Пхеньян өмнөд хөршийнхөө ойролцоо буудав

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Пхеньян өмнөд хөршийнхөө ойролцоо буудав

Хойд Солонгосын хээрийн сургууль. Фото ©AFP

БНАСАУ наймдугаар сарын 9-нд Өмнөд Солонгостой ойролцоох Шар тэнгист их буугаар 100 удаагийн буудлага хийсэн тухай "Ренхап" агентлаг мэдээлэв. Маргаантай гэх хилийн шугамын районд Сөүлийн хийсэн хээрийн сургуулийн дараа Пхеньян буудлагаа хийжээ. Түүний шалтгаан нь тодорхойгүй.

Энэ үеэр ВВС News 10 буудлага хийгдэж сумнууд нь Хойд Солонгосын усанд туссан гэж дамжуулсан байна. Уг буудлагыг орон нутгийн цагаар 17:30-д хийжээ.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хээрийн сургууль наймдугаар сарын 5-наас Өмнөд тэнгисийн уснаа явагдсан бөгөөд түүнд 4,5 мянган цэргийн албан хаагч, 29 усан онгоц болон 50 нисэх онгоц оролцсон байна. Тэр нь гуравдугаар сард Хойд Солонгосын шумбадаг онгоцны торпедад өртөн живсэн “Чхонан” онгоцны сүйрлийн хариу  байсан гэж болно.

Наймдугаар сарын 4-нд “Чхонан” онгоц сүйрэх үеэр Хойд Солонгос зенитийн пуужингийн цогцолборыг хийлийн орчим байрлуулж, Өмнөд Солонгосын онгоцны нислэгт саад учруулж байсан нь тодорхой болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж