Гандантэгчэнлин хийд цахимаар засал ном уншиж байна

Хуучирсан мэдээ: 2021.02.15-нд нийтлэгдсэн

Гандантэгчэнлин хийд цахимаар засал ном уншиж байна

Гандантэгчэнлин хийд цахимаар засал ном уншиж байна

Монголчууд сар шинийн 15-нд багтаж, засал номоо хийлгэдэг уламжлалтай. Учир нь, шинийн 15-ны дотор засал номоо хийлгэснээр үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үржигддэг гэсэн ойлголт сүсэгтнүүдэд бий. Тиймдээ ч Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийг зорих олны сүсэгтнүүдийн хөлд дарагддаг байв. 

Гэвч, өнгөрсөн 2020 оны хувьд Covid-19 халдвараас сэргийлэх зорилгоор иргэд Гандантэгчэнлин хийдийн My.gandan.mn цахим хуудсаар засал номоо хийлгэсэн. Тэгвэл энэ жил ч мөн адил Гандантэгчинлэн хийд сүсэгтэн олны заслыг цахим сайтаар айлтгах аж.  Тодруулбал, тус сайт руу нэвтрэн өөрийн төрсөн он, жил, хүйсээ бичихэд жилийн засал ном нь гарч ирэх бөгөөд төлбөрөө шилжүүлснээр баталгаажих юм.

Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.ОДГАРЬД:

-Гандантэгчэнлин хийд сүсэгтэн олны заслыг My.gandan.mn цахим сайтаар айлтгаад эхэлсэн. Сайтаар засал номоо хийлгэх иргэдэд  албан ёсны хариуг айлтгал хариуцсан хүмүүс мессеж болон мэйл хаягаар илгээж байгаа. Нэгэнт сүсэгтэн ном айлтгасан бол түүнийг гарцаагүй хурах нь лам хуврагуудын үүрэг. Хэдийгээр хөл хорио тогтоосон ч гэсэн олон дацанд хурлыг хариуцсан уншаач, хурлын зан үйлийг үйлдээч, түүний тахил балин бэлтгэгч гэхчилэн олон хүн үүргээ аваад ажиллаж байна. Сүсэгтэн олон шинийн 1-15-нд ном уншуулж, засал номоо хийлгэдэг нь эртнээс тогтсон ёс заншил, зан үйлийн нэг юм. Нөгөө талаас сарын шинийн нэгэн буюу  хаврын тэргүүн сарын 15-ны хугацаанд бурхан багш эрт хувилгаан үзүүлж, ном номлосон үе. Энэ үед алив буяны үйлийг үйлдвэл үлэмж илүү буюу  эгэл жирийн өдрөөс илүү тустай гэж сүсэгтэн олон, бурхны шавь нар үздэг.

Ер нь аль ч үед иргэд ном уншуулж, зан үйл хийлгэх боломжтой ч заавал цагаан сарын шинийн 1-15-нд засал, номоо хийлгэхийг зорьж эрхэмлэдэг нь ийм учиртай. 

Иргэд дүйчин өдрүүдэд засал зан үйлээ хийлгэхийн зэрэгцээ бурхны шашны зан үйлийг танин мэдэх, түүнийг сонсч оюун санаа, сэтгэлийн муу гэмийг арилгах нь заслын дээд юм. Уншиж буй ном нь энэрэл нигүүлсэх, оюун санааг хөгжүүлэх сургаалууд байдаг учраас сүсэгтэн олон үүнийг таньж мэдэхэд зориглоосой.  Заслаа хийлгэх, бурхны сургаальд гол анхаарлаа хандуулах энэ хоёр зүйлд шамдвал засал номын дээд болно гэж багш нар айлддаг.

  COVID-19 ХАЛДВАРЫГ  БУРХНЫ СУДАР ДЭЭР 700 ЖИЛИЙН ӨМНӨ ЗӨГНӨЖ БИЧСЭН

Үүнээс гадна Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц “Дэлхий даяар тархсан  Covid-19 халдварыг  бурхны судар дээр 700 жилийн өмнө зөгнөж бичсэн байдаг. Аливаа муу үйл амин хувиа бодсоноос болж үүсдэг. Надад өвчин халдахгүй байвал болно гэх бус би чинь гурван сая хүний нэг төлөөлөл гэж бусдыг бодсон цагт аливаа аюул ослоос холдож чадна.Тийм учраас өнөөдөр хувиа бодож довоо шарлуулах цаг биш” хэмээн 2020 онд мэдээлж байсан удаатай.

ТЭГВЭЛ ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨНГӨ ЯМАР БАЙХ ВЭ?

XVII жарны 35 дахь он Цөөвөр хэмээх цагаагчин үхэр жилийн  жилийн өнгийг шороон үхрийн зурхайн зурлагаар үзвэл, залуус буюу дунд суудалтанд сайн, нялхас буюу түмэн олонд дунд, өвгөд буюу дээд суудалтанд муу аж.  Төрийн хууль цаазын хэрэгжилт сулрах ч улсын эдийн засаг сайжирна. Иргэдийн амьдрал ахуй тааруу, хямрал тэмцэл их болох нигуртай. Эрүүл мэнд сайн. Хот, суурин газар галын аюул гарч болзошгүй. Цас бороо элбэг, газрын шим арвижиж, тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн гарц сайн, урт намар болж, буян хурж мал, эд агуурс дэлгэрнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
272
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж