Toyota Prius, Land cruiser монголчуудын “Ард түмний унаа” мөн үү? | News.MN

Toyota Prius, Land cruiser монголчуудын “Ард түмний унаа” мөн үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.07-нд нийтлэгдсэн

Toyota Prius, Land cruiser монголчуудын “Ард түмний унаа” мөн үү?

Германы автомашины үйлдвэрлэгчдийн холбооноос зөвхөн дээдсийн хүрээнийхэнд биш бүх ард иргэдэд хүртээмжтэй, хэн ч худалдан авч болохуйц “Ард түмний унаа” бий болгох төслийг 1934 онд эхлүүлсэн байдаг. Ингээд Волксвагены “VW-3” загварыг зохион бүтээж олон нийтэд хүргэсэн нь уг фирмийг алдаршуулах хамгийн зөв зам болсон гэдэг. “Volkswagen” гэдгийг орчуулбал “Ард түмний унаа” гэсэн үг бөгөөд уг машины Германы хөгжилд оруулсан хувь нэмрийг агаар, устай адилтган зүйрлэх нь бий. Бүхэл бүтэн нэгэн том үндэстний оршин тогтнох үндэслэл нь энгийн нэг оньсон хөдөлгүүрт төхөөрөмж байсан гэхээр гайхмаар л даа. Германчууд “Volkswagen”-аа “Бидний амьдралыг залгуулсан унаа. Хөгжилд хөл залгуулсан хүлэг” хэмээдэг бол БНСУ-ын иргэдийн хувьд Hyundai Porter машинаа эдийн засгийн хямралаас аварсан төмөр хүлэг гэж үздэг. Хямрал олон жил үргэлжилж улс орны төсөв гэх юмгүй болж, эмэгтэйчүүдийнхээ алт, монетон ээмэг, бөгжийг цуглуулан сан үүсгэснээр эдийн засгаа аврах гэж зүдэрч байсан тэр он жилүүдэд солонгосчуудын амьжиргааг Портер гэх ачааны жижиг машин нь залгуулж байж.

Томоохон хэмжээний бизнесүүд бүхэлдээ зогсч амьжиргааны түвшин буурч наймаа арилжаа жижиглэнгийн ангилал руу шилжсэн тэр үед айл өрх бүр, өрхийн үйлдвэрлэгч болгон гэрийнхээ гадаа Портер машинтай байдаг байжээ. Солонгосчууд ядмаг цаг үеэ Портер машиныхаа хүчээр даван туулсан учир уг машинаа мөн л “Ард түмний унаа” гэж нэрлэдэг.

Харин монголчуудын хувьд арай өөр л дөө. Монголд автомашин нэвтэрсэн түүхийг сөхвөл эхлээд ОХУ-аас бүхий л тэрэгнүүд орж ирдэг байсан бол дараа нь Европын автомашин нэмэгдсэн байдаг. Ингээд 1990-ээд оноос БНСУ-аас Hyundai үйлдвэрийн тэрэгнүүд их хэмжээгээр орж ирж, тэр хэрээр иргэдийн аж амьдралд хувь нэмэр оруулсан билээ. Өмнө нь амины машинтай хүн цөөхөн байдаг байсан бол зах зээлд шилжсэнээс хойш айл бүр биш юмаа гэхэд арван хүний нэг нь машин унадаг болсон. Энэ үеэс монголчуудад машин тэрэг гэдэг юм зөвхөн сайд дарга нарын ямба биш нийтээр унаж, хэрэглэж болох хэрэглээ юм гэсэн ухагдахуун сууж ирсэн л дээ.

Солонгос тэрэгнүүд Улаанбаатар хотын гудмаар сүлжилдэж эхэлсний дараачаар  Японы автомашинууд Монголын зах зээлд хүч түрэн орж ирсэн. Одоо бол Монгол Улсад импортоор орж ирж байгаа автомашины 50-иас илүү хувийг “Toyota Prius” автомашин дангаараа эзэлж байна. Өнгөрсөн онд манай улсад орж ирсэн нийт автомашины 55 хувь нь зөвхөн Toyota Prius байсан гэхээр одоогоор “Приус”-ын өмнө гишгэх эрэлт ихтэй төмөр хүлэг алга. Өнгөрсөн онд манай хилээр 19400 гаруй Приус машин орж иржээ. Шатахуун бага зарцуулдаг, хотын хөдөлгөөнд эвтэйхэн, эвийг нь олбол хөдөөд ч давгүй явчихдаг болохоор айл бүр л Приустэй болчихъё гэсэн төлөвлөгөөтэй байдаг.

Харин жийп ангиллын том машины хувьд Тоёотагийн нэгэн бүтээгдэхүүн болох “Land cruiser”-ийг онцлох хэрэгтэй юм. “Land” гэхээр нүд нь сэргээд ирдэг эрчүүл бий. “Land” ч хийморилог унаа шүү гэж шагшицгаана. Нөгөө талаар Япон машин яалт ч үгүй Монгол орны байгаль цаг уур, зам харгуйд яв цав таардаг.

Энэ талаараа “Тоёота” бол Монголын ард түмний сонголт, хүсэлт шаардлагад нийцсэн хүлэг гэдэгтэй маргадаг хүн байхгүй байх. Өнгөрсөн оны импортын дүнгээс харахад нийт орж ирсэн машины 83 хувь нь Тоёотагийн машинууд байжээ. 2012-2015 оны хооронд тус фирмийн машины импорт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Ер нь авто машин сонирхогчид гэлтгүй ард түмний дунд япон машины чанар дээр эргэлздэг хүн байдаггүй байх шүү. Яагаад ингэж хэлэв гэхээр аливаа эрэлт чанар, сэтгэл ханамж дээр тулгуурлаж өсдөг учир нийлүүлэлт нь тогтмол өсч байгаа нь үүнийг бэлээхэн хэлж өгч байна.

Үүний хажуугаар монголчуудын унах дуртай Land Cruiser жилд дунджаар 1500 ширхэг орж ирж байгаа нь энэ төрлийн машины эрэлт буурахгүй байгааг харуулж байна. Тоёотагийн албан ёсны борлуулагч “Таван богд” компани сүүлийн гурван жилийн хугацаанд 1,818 ширхэг машин борлуулсны 75.4 хувь нь “Ланд круйсер-200” машин байсныг зарласан нь үүнийг батлах байх.

Нэг хэсэг хотод л голдуу “Land cruiser” 200, 105, 100 харагддаг байсан бол одоо аймгийн Засаг дарга нар бараг бүгд Land 200 хөлөглөн давхилдаж байна.

Ингэхээр Prius болон Land Cruiser 200 гэдэг “Тоёота”-гийн энэ хоёр машин Монголд хамгийн өргөн дэлгэрсэн машинууд мөн болж таарах нь. Монголчууд эдийн засгийн хямралд өртсөн гэх боловч дээр дурдсан тоо баримтаас үзвэл Ланд машины эрэлт буурахгүй байгаа нь уг машиныг унах сонирхол, хэрэглээндээ нэвтрүүлэх хүсэл бийг баталгаажуулж байгаа юм.

Германчууд “Volkswagen”-ийг, солонгосчууд “Porter”-оо өөрсдийнхөө унаа гэдэг бол Монголын “Ард түмний унаа”-гаар Toyota Pruis болон Land cruiser гэсэн жирийн ард түмний өдөр тутмын хэрэгцээг хангадаг энэхүү хоёр машиныг нэрийдэхэд  тийм ч их буруудахгүй байх. Монголчуудын нэг өдрийн амьдралыг энэ хоёр машингүйгээр төсөөлөх гэвэл бүтэхгүй л болов уу.

Д.САРНАЙ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-04-07 203.169.50.46

ХЭТРҮҮЛЭГ ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ.

Зочин 2016-04-07 103.23.51.1

hahahahahahaah tavanbogdiin surchilgaa yu esvel yunii surchilgaaaaa ve ene sarnai gegch ya... bas yuch medhegui l biandaa

Зочин 2016-04-07 122.201.20.195

tavan bogdiin uhuulga bna hahah

Зочин 2016-04-07 103.229.123.193

Jinken edlgeetei unaa chin FJ ym bainalee

энэ сэтгүүлчидийн толгой гэж олгой юмаа 2016-04-07 59.153.115.67

приус бол ард түмний унаа. ландкруйзер бол хийрхэгч, чамирхагчдын унаа. замгүй улаанбаатарын бөглөөнд энэ том авсыг унах хэрэг юу байна. манайхаас өөр хот дотроо том авс унаад бензинээ шатаадаг газар байхгүй дээ. байвал бензин нь уснаасаа хямд байдаг америкд л унадаг байх

Зочин 2016-04-07 103.26.193.122

Buu ataarh.priusee unaad duugui yajigma

Зочин 2016-04-07 202.21.115.82

uuu zaazaa tansag bish engiin hereglee boljdee Land 200!

Зочин 2016-04-07 202.21.115.82

Сайхан юм өө Prius нь талх шиг зарагдаад л, Land нь гоймон шиг зарагдаад л , баян улс одоо юу гэхэв

Зочин 2016-04-07 202.21.115.82

Нээрээ л тийм ш дээ, яалт ч үгүй хямарчихсан байхад Prius л амь зогоож байна даа, Land-ийг бол мэдэхгүй ээ

MC 2016-04-07 202.21.115.82

Toyotagiin mashiin hereglee bolchihoj tansag zeregele ni odoo tegeed yu ym boloo

Зочин 2016-04-07 104.228.158.165

darga nar land nachigaar ter ni ard tumnii unaa bolchihdog GENEE, gah gah gah

Зочин 2016-04-07 202.21.112.150

Зөв. Гоё бичжээ.

temuujin 2016-04-07 202.9.42.5

Жирийн ард 200 унаад л айн? 20 жил тасралтгүй цуглуулахад сард 400-500 мянган төгрөг цуглуулах хэрэгтэй болно биз дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж