Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.02.14-нд нийтлэгдсэн

Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг илрүүллээ

Дархан-Улаанбаатар чиглэлд иргэдийг хулгайн замаар өртөөчилж тээвэрлэдэг байсныг  илрүүллээ

Хөл хорио тогтоож иргэн бүр  бүх  нийтийн  бэлэн байдлын зэргийн дүрэм, журмыг сайтар сахиж байгаа эдгээр өдөр зарим иргэд хууль, дүрэм журмыг зөрчиж байгаа үйлдлийг алба хаагчид илрүүлэн таслан зогсоожээ.

Тодруубал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвөөс хувиараа такси үйлчилгээ хийж орон нутаг руу явдаг жолооч нар зохион байгуулалтайгаар Улаанбаатараас Дархан, Дарханаас Улаанбаатар чиглэлд нэг иргэнээс төлбөр авч хулгайн гэх тодотголтой замаар тээвэр хийж нэвтрүүлж байсан үйлдлийг илрүүллээ.

Жолоочид болох Сонгинохайрхан дүүрэгт оршин сууххаягтай 49 настай эрэгтэй “П”, 40 настай “А” нар Улаанбаатараас Дархан хүртэлх иргэдийг хулгайн замаар тээвэрлэж харин Дархан уул аймгийн харьяат 43 настай “Э”, 37 настай “Ж” нар Дарханаас Улаанбаатар хүртэлх хулгайн замаар иргэдийг тээврийн хэрэгсэлдээ солилцон өртөөчилсөн байдлаар тээвэрлэдэг гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

Хулгайн замаар хулгайн тээвэрт суусан иргэдийн шинжилгээний хариуны хүчинтэй хугацаа дууссан мөнтэдгээр дундаас нэг иргэн сүүлийн 21 хоног огтшинжилгээнд хамрагдаагүй гэх эрсдэлтэй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Уг зөрчлийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн таслан зогсоож нийт уг хулгайн тээврээр хичнээн иргэд нэвтэрсэн үйлдийг тогтоохоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндээр дэнчин тавихгүй байжУлсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг хэрэгжүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
21
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж