 7-р сард шийдвэрлэдэг байвал шударга болно
Лоббийгоор баталсан хуульд захируулах нь дэндүү шударпга бус
Их дээд сургуулиудын хувьд бол төгсөгчид нь ажилд орсон эсэхийг 75 %-иар хязгаар болгож төрийн өмчийн , хувийн гэж ялгаварлахгүй ХУ
зочин 2021-02-15 64.119.21.200
Сайд маш зөв шийдвэр гаргасан. Шуурхай ч ажиллаж байна.Их сургуулиудаас өндөр төлбөр авч байгаа сургууль цэцэрлэгт юу хэрэгтэй гэж?
ИРГЭН 2021-02-15 202.55.188.98
САЙДЫН ЗӨВӨӨ. ХЭТ ИХ АШИГ ХӨӨЖ БАЙГАА СУРГУУЛИУД УЛСААС ТАТААС АВАХАА БОЛИХ ЁСТОЙ. ЯМАР БИЗНEСИЙН БАЙГУУЛЛАГА БАЙГАА БИШ ТИЙМ БИЗ ДЭЭ. МАНАЙ МОНГОЛД АШГААРАА УУЛ УУРХАЙН ДАРАА ЭМНЭЛЭГИЙН БАЙГУУЛЛАГУУД ТЭГЭЭД БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУД Л ТОЛГОЙ ЦОХИЖ БАЙГААГ НУУГААД ЯАХ ГЭСЭН ЮМ ВЭ? ХУДЛАА ГЭВЭЛ ШАЛГААД ҮЗСЭН Ч БОЛНО ДОО…
mgl 2021-02-15 66.181.191.83
manai bayachuul hunshgui shuu. huuhdiin 20 myanga deer hurtel avna geed uzne. uursduu yaduusaas iluu ashig niigmees hurtdeg baij ulun tsarailaad uzeed baih yum.
Зочин 2021-02-15 66.181.176.212
САНХЛ;
Хувийн сургуульд суралцдаг хүүхдүүдийн эцэг эх улсад төлдөг татвар, улсын сурдаг хүүхдийн эцэг эхчүүд улсад төлдөг татварыг гаргаж ирээд энэ асуудлыг ярилцах хэрэгтэй бх
Зочин 2021-02-15 66.181.191.30
Хувийн андөр төлбөртэй сургуульд хувьсах зардал өгөх хэрэггүй. Тэд бололцоотой болоод өгч чадаж байна. Харин улсын сургуульд харин ч ахиухан өгмөөд. Тэгээд нэг ангид байх хүүхдийн тоог талбайтай нь хамааруулаад тогтоож хуульчлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 3 ээлжгүй болгоно гээд 60 ,70 хүүхэд чихэлдэн байна. Жинхэнэ корона тархах өндөр магадлалтай байгаа. Мөн ганц багш тэр олон хүүхдэд яаж хүрч хжиллөх юм. Тэгээд боловсрол муу байна гэх. Нэг багшид 30 аас илүүгүй хүүхэд оногдож байвал зохино.
Зочин 2021-02-15 150.129.140.15
Яг сайхан үнэнийг хэллээ.
Зочин 2021-02-15 150.129.140.15
Яг сайхан хэлжээ, сайд ойлгоосой.
Зочин 2021-02-15 192.82.78.110
чи өндөр төлбөр авч байж улсаас татаас авч болохгүй ш дээ.
Зочин 2021-02-15 192.82.78.110
энэ хавар цэцэрлэгийг битгий эхлүүлээсэй. амар байна гээд нэг цэцэрлэгийн багш яриад явж байх юм. Халдварыг хумиад, эрсдлийг бууруулчихвал хүүхэд цэцэрлэгтээ явж, эх, эцэг нь ажлаа хийсэн нь дээр ш дээ. Зүгээр хэвтээд цалин авах сонирхолтой хүмүүс багш хийх эрхгүй!
зочин 2021-02-15 66.181.180.138
тийм багш нар 90% нь байгаа шүш
Зочин 2021-02-15 139.5.217.50
Өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ сургаж байгаач багш хөлсэлдэг шүүдээ баячууд
Irgen 2021-02-15 70.181.124.42
Turiin ard tymnii hurungiig huviin surguulid ugch baigaag taslan zogsooh ne mash zuv.ard olnii hurungu turiin surguulid l baih heregtei.ene met gajuudliig arilgaj baigaa shine saidad amijilt hysye.bolovsroliin shinechleld bagshiin surgaltiig shine shatand gargah heregtei
зочин 2021-02-15 202.179.25.226
Сургалтын төлбөр хөнгөлөх асуудал яригдахаар Төр хамаагүй бид хоорондоо гэрээ хийсэн гэх. Зардал авах болохоороо төр хамаатай болдог байж болох уу
zochin 2021-02-15 58.108.114.16
Huvi, huvisgal 2 holildoh hereggui ee
Зочин 2021-02-15 58.108.114.16
Uneheer huviiaah hereggui Chadaltai huseltei humuus huuhdee ugnu l biz n surguuli baiya gevel uuriiguu sanhuujuuleed yav Turuus mungu saah hereggui Ter munguur tur ulsiin surguulida saijruulahad nemer bolgo Chadaltai huseltei ni huviin surguulid huuhdee surga
зочин 2021-02-15 202.126.88.195
Боловсролд маш их хувь нэмэр оруулж бгаа хувийн сургуулийн үүрэг их шүү .10 саяас дээш төлбөртэй сургуульд өгөх хувьсах зардлаа хасах нь зөв .Ер нь улсын сургуулиа яаж сайжруулах талаар санаа оноо хуваалцаж, ядаж сурах орчинг сайжруулахаас эхлэх хэрэгтэй .Сурах орчин нь сурагч багшийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлөхөөр байх ёстой
Эгэл нэгэн 2021-02-15 122.201.31.217
Улсын сургуулийн чанарыг сайжруулахад хөрөнгө хэрэгтэй. Харин хувийн төлбөртэй сургуульд сургах эцэг эхчүүд пожалуйста бүх зардлыг нь даагаад сурга. Харин тийш өгдөг хувьсах зардлаа улсын сургужлиудад нэмж өг. Өшөө ч нэмэх хэрэгтэй
Зочин 2021-02-15 202.126.89.93
"Үхтэл үр харам " гэсэн монгол хүний хүүхэддээ чанартай боловсрол эзэмшүүлэх гэсэн сэтгэлгээн дээр тоглож дэндүү өндөр төлбөр авч хангалттай ашиг олж байгаа муусайн хувийн бүх шат-/ясли,цэцэрлэг, бага дунд, их дээд /-ны сургуулиуд бас ашгийн бус байгууллага нэрээр татвар төрд татвар төлөхгүй харин ч бүр нэмж төсвөөс хувьсах зардал авч байгаа яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй луйвар мөн. Хүүхэд хэзээ хаана хэний хүү охин болж төрснөөр ямар орчинд өссөнөөрөө ялгаварлагдан гадуурхагдах ёсгүй.
ҮНЭН 2021-02-15 64.119.20.158
балиар хувийн компанийн удирдлагаа болих хэрэгтэй, улс төрийн тавиулуудаа зайлуулах хэрэгтэй
Я. Баасанжав 2021-02-15 66.181.161.29
Хувьсахзардлаа эхлээд шийдэхгүй бол боловсролыншинэчлэл, арга билгийн тухайасуудал утгагүй байнаа. 5-10 саяын төлбөртэй сургуулиудыг ч гэсэн эргэж харах хэрэгтэй , эхлүүлсэн бол дуусиал нь төгс шийдэх хэрэгтэй. Энд талцаад жагсаад байх юм өчүүхэн ч үгүй!!!
Зочин 2021-02-15 122.201.31.171
х** н**ш МИНЬ ЖАГСАЖ БАЙЖ, АЛАЛЦАЖ БАЙЖ ТЭГЛҮҮЛЭХ ХЭРЭНТЭЙ
багш 2021-02-15 66.181.180.138
чи алалцаж чадах уу
Irgen 2021-02-15 202.21.108.203
90-д оны сүүлээр Улсынхаа Их сургуулийг төлбөртэй сурч,онц дүнтэй төгсөөд ажил хайхад төрийн сургууль ажилд авахгүй хойрго байсан. Учир нь хээл хахууль танил тал, намын харьяалалгүй надад ажил олдох тун хэцүү байсан. Азаар хувийн их дээд сургууль байгуулагдаж байсан учраас нэгэн сургуульд өргөдлөө өгөнгүүт тэнд багш болсон. Би магистр, докторын зэргээ улсын сургуульд мөнгө төлөн сурч хамгаалсан. 20 Жилийн хөдөлмөр олголт хувийн сургууль бсан. Би төрөөс юу ч аваагүй.харин татвар төлсөн.
Зочин 2021-02-15 122.201.31.171
ХУВЬСАХ ЗАРДАЛЫГ БҮРЭН ЗОГСООХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ИХ ХУРЛААР ОРУУЛЖ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ. ЭХ ЭЦГҮҮД ҮҮНИЙ ТӨЛӨӨ ГДАМЖИНД ГАРЧ ЖАГСАХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2021-02-15 202.126.94.99
Боловсролын салбарыг орхигдуулсан нь монголын хямралыг гунзнийруулсэн болно. Дээд боловсрол бол буур дампуурсан. Тереес баримтлаз боловсролын бодлого гэд бна уу?! Хэдэн хууль явуулж байснаа буцсан. Ундсэн ажлаа хийе, улс терийн шоу тохирохгуй салбар шуу!!!
Зочин 2021-02-15 202.126.90.45
Маш зөв шийдвэр
Иргэн 2021-02-15 192.82.72.214
Эхнээсээ маш зөв ажиллаж байгаа сайд Энх амгалан маш их баярлаж байна. Үр хүүхдүүдийн минь төлөө маш зөв шийдвэрүүд эхнээсээ гарч байна.
Зочин 2021-02-15 64.119.27.106
Хамгийн чухал яам болох Боловсрол мэтийн яамдын удирдлгуудыг ямар ч нам гарсан сольдоггуй байх хэрэгтэй юм. Аймгаа ч удирдаж чадахгуй нэг дурак хуртэл Боловсролын сайд хийж байсан гутамшигаа давтахгуй баймаар юм.
Шулга сэтгүүл зүй 2021-02-15 66.181.191.127
ХҮН намын хувалзнуудын төлбөрт нийтлэл
Энх Амгалан 2021-02-15 66.181.191.127
Хувьсах зардлаа шийдчээд юмаа хийнээ
Дамба 2021-02-15 64.119.19.146
Элбэгээгийн сургуулийн асуудал хөндөгдөхөөр өөрийн сайтаар бичүүлэх нь зөв шүү дээ.Юуг нь ойлгохгүй байгаам
Зочин 2021-02-15 122.201.22.99
Тийм байна, олон сургуулийн асуудал биш, маш өндөр төлбөртэй цөөн сургуулийн асуудал.
Dorj 2021-02-15 103.57.95.212
Hen chamd hediig tolj zahialgaar bichuulj baigaan. Huvisah zardliig boliulaad ter munguuruu ulsiin surguuliudaa uud ni tatah heregtei.
Зочин 2021-02-15 202.126.89.167
Больж үз. Захиалгат бичигч
Зочин 2021-02-15 192.82.71.150
ӨНДӨР төлбөртэй хувийн сургуульд хувьсах зардал улсын төсөвөөс өгч болохгүй. ХУВИЙН сургууль өөрийн төлбөрөөрөө ажлах ёстой.
Иргэн 2021-02-15 66.181.187.73
Сургуульд нь бус хүүхдэд өгч буй зардал, танай хүүхэд нэг ширээнд 3 -лаа чихцэлдээд суух байсныг 2 -лаа суух боломж олгосны төлөө хуулийн дагуу авах ёстой зардлы нь гадуурхаж хасч болохгүй?
Зочин 2021-02-15 203.91.115.55
Тэгээд 2уулаа сууяа гээд 10 сая төгрөг төлчихсөн байхад улсаас дахиад авах нь буруу.харин 3.4лээ сууж байгаа сургуульдаа өгчбагсгах хэрэгтэй
Зочин 2021-02-15 122.201.31.171
ЮУНЫ ӨМНӨ ХУВЬСАХ ЗАРДАЛЫГ БҮРЭН БОЛИУЛ
зо 2021-02-15 202.9.47.62
Тархи толгой нь гайгүй ажилдаг хүмүүсээ шоронд хийхэд баярладаг ард түмэн дээ монголчууд
Зочин 2021-02-15 192.82.78.224
Тэгэхгүй яах юм? Тэр тархи нь миний төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаад байхад
Малд 2021-02-15 66.181.191.127
Чи мянга тархи толгоЙтой байгаад хажууд чинь бүхэл бүтэн толгойгүй арми байвал чи мөн сайхан толгойгоо ашиглана даа
ЧАНАР, БҮТЭЭМЖ 2021-02-15 64.119.16.56
ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАР, БҮТЭЭМЖ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭХИЙН ТУЛД ТЭТГЭВЭРТ СУУЖ БАЙГАА ГАДААДЫН ӨНДӨР МЭРГЭШСЭН АХМАДУУД, ЭРДЭМТЭН БАГШ НАРЫГ МЭРГЭЖЛИЙН БОЛОН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД АЖИЛЛУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЧУХАЛ МЭТ САНАГДАНА.
Багш 2021-02-15 202.9.46.62
Нарантуяа нийтлэлч ээ, боловсролын чанарыг зөвхөн мэдлэг, чадвараар үнэлдэг чинь хоцрогдоод байгааш дээ. Нийгэм маш хурдацтай өөрчлөгдөж байгаа, түүнд зохицон ажиллаж, амьдрах "зөөлөн чадвар", төлөвшил чухал болж, боловсролын чанарыг хувь хүний зан үйлд гарч буй өөрчлөлтөөр хэмждэг болчихоод байна.
Зочин 2021-02-15 202.126.89.130
Ер нь бол хувьсах зардлыг өгөх хуулийн зохицуулалтай.Ийм учраас өгөх нь гарцаагүй. Харин тэр орлого их олдог сургуулиудаас татвар авах ёстой.
Гадаад хэл гэхээс суурь боловсрол нь тэр үнэтэй сургуульд маруухан юм билээ.
Зочин 2021-02-15 122.201.31.171
ЯАГААД ГАРЦААГҮЙ ГЭЖ ТЭР ХУУЛИЙГ НЬ ӨӨРЧИЛЖ ШИМИГЧДЭД ТАТВАРЫН МӨНГӨ ӨГӨХИЙН ЗОГСОО
Зочин 2021-02-15 66.181.189.183
Хичнээн хүүхэд хөдөө орон нутагт теле хичээл хийж чадахгүй байна гэж бодоод байна. Хувийн сургуульд өгөх мөнгө байхгүй. Хотын захын мянга мянган хүүхэд хэцүү нөхцөлд байна.
GUZEET 2021-02-15 202.21.107.96
Боловсролын салбарын санхүүжилтийг төгсөгчдийн чанарын үр дүнгээс хамааран олгох нь бас буруу ч биш байхаа…………